Х.Болорчулуун: Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг жил бүр 5%-аар нэмж, 20%-д хүргэнэ
2023/12/13
Гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдэгдээд буй.
Тэрбээр өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр уг асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр хэлэхдээ "Хүнсний хувьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу 36 дугаар тогтоол гарсан. Энэ нь гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангаж, бэлтгэх зорилттой. Задалбал 40 орчим хүнсний ногоо болж байгаа. Энэ жилийн хувьд Монгол Улс хүнсний ногоогоо 85 хувь хангасан. Ийм байхад гаднаас ногоо аваад яах билээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. Жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй бөгөөд 2026 он хүртэл тав, таван хувиар нэмэгдүүлнэ.
Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй.
Улс оронд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нь хөнгөлөлттэй зээл мөнгө өгөхөөс илүү зах зээлээ хамгаалж гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах явдал байдаг.
Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувийн импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь үйлдвэрлэгч хоёр том орны хажууд манай улсын үндэсний үйлдвэрлэлийн хамгаалалт болж чаддаггүй" гэв.
ВИДЕО:
Зочин · 2023/12/14
Buriad saltaavch
Зочин · 2023/12/13
Улаан буудай хангалттай авсан гэсэн гэтэл манай гурилын үнэ нэмэгдээд л байдаг иргэдээ боддоггүй үндэсний үйлдвэрлэгч нараар яадаг юм гадаадын гурилыг хангалттай оруул тэгж байж үнэ буурна. Болорчулуун өөрөө гурилын үйлдвэр компанитай энэ зөв үү
Зочин · 2023/12/13
дэлхийн худалдааны байгууллага
zochin · 2023/12/13
ene bolorchuluun ajlaa uneheer hj chadahgui hun bna. Dornod guril ni unee hetrehii ih nemj bna