Ц.Уянга: Ногоон автобустай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулах саналыг АН-ын бүлэг гаргана
2023/11/27
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Ногоон автобусны шууд худалдан авалттай холбоотой ажлыг шалгах ажлын хэсгийг АН-аас байгуулсан.
Тус ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга "Тухайн ажлын хэсэг холбогдох эрх бүхий этгээдүүдээс шууд худалдан авалтын гэрээ болон гаалийн бүрдүүлэлт зэрэг эрх зүйн бусад бичиг баримтыг нэхэмжилсэн боловч нэн шаардлагатай материалыг өгөхгүй байна.
Тиймээс бид АН-ын бүлэгтэй хамтарч ажиллах болсон. АН-ын бүлэг дэмжээд тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд өгөх ёстой мэдээллийг шууд авах, есөн зүйл бүхий мэдээллийг шаардахаар болоод байна.
Зөвхөн ногоон автобусны асуудал биш. Төрийн мөнгийг хэрхэн зарцуулдаг, яаж санхүүгийн луйвар хийдэг вэ гэдэг асуудал ил болно. Доод, дунд шатны алба хаагчдаараа туг тахидаг. Эцэстээ шүүх рүү дайрдаг" хэмээв.
Зочин · 2023/11/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh