2015 онд Тавантолгойн нүүрсний орд газрыг БНХАУ-ын төрийн өмчит компанид 100 жилээр эзэмшүүлэхээр гэрээлэх гэж байсныг тухайн үеийн УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэн зогсоосноор одоогийн Эрдэнэс тавантолгой компани ард түмэнд 1072 хувьцааны ногдол ашиг тараах хэмжээнд хүрчээ.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн дагуу байгалийн баялгийг ард түмэнд бодитоор үр ашгийг нь хүртээх бололцоог бүрдүүлжээ. УИХ-ын дарга асан З.Энхболд 2015 оны 4 сарын 6-ны өдрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Тавантолгойн орд газрыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ анхааралтай ажиглаж" байна. Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг төрийн ӨМЧ мөн. Тавантолгойн орд улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. 2010 оны ЗГ-ын 39-р тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа.

 

Гэтэл Тавантолгойг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 37-р тогтоолоор баталсан Монгол Улсын ЗГ-ын 2012-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй зөрчилдөж байна. Энэхүү хэлэлцээрээс харахад Монгол Улсын эдийн засаг нэг улсын, нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нөхцөл үүсэж байна.

 

Энэ нь 2010 онд УИХ-аас баталсан ҮАБ-ын үзэл баримтлал дахь нэг улсын хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 3/1 ээс ихгүй байна гэснийг зөрчиж байна. Мөн УИХ-аар ч хэлэлцүүлэлгүй Засгийн Газар дур мэдэн энэ хэлэлцээрийг хийх гэж байгаа учраас УИХ энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

 

УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон хариуцлага тооцох болно” гэсэн юм.

 

Тавантолгойн нүүрсний ордыг бүлэг этгээдүүд УИХ-аар ч хэлэлцүүлэхгүйгээр хууль зөрчин MCS+Shenhua компанид 100 жилээр бэлэглэх гэж байсныг ийнхүү зогсоож өнөөдөр ЭТТ ХК нь Монголын бүх насанд хүрсэн иргэд хувьцаатай, жил болгон ноогдол ашиг авдаг, жилдээ 1 тэрбум $ борлуулалт хийдэг, 100 100 жил үр ашгаа бүх Монголчуудад хүртээх дэлхийн хэмжээний компани болсон.

 

сонин mn

сонин mn

Д.ЭНХБАТ