Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Ч.Хүрэлбаатарын санаачилсан хуулийн төсөл нь Монголынхоо газар нутгийг харийнханд өгөх хууль болох гээд байгаа учраас эсэргүүцэж байна
2024/01/10
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулинд нэг сая төгрөг төлж компани байгуулсан гадаадын иргэн гэр бүлийн хамтаар Монголд байнгын оршин сууж, газрыг 100 жилээр ашиглах эрх нээгдэж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг хуулийг эсэргүүцэж өнөөдөр 14.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ, Ч.Хүрэлбаатартай хувийн ямар ч өс хонзон байхгүй. Түүний санаачилсан хуулийн төсөл нь Монголынхоо газар нутгийг харийнханд өгөх хууль болох гээд байгаа учраас эсэргүүцэж байна.
Миний буруугаас болоогүй зүйл байхаа болилоо. Бараг нэг хүн халтираад унасан ч Баттулгаас боллоо гэдэг болж байна.
Тэрбээр: 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг асуудлагы Ерөнийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд, залуучуудын төлөөлөлтэй хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой. Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд "Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна" гээд санамж бичиг зурж байсан. Санамж бичиг зураад "Япончууд хөрөнгө оруулах юм байна" гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай” гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын дарга таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүлээж авлаа, хүлээж авах ёстой
-Сонсголын үеэр та гадаадад байсан. Мухар төмөр зам барилаа гэдэг асуудал яригдсан. Төмөр замын асуудал дээр ямар бодолтой байна вэ. Төмөр замаар танк ороод ирнэ гэж айлгаж ирсэн гэдэг?
-Мухар төмөр зам биш ээ. Энэ бол монголчуудын бахархал. Эдийн засгийг говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Үүнд хорсоод байгаа хүмүүс бас байна.
Хүрэлбаатартай өс хонзон байхгүй. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л харддаг болсон шүү.
-Та нэр дэвших үү?
-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй
Зочин · 2024/01/11
ЧИ болио Жонхуу ОРосын даалгавараар наад хууль батлагдвал Монгол улсОРОС ХЯТАД 2 улсын хараат байдлаас бүрэн ангижрах тул ялангуяа оросууд энэ хуулийг батлуулахгүй байх тал дээр чамайг ашиглаж өмнөх технологоор төмөр үам гацаасан шиг аргаа хэрэглжу байгааг ухаантай бүхэн харж байна Харин боловсролгүй болон цус нь ойртсон өөрсдийгөө цэвэр монгол гэж хийрхэгчид л ойлгохгүй чамд итгэж дагаж байх шиг байна.
Зочин · 2024/01/11
ТА НАР МААНЬ АШГҮЙ АМЖИЖ ИРЛЭЭ ДЭЭ. ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАР ҮНЭХЭЭР ГАНЦААРДАЖ БСАН.МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2024/01/10
МАН Монголын говьд хятадуудад эзэмшүүлж байгаа газрыг хамгаалуулна гэж Бээжингээс цэрэг дуудаж оруулж ирж магадгүй боллоо..
Зочин · 2024/01/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/10
Энэ нөхрийг ерөнхийлөгч бсан гэдэгт итгэдэггүй одоогийход бол бүүрч
Зочин · 2024/01/10
AX NRT UILCHLI80955877
Зочин · 2024/01/10
80955877
Зочин · 2024/01/10
SEKSDN80955876