Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж байна.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Энэ улс цаашаа тогтвортой хөгжиж, хүмүүсийн ахуй амьдралыг дээшлүүлмээр байх юм. Энэ худлаа баахан элс хайрга нийлүүлж, байшин нэртэй юм барьдгаа болилдоо. Ийм байдлаар явж болохгүй. Н.Алтанхуяг хэлээд байгаа юм биш ээ, Б.Жавхлаан. Ч.Хүрэлбаатар та хоёр нийлээд хэдэн троллд мөнгө тараачихаад юм хийгээд байж болохгүй. Нэг өдөр гэмт хэрэгтэн болно шүү. Би хэлчихье. Та нар тойрог дээрээ хөрөнгө оруулалт нэртэй тавиад, түүнээсээ мөнгө цавчиж байна. Энэ бол түр зуурын юм шүү. Монголчууд, Монгол Улсын амьдрал ахуй, эдийн засаг цаашаа явах ёстой шүү.

Монголчуудын амьдралыг яаж дээшлүүлэх вэ? гэдэг зүйл ерөөсөө яригдахгүй байна. Яаж мөнгө цавчих тухай л яригдаж байна. Улсын төсөв хүртэл энэ рүү л чиглэж байна. Би маш их харамсаж байна. Та нар энэ алдаагаа арай гарз багатай байгаа дээр нь татаж аваад янзлаарай" гэв.