Л.Энх-Амгалан: Хүүхэд уншсан зүйлээ яагаад ойлгохгүй байна гэвэл "Цөм" хөтөлбөрт тавигдаж буй дүн
2024/04/05
УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын сөрөг хүчний гишүүдийн асуултад өгсөн түүний хариултаас тоймлон хүргэж байна.
Тэрбээр "Боловсролыг улс төржүүлсэн орон хөгждөггүй юм байна. "PISA 2022"-ын дүн нь өнгөрсөн найман жилийн боловсролын тогтолцооны дүн биш. 2012 оноос эхэлсэн цөм хөтөлбөрийн үр дүн ингэж гарч байна.
Өнгөрсөн оны 15 настай хүүхдүүд гэдэг бол 2012 онд 1,2 дугаар ангид суурь унших, бичих, математикийн чадварыг цөм хөтөлбөрөөр эхлүүлснээ шалгуулж байгаа. 3 хүүхдийн 2 нь уншсанаа ойлгож чадахгүй байгаа вэ? гэхээр цөм хөтөлбөрийн нь үнэлгээ нь энэ гэж хэлэхэд хатуудахгүй байх. Цөм хөтөлбөрийн хүрээнд унших бичиг, уран зохиолын хичээлийн цагийг багасгасан юм. Нөгөөтэйгүүр, сургалтын хөтөлбөрийн агуулга хүнд. Хүүхдийг шалгалтад бэлддэг. Доод эрэмбийн ур чадварыг л хийж чадах сургалтын системтэй байна. Дээд эрэмбийн ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй нэн шаардлагатай. Манайд боловсролын технологи хоцрогдолтой байна.
Ардчилсан намын эхэлсэн цөм хөтөлбөрт дүн тавьж байна гэсэн үг. Сүүлийн 30 жилд 10 удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн байна. Ингэхдээ сургалтын орчин, багш, санхүүг шийдээгүй учраас ийм нөхцөл байдал гарсан.
Хэн нь ярьдаг, хийдэг гэдгийг ард түмэн харж байгаа байх. Манай яаманд ямар ч тендер зарлагдахгүй байгаа" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Баян-Өлгий аймагт БШУ-ны сайд гурван удаа очсон тохиолдол байхгүй болов уу. Өмнө нь хос хэлний боловсрол лоозон төдий байсан бол анх удаа сурах бичигтэй болсон.
Энэ аймагт байгаа хамгийн том дутагдал бол тендертэй холбоотой асуудал. Үүнийг нэг аймгийн соёл гээд хэлчихвэл арай хатуу үг болох байх.
Бид техник тоног төхөөрөмжийг шийдээд өгдөг. Гэтэл баталсан мөнгөний зарцуулах эрхийг аймаг руу шилжүүлчихээр ИТХ-ын төлөөлөгч нар нь хувааж аваад буруу замаар будаа тэжээчихдэг асуудал байна.
Тендерийн хонгил гэх зүйл Баян-Өлгий аймагт жинхэнэ утгаараа үүсчихсэн нөхцөл байдалтай байна. Зарим компанийг хар жагсаалтад оруулах саналыг Сангийн яам руу хүргүүлсэн" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/05
1 DUGEER ANGIIN HUUHDED HET IH GERIIN DAALGAVAR OGJ BNAA HUUHED AIMAAR ZALHAJ HICHEELDEE DURGUI BOLJ BNA. ENE ASUUDALIIG TSEGTSLEEECHEEEEEE.
Мөнх · 2024/04/05
Будааг тээдэг болохоос тэжээдэггүй юм