Ц.Сэргэлэн: Шүүх цахим байвал хакеруудын дайралтад өртөнө. Төрд сайн программист байхгүй
2024/04/23
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Би үг хэлье гэж бодоогүй байсан. Энэ тогтоолын төсөл батлагдах ёстой. Шүүх байгууллагын хараат бус байдлыг хангахад төсөв хөрөнгө хэрэгтэй. Шүүх нь төрийн тусгай институтийн хувьд хэн ч халдашгүй хараат байх ёстой.
Унаа гуйдаг, шүүгдэж буй нөхрийнхөө машинд дайгдаад шүүгч нь давхиж явдаг байж болохгүй. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн нөхцөл байдлаас харахад шүүхийн төсвийг УИХ-аас хасдаг.
Цахим шүүх гэж яриад байна. Цахим, хиймэл оюун ухаангүй зүйл нийгэмд байхаа болилоо. Цахимын эсрэг талд кибер аюулгүй байдал гэх зүйл бий.
Шүүх гэдэг гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахим байвал та нөхөд аюултай хакеруудын дайралтад өртөж хэрэг чинь байхгүй болчихвол байг гэхгүй болно.
Хакер гэдэг хэнд ч дийлдэхээ больсон. АНУ-ын Пентагон гэдэг бол хамгийн өндөр хамгаалалттай байгууллага. Гэтэл хакерын дайралтад байнга өртөж байна.
Цахим гэвэл хавтаст хэргийг цаасан суурьтай байхаар нь архивт хадгалах ёстой.Гэмт хэрэг зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна. Асар их мөнгөний оролцоотой болж байгаа.
Монголын төрд маш сайн программист инженерүүд байхгүй.Төрийн албан хаагчдаа ижил нөхцөлөөр цалинжуулж байгаа. Чадвартай программист, инженерүүд хувийн салбар руу яваад өгсөн. Төрийн байгууллагууд хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж программаа зохиолгож байна.
Программ хувьд байна гэдэг та бүхний бүх юм хувь хүний гарт байна гэсэн үг. Шүүх зөвхөн өөртөө зориулж хамгийн өндөр зэрэглэлд баталгаатай хийгдсэн программ дээр явахгүй бол эрсдэл учирна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/23
XALYYTSMR80955877
Зочин · 2024/04/23
DYYDLGN MERGJN XALYYXN80955877
Зочин · 2024/04/23
SEXSDI UILCHLI80955877