Google-д захидал бичсэн бяцхан охин
2014/06/24
Охины захидал:
Хүндэт Гүүгл-д
Аав маань долоо хоногийн ганцхан бямба гарагт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гарагт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна.
Кейтигээс,
Жич: Аавын маань төрсөн өдөр лхагва гарагт тохионо.
Жич:Жич: Зун болж байна шүү дээ.
Гүүглийн хариу:
Хүндэт Кейти,
Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа.
Танай аав Гүүгл болон дэлхийн сая сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм.
Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт лхагва гарагт хааяадаа амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долоодугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна.
Сайхан баярлаарай.