Хөдөөд шилжин очсон ААН-үүд нэг хувийн хүүтэй зээл авчээ
2024/04/01
“Хот хөдөөгийн сэргэлт”-ийн ажлын хэсгийн ХV хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ.
Б.Дэлгэрсайхан: Орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Тэрээр “Нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт гурван хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.
П.Зоригтбаатар: “Хот хөдөөгийн сэргэлт” тодорхой үр дүнд хүрсэн
Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. Төслийн хүрээнд орон нутагт шилжин суурьшиж буй байгууллагуудад нэг хувийн зээл олгох хөтөлбөрийг санаачилжээ. Үүнээс дөрвөн аж ахуй нэгжид нэг тэрбум 300 сая төгрөгийн зээл олгосон. Мөн орон нутгийн иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор, Засгийн газраас 1465 иргэнд 128.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосноос, орон нутгийн 1411, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан 54 иргэн хамрагджээ. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийн зүгээс орон нутагт төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шилжин суурьшиж буй иргэдэд төрийн болон орон нутгийн зүгээс туслалцаа үзүүлэх,дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ.
2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.
Хөвсгөл аймаг 16 эмчийг урин ажиллуулж байна
Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн гурван хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128.491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёрт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймагт нийт дөрвөн аж ахуй нэгжид 1.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн хоёр баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урин ажиллуулсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2024/04/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/01
LAW XN XUSNG80955877
Зочин · 2024/04/01
DYYDLGN GAL SEXSYG80955877
Зочин · 2024/04/01
SAWI AXD XALYYNR XNGAAD80955877