Сонгууль-2024: 76 биш 126 болох тэмцлээ 17 хоногт багтаана
2024/03/12
Улсын Их хурлын сонгуулийн дуу ойртож байна. Өнөө жил 76 суудлын төлөө биш 126-уулаа болохоор тэмцэнэ.
Улсын хэмжээнд 13 тойрогт 78 гишүүнийг сонгох ба аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдох юм. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно. Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрог буюу нэг мандат, говийн дөрвөн аймагт нэг тойрог нэмэгдэж, 78 гишүүнийг тойргоос сонгох юм. Үлдсэн 28 гишүүн намын жагсаалтаар буюу намын дарга нарынхаа "дэмжлэгээр" УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно.
Тэгвэл Мөрийн хөтөлбөрөө нэр дэвших намууд гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой. Харин бие даан нэр дэвшигчид ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хугацаатай.
Монгол Улсын Ерөнхий аудитороос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам эвслийн удирдлагуудад мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаарх мэдээллийг хүргүүлжээ.
Ингэхдээ улс төрийн нам эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж буй эсэх зэргийг харгалзан үзэх ёстойг уг мэдээллээр хүргүүлсэн байх юм.
Аудитын байгууллагын дүгнэлт гарсан даруйд тав хоногийн дотор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд дахин хүсэлт хүргүүлэх боломжтой. Үүний дараагаар төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх юм байна. Түүнчлэн Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 26-наас өмнө/
Сурталчилгааны зурагт самбаруудын байршлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө мөн тодорхой заах аж.
-Сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилнэ-
Нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нар өрсөлдөгчөөсөө өөрийгөө илүү гэдгээ энэ хугацаанд л харуулах юм. Нэг ёсондоо тойрогтоо өөрийгөө юу хийх, хэн байснаа танилцуулж санал хураах өдөр өөрийг нь сонгох эсэхэд нөлөөлж чадах үгүй нь эдгээр өдрүүдэд танигдана гэсэн үг. Сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор эд зүйл тараах, үйл ажиллагаа явуулах хориотой. Нэг нэр дэвшигчийг цахим сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хэмжээ тухайн нэр дэвшигчийн нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй. Нэр дэвшигч их хэмжээний мөнгө цахим сурталчилгаанд зарцуулахыг үүгээр хязгаарлаж буй аж.
Сонгуулийн сурталчилгааг аль болох зардал багатай явуулна. Аудитын ерөнхий газрын тухайн нутаг дэвсгэр, байршил, өрхийн болон сонгогчийн тоонд үндэслэн зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоож нийтэд мэдээлнэ. Нийтэд мэдээлсний дараа улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, АТГ-т өгнө.
Мандатын тоо зарим газарт дээд тал нь 10 байгаа тул саналын хуудасны хэмжээ бидний өмнө нь өгч байснаас илүү том болно. Хэдэн нам, эвсэл, бие даагч нэр дэвшихийг одоогоор тооцох боломжгүй. Саналын хуудас нь “Нэр дэвшигчид өгөх саналын хэсэг”, “Нам, эвсэлд өгөх саналын хуудас” гэсэн хоёр хэсэгтэй. Сонгогч тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрний өмнөх дугаарыг дугуйлна.
Иргэд, сонгогчид манай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна гэсэн мандатын тоог мэдэх хэрэгтэй. Санал өгсний дараа хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Энэ бол дахин өөр газарт санал өгөхгүй боломжгүй, санал өгснийг нотлох баримт болох юм.
Саналыг хуудсыг хар машинаар тоолох ба сонгуулийн үр дүнгийн урьдчилсан мэдээллийг явуулсны дараа хяналтын гар тооллогыг улсын хэмжээнд бүх хэсэгт хийнэ. Гар тооллогын ач холбогдол нь сонгууль будилаангүй, эргэлзээгүй явагдсаны нотолгоо болно. 2012 оноос хойш зохион байгуулсан сонгуульд хяналтын тооллого зөрсөн нэг ч тохиолдол байдаггүй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын гар тооллогыг 100 хувь хийсэн, нэг тоо зөрөөгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн ярив.
Нэр дэвшигч нэг цахим хуудас, нам эвслийн нэг цахим хуудас, олон нийтийн сүлжээний хуудас, бусад цахим хуудсаар сурталчилгаа хийж болно. Нэр дэвшигч өөрийн бүртгүүлсэн цахим хуудсаар сурталчилгаагаа хийнэ.
Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нар л сонгуулийн сурталчилгаа хийнэ. Түгээж байгаа инфлүнсер нь ухуулагч гэж бүртгүүлж, үнэмлэх авсан бол сурталчилгаа хийж болно.
Нэр дэвшигч Сонгуулийн зардлын дансандаа хандив авч болно. Хандивын хэмжээг нэмэгдсэн ба иргэн 10 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно.
Ямар хүн хандив өгсөн мэдээлэл нь ил тод байх хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшихэд зардлын данс нээдэг, сонгуулийн дараа тайлан гаргана. Дансанд нь мөнгө ороогүй байсан ч хамаагүй “тэг” тайлан гаргана. Тайлан өгөөгүйгээс Сонгуулийн хуулиар хариуцлага хүлээсэн тохиолдол байдаг гэв.
Зочин · 2024/03/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/12
DYRAA SERELN VWALDI80955877
Зочин · 2024/03/12
TSAGN SEKSEER80955877
Зочин · 2024/03/12
SEXSDI UILCHLI80955877