Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх. ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна.

ОХУ есдүгээр сарын 21-нд хориг тавьсан. Энэ хоригийн улмаас манай улс бүх нөөцөө шавхсан. Энэ хүндрэлээс л бид гарч чадахгүй байгаа юм.

Цаашид АИ 92 болон дизель түлшний үнэ өсөхгүй. Ойрын хоёр хоногтоо нөөцөө хангалттай хангана. Роснефть компанитай 705 долларын таван жилийн хатуу гэрээг хийсэн учраас үнэ өөрчлөгдөхгүй" гэлээ. 

Болж өгвөл иргэд оочер дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Бүх хүн машины бакаа дүүргэж авах нөөц байхгүй. Ойрын хоёр, гурав хоногт нөөцийг бүрдүүлнэ. Бензиний нийлүүлэлтийг таслахгүй.

БНХАУ-аас сайн чанарын евро-5 ангиллын 92 бензин 15,000 тонныг захиалсан.

ОХУ-ын Газпром, Нефть хими сервис компаниудаас арай үнэтэй бензин захиалж байна. Импортлогч ААН-үүдэд үнэтэй ч хамаагүй стандарт сайтай бензин авах шахалт үзүүлж байгаа. Улсад шатахууныг нөөцөлдөггүй. Онцгой байдлын журмаар нөөц бий байх, үүнийг Шадар сайд мэднэ.

Шунхлай, Петровис компани хоёр өөр үнэтэй, хоёр өөр стандартын 92 бензин зарж байгаа. Орос, евро стандартын бензинийг 2,300, 3,000-аар зарж байгаа" хэмээн тайлбарлалаа.

Бензин хүлээн авах Гаалийн болон төмөр замын байгууллага амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. ОХУ өвлийн дизель түлшийг аравдугаар сарын 15-наас хойш үйлдвэрлэдэг тул манай улс нөөцлөөгүй.

Газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрлийг 100 гаруй буюу хангалттай олгосон ч зарим нь ажиллаж чадахгүй байгааг тэрбээр хэлэв. 

 

ШУУД ҮЗЭХ: