“...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаалын “обьект” нь юу вэ?!
2023/11/24
Улс төрийн зарим нам, тодорхой улстөрчдийн “санаачилга” бүхий жагсаал 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд болох талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Хамгийн гол нь уг жагсаал “...Улс төрийн санхүүжилттэй “ байж болзошгүй аж. Энэ ноцтой. Ийм улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулах нь хуулийн чанга хариуцлага хүлээдэг. Өнгөрсөн жил нүүрсний хулгайн эсрэг жагсаалд “нөлөө” орсон нь тэр дороо тодорхой болж байв. Одоо тэрхүү жагсаалын асуудлаар нэр бүхий улстөрч шүүгдэх гээд байж байна. Түүнийг мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэсэн маш хатуу ял шийтгэлтэй зүйл заалтаар буруутгажээ. Ер нь бол “...Энэ жагсаал улс төрийн санхүүжилттэй юу, үгүй юу” гэдгийг хууль хяналтынхан төвөггүй мэдчихнэ л дээ. Гэхдээ энэхүү жагсаал нэлээд олон хоногийн өмнөөс “..Улс төрийн санхүүжилттэй” гээд сураг нь дуулдаад эхэлсэн.
Гэсэн хэрнээ “...Ямар зорилготой, хэн рүү чиглэх вэ” гэдэг нь дуулдахгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “...Улс төрийн санхүүжилттэй” гэх жагсаал болох юм бол “обьект” нь юу вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/11/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/24
SEXSY AJIL XN80955877
шаабар · 2023/11/24
Хэн санхүүжүүлэв гэхээсээ илүү яагаад жагсах болов гэдэг чухал баймаар юм. Амьдрал маш хүнд байна шүү дээ. Жагсах байтугайг хийхэд бэлэн болчихоод байна. Хуьтсгалын тохироо гэдэг шиг. Гол буруутан нь өнөөдрийн төрийн байж байгаа царай мөн. Ядаж хулгайч нараа шийтгээд эхэлсэн бол улсад багагүй мөнгө төвлөрч ядуурлыг бууруулахад том түлхэц болох байлаа. Гэтэл хэдэн төгрөгөөр торгосон болоод толгойг нь илээд байхаар дургүйцэхээс яах юм.
Зочин · 2023/11/24
DYRAA SEXSEER XANI80955877
Зочин · 2023/11/24
AX NART SEKSEER XALYYTSTAL80955877