Сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийх ажил эхэллээ
2024/02/28
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй бол тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргах аж. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний Аудитын Газарт хүргүүлэх үүрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар улс төрийн 37 нам Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт орон даяар зохион байгуулахаар товлосон билээ.
Зочин · 2024/02/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/28
SEXSEER UILCHLI80955877