Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 730 мянгаар хязгаарлавал зохиомол эрэлт үүсэж машинаасаа үнэтэй болно
2024/01/23
Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Пүрэв гарагийн НИТХ-аар гарах шийдвэрийн талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Нийслэл хот маань хуультай болсон. Хуулийн дагуу 16 журам батлагдах талаар Х.Нямбаатар дарга ярьсан. Үүний есөн журам нь НИТХ-ын хурлаар орж батлагдахаар өргөн баригдаад байна.
Өнгөрсөн амралтын өдөр автобусны чиглэлд өөрчлөлт оруулж буцаалаа. Ийнхүү 71 чиглэлийг буцаан сэргээж, шинээр оруулж буй 34-ийг хэвээр үлдээв.
Засаг дарга Х.Нямбаатарын гаргаж буй шийдвэр судалгаагүй, тооцоогүй, дутмаг байна. Нийтийн тээврийн сан байгуулна гэсэн. Сан байгуулах нь хэрэгтэй. Парк шинэчлэл хийх нэрээр бонд босгоно гэдэг. Энэ мөнгийг элэгдлийн зардлаар хуримтлал үүсгэж байгуулах бүрэн боломжтой.
Гэвч чадахгүй одоог хүртэл явж ирсний гайг нийслэлчүүд амсаж байна. Тэр санд хэдэн төгрөг цугларах, хэрхэн зарцуулах талаар төсөөлөл дээр үндэслэсэн тоо байх ёстой.
Гэтэл өргөн барьсан танилцуулга дотор энэ талаар ямар ч тоо байхгүй. Санхүүгийн асуудал ярьж байгаа атал дан үгээр оруулж ирсэн. Тоон төсөөлөл байхгүйгээр санхүүгийн тооцоолол хийж болохгүй. Нийслэлийн шийдвэр дээр зөвхөн хуульчид бус санхүүгийн мэргэжилтнүүд ажиллах ёстой.
Иймэрхүү асуудал байгаа учраас ХҮН-ын бүлгээс өргөн барьсан журмаа татаж авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Х.Нямбаатар хуулийн мэдээллээ Улаанбаатар.мн дээр тавьчхаад иргэд харах үгүй нь бидний асуудал биш гээд сууж байна.
Энэ хэвлэлийн хурлын дараа ХҮН намын гишүүд Да хүрээ зах явж иргэд эрх ашиг нь хөндөгдөж буй журмын талаар мэдэж байгааг асууна. Залуучууд мартсан байж магадгүй захиргаадалт буцаж ирэх гэж байна" хэмээн ярив.
"Үүнийг дагаад авлига, төрийн байгууллагын хүнд суртал үүснэ. Улсын дугаарыг үнэд оруулснаар иргэдэд ашигтай биш"
Үргэлжлүүлэн нийслэлийн авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо 730 мянга байгаа. Үүнийг 730 мянгаар хязгаарлавал зохиомол эрэлт үүснэ, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гэж байна.
Үүнийг дагаад авлига, төрийн байгууллагын хүнд суртал үүснэ. Улсын дугаарыг үнэд оруулснаар иргэдэд ашигтай биш. Төрийн албаныхан цэнхэр дугаартай явахыг хязгаарлалтад оруулахгүй. Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав" гэв.
"НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНХҮҮ ХАРИУЦСАН ХҮНЭЭС ӨДӨРТ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖ БАЙГААГ АСУУХАД МЭДЭХГҮЙ БАЙНА"
Мөн Хотын даргын гаргаж буй шийдвэрийн талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Захиргаадалт гэдэг үгнээс 1990 онд салсан гэж ойлгосон. Өнөөдөр бүх зүйлийг захиргааны аргаар шийдэж байна. 730 мянгаар Улаанбаатарт явах авто тээврийн хэрэгслийн дугаарыг хязгаарлахыг хэнээс асуусан вэ гэхэд нийслэлийн албан тушаалтнууд асуух шаардлагагүй, захиргааны аргаар шийдэх ёстой гэсэн.
Ардчилал, иргэдтэйгээ ярилцдаг мэргэжлийн чиг хандлага хаана байна нийслэлийн удирдлагууд аа. Нийтийн тээврийн салбар дампуурлаа.
Анзаарсан бол Х.Нямбаатар гэдэг хүн дандаа Ням гарагт шийдвэр гаргаж нийгмийг цочроодог. Энэ хүнээс хариуцлага шаардах цаг болсон. Маршрут маш олон хүнийг бухимдууллаа. Нийслэлийн нийтийн тээвэр мэргэжлийн удирдлагагүй болсон гэсэн үг.
Нийтийн тээврийн санхүү хариуцсан хүнээс өдөрт хэдэн төгрөгийн орлого олж байгааг асуухад мэдэхгүй байна. AI, смарт карт руу бүх зүйлийг чихээд өнгөрсөн. Хийсэн журам дээрээ хэдэн төгрөг төсөөлж байгаа, орлого хэрхэн нэмэгдэх талаар асуухад нэг ч тооцоогүй сууж байгаа. 2024 оны төсвийг ажил ажлаар нь задлаагүй, бүхлээр нь тавьсан.
Тиймээс ХҮН намын бүлгээс иргэд, мэргэжлийн холбоодыг бодлогод нь оролцох, хяналт тавихыг уриалж байна. Эсвэл нийтийн тээврийн дампуурлыг зарлаад авто тээврийн үндэсний төвд өгөх хэрэгтэй.
250 мянган машин нэг дор Улаанбаатар хотын 1,000 км зам дээр гараад зогсоход түгжирдэг хэмээн мэргэжлийн хүмүүс хэлсэн. Тэгвэл 730 мянгаар хязгаарлах ямар хэрэг байна вэ. Энэ шийдвэр гарангуут маргаашаас бүх дугаар үнэтэй болно. Зарим нэг эрх мэдэлтэй хүн өөр дээрээ 50, 60 улсын дугаар цуглуулчихсан явж байна" хэмээн ярив.
Зочин · 2024/01/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/23
худлаа юу ч хийхгүй байж шүүмжлэх ажилтайхүмүүс байх юм даа шоучид янз бүрээр оролдох л хэрэгтэй шүү тэг зогсолт хийснээс дээр ажил хийх гэж байгаа хүнд алдаа оноо байж болно засаж л таараа одоо хуучнаараа амаа ангайгаад байж болохгүй
Зочин · 2024/01/23
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2024/01/23
S XALYYTSTL80955877