Гал түймрийн улмаас хоёр айлын гэр, байшин шатжээ
2023/10/12
ОБЕГ-аас өнгөрсөн хоногт дөрвөн гал түймрийн дуудлага иржээ. Үүнээс нэг нь 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн Дорнод аймаг, Дашбалбар сумын Сэвсүүлжараахай багийн “Хөндлөн булаг” гэдэг газар автомашин шатсан дуудлагыг хүлээн авч, галыг унтрааж аюулгүй болгон ажиллажээ.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хилчиний 105 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 11:25 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Бурхантын 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:48 цагт очиход иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг 56 минут ажиллаж унтраажээ.
шаабар · 2023/10/12
Манай гал командынхан ч тааруухан даа. Дуудлаганд ганц машин устай ирдэгь Тэр нь - минут цацаад дуусчихдаг. Ямарч бэлтгэл сургуулилт хийдэггүй байх гэмээр юу хийх хаанаас эхэлж унтраах зэргээ мэддэггүй мунгинуу нөхөд ирээд бүгдийг шатаж дууссаны дараа унтраасан гэж худал рапорт бичиж шатахуунаа нөхөж бөгөлдөг юм билээ. Айлын эд хогшлоос аврах тухай бүр бодолтгүй_ Гэрийн эздыг оруулахгүй мөртлөө өөрсдөө орж гарч гүйлдээд байдаг. Хулгай хийдэг гэж сонссон үнэн байх. Мөнгөн аяганууд нэг ч үлдээгүй " шатсан" байсан шүү.