Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох гэж байна
2024/01/24
Монгол Улс ардчиллын замд орсноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа явуулав. Үүний тавд нь МАН ялалт байгуулсан байна. Бас Ерөнхийлөгчийн сонгууль найман удаа болсноос мөн л тавд нь МАН гарсан. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН төрийн эрх барих сонгуульд 10 давсан гэсэн үг.
Өнөө жилийн УИХ-ын ээлжит сонгуульд дахиад л ялна. Ингээд Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох нь ээ. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө зориулаад бүх тохируулгаа хийчихсэн. Сонгуулийн тухай хуулийн эхний хуудсыг эргүүлэхэд л маш тодорхой харагдана. Энэ хуульд орсон нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ 2024 оны сонгуульд МАН-ыг ялуулах тактик. Гэвч сөрөг хүчин, жижиг намууд, жирийн иргэд гээд үүнийг мэдэж, эсэргүүцэж байгаа ч хүн алга. Ер нь тэгээд тэд мэдсэн байлаа гэхэд яах ч юм билээ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь МАН юм чинь өөрсдийнхөө зохиолоор хуулиа бичнэ. Төрийн хууль яаж гарна сонгууль тэрүүгээр нь хэрэгжиж МАН-ын хүсэл биелнэ. Эхлээд Үндсэн хуулийг өөрчилж, парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ нь муугаар нүдлэгдсэн 62 гишүүнээ олон дотор хольж бүдэгрүүлж байгаа хэрэг юм. Цааш нь холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар хуульчилсан. Ингэдэг нь намыхаа нэрэнд найдаж байгаа учраас ингэж хийв. Тэгвэл оны өмнө гэв гэнэтхэн сонгуулийг томсгосон тойргоор явуулна гэж шийдлээ. Томсгосон тойрог МАН-д үнэхээр ашигтай хувилбар.
Сонгуулийн тойргийг бүсчилснээр Монгол Улс 13 том тойрогт хуваагдаж байгаа. Нийт 78 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Энгийнээр тайлбарлавал, 2024 оны сонгууль жагсаалт болон томсгосон тойрог гэсэн холимог тогтолцоогоор явагдана. Жагсаалтаар 48, тойргоос 78 гээд нийт 126 хүнийг сонгож гаргаж ирнэ гэсэн үг. Сонгогчид нэр дэвшигчдээс гадна жагсаалтад орж ирсэн намыг дугуйлна. Жишээлбэл, төвийн бүс буюу тавдугаар тойрогт Дархан, Сэлэнгэ, Төв аймаг багтаж байна. Энд арван квот өгсөн. Энэ арван мандат дээр намууд тус бүр арван хүнээ нэр дэвшүүлнэ. Одоогоор МАН, АН, ХҮН, ИЗНН гээд дөрвөн нам л сонгуульд өрсөлдөх нь тодорхой байх шиг байна.Тэгвэл дээр дурдсан төвийн бүсийн тойрогт гэхэд эдгээр дөрвөн намаас 40 нэрс саналын хуудсанд бичигдэх болох нь. Энэ бол дөрвөн намын хүрээнд яригдаж байгаа л тоо. Хойшид сонгууль дөхөөд ирэхээр өрсөлдөх намуудын тоо хэд ч болж тодрох юм бүү мэд. Тэр хэрээр нэг намаас арван нэр нэмэгдэж орж ирж таарна. Уг нь УДШ-д 36 нам бүртгэлтэй байдаг. Тэднээс хэд нь хаана, хаана хүнээ дэвшүүлэх нь хараахан ил болоогүй. Ямартай ч саналын хуудсан дээр хамгийн багадаа 40, 50 нэрс зурайна. Дээр нь намууд жагсаж орж ирнэ. Яагаад энэ бүхнийг задалж хэлээд байна вэ гэхээр саналын хуудастай нэг бүрчлэн уншиж танилцаад дугуйлна гэдэг бол монголчуудын хувьд үнэхээр төвөгтэй. Нэгдүгээрт, цаг хугацаа орно. Хоёрдугаарт, иргэд сонгогчид саналыг хуудсыг дугуйлахдаа төөрч, будилах нь энүүхэнд. Үүнийг дагаад сонгууль хугацаандаа явагдах эсэх нь эргэлзээтэй болно.
Сонгууль өгөхдөө хамгийн түрүүнд анхаарах зүйл гэвэл нэр дэвшигчид болон намуудын өмнөх жижигхэн дугуй дүрсийг илүү гаргаж эсвэл дутуу будаж болохгүй. Тэгэх юм бол тэр саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Дээрээс нь хадаг шиг урт саналын хуудсанд бичигдсэн нэрсийг сонгогчид маш тэвчээртэй унших ёстой. Өмнө жижиг тойрогт гуравхан нэр дэвшигчийг дугуйлаад гардаг байсан бол одоо хамгийн багадаа арван нэр дугуйлна. Монголчуудын яаруу, тэвдүү стресстэй өнөөгийн нийгэмд тэр саналын хуудсыг тухтай гэгч нь уншаад тунгаан бодоод зогсож байх хүн байх уу. Юун бодох нь битгий хэл гүйцэд унших ч хүн олдохгүй.За тэгээд будилж, будилж сонгуулиа өгөөд гарч ирсэн хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийн идэвхид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Юу гэж вэ гэхээр “Ёстой бүтэхгүй толгой эргүүлсэн юм байна. Санал өгч байснаас өгөөгүй нь дээр” гэх яриа хаана ч болж таарна. Үүнийг сонссон хүмүүс “Надгүйгээр сонгууль болдгоороо болох биз. Болсоор л ирсэн юм чинь” гээд хойш суух хүн олон.
Гэхдээ нийгэм тэр аяараа сонгуульд ингэж хандана гэвэл бас үгүй юм аа. Саналын хуудсыг анхааралтай унших хүн бол бий. Төрийн албан хаагчид бүгд хичээнгүйлэн суугаад уншина. Мэдээж тэд МАН-д саналаа өгнө. Даалгавар авсан цэргүүд шиг л саналаа яарайтал улаанаар дугуйлаад гарна. Бас энэ намаас тэтгэвэртээ гарсан эрдэмтэн, профессорууд, сэхээтнүүд байгаа. Тэд нэр дэвшигчдийг нямбай тоолно. Хэнийг сонгох вэ гэдгээ ч мэднэ. Харин ард түмэн бол саналын хуудсыг гүйцэд уншиж чадахгүй.Эхнээс нь хэдийг дугуйлаад шидчихэж мэднэ. Тэгээд тэр саналын хуудас хүчингүй болно. Яагаад гэвэл ард түмэн тэвчээргүй. Юм гүйцэд уншихаа байсан. Энэ бүхэн нийгмийн сүлжээнээс ил харагдаж байгаа биз дээ. Зөвхөн гарчиг уншаад л шуураад байдаг. Аливаа мэдээллийг гүйцэд уншаад тунгаан бодож, дүгнэлт хийх тийм ухаан байхгүй. Сүүлийн үед сошиал хэт дэлгэрээд хүмүүсийг ийм залхуу болгочихсон. Тэгэхээр МАН-ынхан, энэ намын угшилтай улсууд л хүчинтэй саналын хуудас бөглөнө. Ингээд үзэхээр Сонгуулийн хууль бол анхнаасаа нарийн чимхлүүр үйлдлийг бодож хийсэн ажиллагаа. Цаад зорилго нь бол сонгуулийг хэрхэн яаж явуулах вэ. Яавал хүмүүсийн саналыг бүтэлгүй болгож, хүчингүйд тооцуулах вэ. Яавал ард түмнийг сонгууль өгүүлэхгүй байх вэ. Яавал хүмүүс санал өгөхөөс залхаж, нэрсийг тогтож уншихгүй байх вэ гэдгийг энэ хуульдаа маш нарийн тунгааж бодож хийжээ. Үүний баталгаа нь сонгууль товлосон өдөр нь хэлээд өгнө.
УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гаригт болохоор товлогджээ. Ковидоос хойш монголчуудын аж байдал, амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн. Долоо хоногийг хачин идэвх тэй эхлүүлсэн хүмүүс дөрөв дэх өдрөөс нь эрч хүч нь сулардаг.Даваа, мягмар, лхагва гаригт ажил хөөцөлдөж жаахан бужигналдаж байгаад пүрэв, баасан болонгуут ажлаа хаяад явдаг. Залуучууд нь баасан гаригийн шоу гээд наргиж цэнгэх нь тогтсон уламжлал маягтай болчихсон. Тэгэхээр баасан гаригт сонгууль өгөх хүн бараг байхгүй. Тэгээд ч зургадугаар сар гэдэг ямар үе билээ дээ. Монголчуудын хувьд сургууль нь тараад зуны амралт эхлэх гэж байгаа сурагчид шиг хөөрүү дэврүү болчихсон үе байдаг даа. Айраг, сүү цагаан идээ гарчихсан, зүлэг ногоо ургаад хүн бүхэн хөдөө рүү тэмүүлдэг. Дээрээс нь наадам хаяанд ирчихсэн, морь малын гийнгоо хадаж байна. Ядаж байхад хот суурин газрынхан нэгнийгээ даган дуурайж хөдөө гарч давхицгаах нь их. “Тэднийх Хөвсгөлд очоод сельфи хийчихсэн байна” гээд эхнэр нь загнангуут л гараад давхидаг үе шүү дээ.Ийм байхад сонгууль бодитой болж чадах юм уу.
Ер нь энэ томсгосон тойргоор сонгууль явуулахаар шинэ нэр дэвшигчдэд тун халтай.Улс төрийн хүрээнийхэн, нам эвслүүд, эрдэмтэн судлаачид гээд бүгд энэ тухай ярьцгааж байна. Саналын хуудсан дээрх нэрсийг гүйцэд уншлаа гэхэд нийгэмд танигдсан хүн хэн байх вэ. Өнөөх сайн, муугаараа хэлүүлээд улс төрийн тогоонд чанагдаад ирсэн МАН-ын хэдэн гишүүд л харагдана. Мэдээж хамгийн түрүүнд таньдаг нэрээ л зурна. Бусдыг нь хэн ч танихгүй. Гадаадын хэвлэл, мэдээллээр сонгууль явуулахыг хориглоё гэж “Өдрийн сонин” өнгөрсөн жилээс авахуулаад мөн ч их бичсэн дээ. Энэ талаар төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргах түвшиний улсуудад зөндөө л хаягласан. Даанч тоосонгүй. Гадаад хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг хэлсэн юм. Одоо тэгвэл хар зах шиг бужигнадаг гадаадын хэвлэл мэдээллээрээ л сонгуулиа явуулах байх даа.Ний нуугүй хэлэхэд манай сонгуульд оросууд л их ач холбогдол өгөөд байх шиг байдаг. Тэд хэн сонгуульд ялах нь уу гээд их анхаарч, сонирхдог. Тэгэхээр энэ жилийн сонгуулийг оросын троллууд явуулна гэсэн үг. Тэд МАН-аас бусдыг нь байхгүй болтол нь муулна.МАН-ын эсрэг нэр дэвшсэн хүн болгоныг газрын хөрстэй тэгшилж, чацга баастай нь холиод л дуусна гэсэн үг.
Сонгуулийн хуулийг өөрчлөөд ялсан тохиолдол байхгүй гэсэн яриа байгаа харагдсан. Энэ бол манай улсын түүхэнд явагдсан арав гаруйхан сонгуулийн үр дүнгээр илэрхийлж буй явдал шүү дээ. Харин дэлхий нийтэд тийм биш. Тоглоомын дүрмээ зохиосон нь ялдаг жамтай. Эд нар сонгуулийн тогтолцоогоо зүгээр ч нэг Ардилсан нам шиг сэтгэлийн хөөрлөөр сольчихоогүй.Бүх юм судалгаатай, тооцоололтой явсан болоод сольсон байх. Сүүлийн үед МАН хөдөөг хөгжүүлэх аян өрнүүлж байгаагаа сүрхий зарлах болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц 23 мянган хүн хотоос хөдөө рүү нүүсэн гээд байна лээ. Царцааны нүүдэл биш гэх баталгаа хаана байна вэ. Хотынхон хөдөө очоод амьдрах тийм амар гэж бодож байна уу. Дошин дээрээ хөдөөнийхөн чинь хэр баргийн хүн халдаахгүй гээд жалга довны үзэл гаргана.Сонгуулийн тухай дахин хэлэхэд хөдөөнийхөн энэ улсын хувь заяаг эргүүлчих гээд байдаг улс шүү дээ. Тэд сум, багийн дарга нарынхаа хэлсэн үгнээс гажихгүй. Тэр сум, багийн дарга нар нь цугаараа Ардын намынхан байна. Даргын хэлсэн үг тэдэнд хууль. Бас таван цаас атгуулчихвал дэмжээд л гүйгээд байна. Аяга, шанага, календарь төдийхөнд нь саналаа өгчихдөг улс шүү дээ.
“Мөнгийг нь авчихаад муухай юм даа” гээд жудагтай зан гаргасан болж дэмжиж байгаа ажиглагддаг.Ингээд харахаар энэ жил МАН-ыг ялуулах сонгууль болох нь дээ. Бусад намууд ийм үед санаа оноо нийлсэн тактикаа боловсруулж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм биш үү.
М.МӨНХЦЭЦЭГ
Зочин · 2024/01/24
S XN80955877
Зочин · 2024/01/24
Ямар ч нам хэрэггүйээ ээ зүгээр МАН-ыг дахин сонгож ажлыг нь үргэлжлүүлэх нь зөвөөёё
Зочин · 2024/01/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/24
ANYSN SEKSEER80955877
Зочин · 2024/01/24
Сонгуулиас өмнө МАН-ын бас нэг том хулгай дээрэм луйврыг бусад намууд илчилж гаргаж ирснээр МАН -ын нэр хүнд баастай хутгалдах болно.
Зочин · 2024/01/24
XUSNEE SEXSYGR80955877
Зочин · 2024/01/24
AX NRT UILCHLI80955877
Зочин · 2024/01/24
S XN80955877