Данхар төр дампуурал руу хөтөлдөг
2024/02/06
Чөлөөт зах зээлийн эдийн засгийг бид 30 гаруй жилийн өмнө сонгож авсан боловч чөлөөтэй бизнес эрхлэх орон зай сүүлийн жилүүдэд улам хумигдаж байна.
Төр хэмээх ганцхан том тоглогч бүхнийг удирдан чиглүүлж, өөртөө уусган нэгтгэж, ашигтай байж болохуйц салбар болгонд хүч түрэн орж ирэв. Эдийн засаг нь амжилттай хөгжиж, өсөж буй улс орнуудын нууц бол төр эдийн засаг, бизнес дэх өндөр оролцоогоо хумьж, хувийн хэвшилд боломж, эрх чөлөө олгосонд байдаг. Төр нь хутгалдсан бизнес, эдийн засаг сайн үр дүнд хүрсэн жишээ ховор. Харин муу жишээ дэндүү олон.
Зах зээлийн эдийн засгийн хамгийн чухал зарчим дээрх байдлаар алдагдаж, төр хууль ёсны хэм хэмжээгээ ч хэтрүүлэн ашиглаж эхэлсэн. Бид зах зээлийн зарчмаа дагаж мөрдөж чадахгүй бол эдийн засгийн хямралд улам гүн шигдэхээр байна. Данхар төрийн бүтэц, хүнд суртал, авлига эдийн засгаа дампуурал руу хөтөлж байна. Тиймээс төр эдийн засагт бага хувь эзэмшиж, бага оролцож, бага зохицуулж, улмаар зах зээлийн хил хязгаар өргөжихийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар манай төрийн бизнес дэх оролцоо хэт өндөр, бүр улс орны хөгжлийн чөдөр тушаа нь болчихоод байна. Хэт данхар төсвийн улмаас хувийн хэвшлийг эдийн засгаас шахан гаргаж байна. Төр ДНБ-ий 40 гаруй хувийг дангаар эзлэх хэмжээнд иржээ. Өөрөөр хэлбэл, төрийн монополь эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явцыг төр өөрөө хамгийн ихээр дэмжиж, үүнд хүч хаяж байна.
Засгийн газар уул уурхай, банк, даатгал, барилга, тээвэр гэх мэт маш олон салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөн бизнес хийж байна. Уул уурхай, банк, даатгал, барилга, тээвэр нь Монголын хамгийн ашигтай байхуйц нөөц боломж бүхий, их мөнгө эргэлддэг салбарууд.
Хувийн хэвшил хийж чадах бизнесийг төр тэдэнтэй өрсөлдөн хийж байвал ихэнхдээ тэр салбар уналтанд ордгийг маш олон хүн сануулж хэлсэн байдаг. Мөн төртэй өрсөлдөж бизнес хийх маш хүнд хэцүү байдаг гэж олон бизнес эрхлэгчид учирладаг. Манайд хувийн хэвшил эсвэл төр хувийн хэвшил хоршин ажиллуулж болох маш олон салбар 100% төрд байсаар. Төрийн хамааралтай компани, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үргэлж төсвөөс татаас, хөнгөлөлт авч, хөгжих нөөц боломжоо алдахын сацуу улсын эдийн засгийг хойш нь татсан хэвээр байна.
Манайд төрийн өмчийн оролцоотой бизнес сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэж байна. Энэ хэрээр өр төлбөр нь нэмэгдэж, мөн түүнийг тойрсон асар их хулгай, авлигын асуудал өнөөдөр нийгмийн хамгийн өндөр хандалттай ярианы сэдэв болчихлоо. Төрийн өмч бол улстөрчийн өмч гэж хэлсэн үг ч байдаг. Төрийн өмчит компаниудын бүртгэлд 52 их наядын өгөөжгүй хөрөнгө бүртгэгджээ. Дэлхийн банкны гаргасан 2021 оны тоо мэдээлэлд тулгуурласан судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг "тэг" хувь гэж үнэлжээ. Хэрэв хувийн хэвшлийн бизнесүүдэд 52 их наядын хөрөнгө байсан бол өгөөж нь багадаа 10% буюу 5 их наяд төгрөг байхаар байлаа.
“Бүх хууль ёсны өмч бол хувийн өмч юм. Хэрэв өмч хувийнх биш бол хулгайлагдсан гэсэн үг” гэж Густав де Молинарийн үгийг бид үргэлж санаж явах хэрэгтэй болжээ.
Төрөөс эдийн засаг, бизнест хэт ихээр оролцох, зохицуулах гэсэн оролдлого газар аваад удаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, хэдхэн сарын өмнөх мэдээгээр “Е-Business” платформоос хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрлийг авч болох боломжтой боллоо гэдэг мэдээ гарсан. Өөр хэдэн тусгай зөвшөөрөл тус системд хараахан ороогүй байгааг таахын аргагүй. Тусгайлан зөвшөөрөөд байх шаардлагагүй маш олон бизнест төр засгийн зүгээс заавал тусгай зөвшөөрөл өгнө гэдэг бол тэр чигтээ авлига орших, бизнест саад хийх боломж гэж ойлгож байгаа. Зарим бизнест шинээр тусгай зөвшөөрөл өгөхгүй хэдэн сар жилээр гацаана, тэгж байснаа маш нууцаар гэнэт хэсгийг олгоод дахин удаан хугацаагаар хаана, энэ бүгдийн ард хуйвалдаан, авилга, хүнд суртал цэцэглэсээр байна. Хэдий чинээ их тусгай зөвшөөрөл байна төдий чинээгээр эдийн засгийн хөгжилд саад болно гэж бид ойлгох хэрэгтэй. Бүр зарим салбарын олон улсын хөгжлийн зорилгыг манай төр засаг орчуулаад стандарт болгосон байсан гэж сонсож байлаа.Төр хувийн хэвшлээ нухчин дарж, эсвэл өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж байна гэдэг монгол хүний ирээдүйн боломж, өнөөгийн үнэ цэнэ, орлогыг хулгайлж байна гэсэн үг. Зах зээл болон үр ашигтай хариуцлагатай төр хоёр бие биенээ нөхдөг. Гэтэл төр бүхнийг чадна, бүхнийг мэднэ, зохицуулна, шийднэ гэвэл чөлөөт эдийн засаг, хувийн өмч, хувийн хэвшил, хувь хүний үнэт зүйл, эрх чөлөө ч хамт аюулд орно гэсэн үг.
Эдийн засагч Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ
Зочин · 2024/02/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/06
AXTAI ZYGATSI80955877
Зочин · 2024/02/06
TANILTSI44DSH 80955877
Зочин · 2024/02/06
AXTAI S DYRAAR SHAALGI80955877
Зочин · 2024/02/06
SEXSDI80955877