Cурвалжилга: Хугацаат цэргийн албан хаагчид өдөрт ямар хүнс хэрэглэдэг вэ?
2023/10/21
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд өдөрт ямар хэмжээтэй хоол, хүнс хэрэглэдэг талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хангалт, үйлчилгээний тасгийн дарга, ахмад П.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. ХХЕГ-ын даргын А/22 дугаар тушаалаар Хүнсний бүтээгдэхүүнийг улирлаар нь аваад сар бүр ангийн төв, заставыг хангадаг байна. Цэргийн албан хаагч ачааллаасаа шалтгаалж өдөрт 4300 клкалори илчлэг авах ёстой. Энэ илчлэгийг ХХЕГ-ын төв лабораториор шинжлүүлсэн, шинжилгээнд орсон бүх хүнсний бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдаа өгдөг. Нийт 25 нэрийн 37 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хугацаат цэргийн албан хаагчид хооллож байна.
Тухайлбал, жимсны чанамал дөрвөн янз, масло 82.5 хувьтай ямар ч маргарингүй цэвэр маслыг хугацаат цэргийн албан хаагчид хүнсэндээ хэрэглэж байгаа аж. Мөн цайны идээ тав, ургамлын тос таван төрөл, бүх төрлийн гоймон, үзэм, будаа гэхэд гурвалжин, цагаан, шар, хөц, Улаанбаатар гурил нэг, хоёр, хоолны амтлагчууд. Ангиас өөрийн нөөц бололцоогоор хүнсний нэр төрлийг нэмэх зорилгоор хөмүүл, таана, даршилсан бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдын хүнсэнд өдөр тутамдаа хэрэглэж байна. Хоолны хуваарь долоо хоногоор отрядын даргаар батлагдаад долоо хоногт гурван удаа сонголтод хоолыг хугацаат цэргийн албан хаагчид идэх боломжтой ажээ. Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, норм нь нэг жилийн хугацаатай юм байна. Улирал тутам хүнсний бүтээгдэхүүнээ татаж авахдаа заавал ХХЕГ-ын хүнсний лабораторит шинжлүүлээд эрүүл, цэргийн хүнсэнд хэрэглэж болно гэсэн тохиолдолд авдаг байна.
Мөн тухайн өдрийн хоол ямар байсан талаар албан хаагчид сэтгэгдлээ бичиж үлдээдэг байна.
"Сэтгүүлчид торгон хилд" аяны хүрээнд хугацаат цэргийн албан хаагчдын хоол, хүнс, хувцас хэрэглэлтэй танилцсан юм.
Хилийн зөрчлийн мөрийг баримтжуулагч багажийн талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хилийн албаны тасгийн дарга, хошууч Э.Наранбаатар мэдээлэл өглөө.
Хугацаат цэргийн алба хаагчдын тусгай томилгоот бүлгийн хувцас, хэрэглэлийн талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0184 дүгээр ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа Ө.Ууганбаяр тайлбарлалаа.
Хугацаат цэргийн алба хаагчдын ариун цэврийн хэрэглэл.
Офицер, ахлагч нар зөвхөн дүрэмт хувцсанд 58, хугацаат болон гэрэээт цэргийн алба хаагчид 26 нэр төрлийн хувцас өмсдөг байна.
Бүх албан хаагчдад Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойн логотой цамц өгчээ.
Сэтгүүлчид зэвсэг хэрэгсэлтэй танилцав.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Зочин · 2023/10/21
S XNDE80955877
Зочин · 2023/10/21
ambasiin ueiin buunuud bna daaa
Зочин · 2023/10/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зүүнбаян · 2023/10/21
Говийн аймгуудад дээр үед цэргийн хоолны махыг нь дарга нар аваад оронд нь буудаж алсан зээр хулангийн мах өгдөг байсан.Намар цэргийн хүнсэнд говийн зээр олноор нь буудаж цэргийн хүнс бэлтгэдэг байсан. эргүүд өлсөхдөө зараа оготно барьж шарж иддэг байсан.
Зочин · 2023/10/21
S XNR80955877
Зочин · 2023/10/21
Намайг цэрэгт байхад нэг ширхэг 1 төг.40 мөнгөний талхыг 12 цэрэгт хувааж өгдөг байлаа. Тэгсэн байж цэргүүд таргалдаг байсан. Би крантинд 10кг таргалсан. 1977 оны үед.