Байр суурь: СЕХ-ноос батламжаа гардаж авахдаа хэн, хэн юу өгүүлэв
2024/05/02
УИХ-ын ээлжит сонгууль-2024 өрсөлдөх нам, эвсэлүүд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа гардан авлаа. СЕХ-ноос батламжаа гардаж авахдаа хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна.
БҮГД НАЙРАМДАХ намын дарга Б.Жаргалсайхан: Нийгэм улс төрийн амьдралыг эрс шинэчлэх шинэ хөгжилд хөтлөх цаг нь болсон. Ядуучуудгүй нийгмийг төлөвшүүлж цэгцлэх, шударга ёс, нийгмийн ил тод байдлыг эрчимжүүлэх зорилгоор БҮГД НАЙРАМДАХ нам энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бид нар олуулаа. Биднийг харлуулах байдлаар ганцхан хүнтэй нам гэж яриад хэрэггүй. Улс төрийн намуудыг эрх тэгш үзэх хэрэгтэй. Сонгууль гэдэг бол улс орныхоо хөгжлөөр уралдаж өрсөлдөхийг хэлдэг юм аа. Тийм учраас сэтгүүлч нар энэ удаагийн сонгуульд бүх нам улстөрийн нэр дэвшигч нарт ижил тэгш гараанаас ажиллахыг хүсье.
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга: УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлээд өнөөдөр батламжаа гардаж авлаа. Энэ удаагийн сонгууль манай намын хувьд онцлог болж байгаа. 2020 оны сонгуульд "Зөв хүн электрат" эвслээр оролцсон. Энэ удаагийн сонгуульд дангаар орох ёстой гэж шийдээд анх удаагаа дангаар өрсөлдөх гэж байна. 2020-2024 оны хугацаанд ХҮН нам УИХ-д нэг суудалтай, Нийслэлд гурав, дүүргүүдэд 15 суудал авч гуравдагч сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд монголын төрд нүүрлэсэн хулгайг илчлэхэд манлайлж ажиллаа. Цавчаа ногоон, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгайд манлайлан ажиллаа. Цаашдаа монгол улс хөгжил дэвшлийн төлөө явсан сонгууль болно гэж бид үзэж байна. Залуустаа зургадугаар сарын 28-нд эртнээс бэлтгэж ирээдүйгээ шийдэх түүхэн өдрөө сонголтоо хийгээрэй. ХҮН нам 126 мандатаа бүрэн дүүргэж дэвшүүлнэ. жагсаалтад 48, тойргууд дээр 78 нэр дэвшигчээ бүрэн дүүргэж нэр дэвшүүлж оролцоно.
Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: Хуульд нийцүүлэн СЕХ-нд бүх бичиг баримтаа бүрдүүлэн өгч УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа. 1998 онд байгуулагдаад 2000 оноос хойш УИХ-ын сонгуульд оролцоогүй байсан. 2024 оны гуравдугаар сард намын удирдлага нь миний бие болж солигдоод энэ удаагийн сонгуульд оролцохоор болж байна. Либерал ардчилсан үзлийг бүдгэрүүлж байна. Монгол улсын иргэд зах зээлийн төлөв байдал улам дордож, нэг намын дарангуйлал, дарамт иргэдийн дунд, аж ахуйн нэгжийн дунд мэдрэгдэх боллоо. Тийм учраас баруун төвийн үзэлтэй нам брдитоор иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж энэ удаагийн сонгуульд оролцож буйгаа илэрхийлж байна. Ардчилсан намаас Д.Пүрэвдаваа яагаад гарсан бэ гэдэг том асуултад хариулт хүлээж байгаа байх. Намаас гараад намын дарга болж байсан нь ганц би биш. Миний хувьд үндэсний хэмжээний намын лидер байгаагүй ээ. Улаанбаатар хотынхоо тодорхой иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж намын удирдах албан тушаалыг хашиж байсан. Хувь хүний байр суурь учраас намыг хагаралдуулна гэж би харахгүй байгаа. Манай намын онцлог гэвэл, Баруун төвийн үзэлтэй намууд бодиттой үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж харж байгаа. Жишээлбэл, өнөөдөр 1992 оны үндсэн хуулиар олгогдсон байсан 76 гишүүнийг нэмэх асуудлыг 126 болгож нэмсэн. Эрх баригч нам 8 жилийн хугацаанд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахгүй байх хуультай боловч олонхынхоо байр суурийг өөрсддөө давуу байдал болгож ашиглаж 8 жилийн хугацаанд зөвхөн эрх мэдлээ үргэлжлүүлэн сунгах, МАН-ынхаа хөгжлийг улам төгөлдөржүүлэхийн төлөө ажилласан. Тэрнээс улс орныхоо хөгжлийн төлөө бага анхаарсан гэж харж байгаа. Тийм учраас Баруун төвийн үзэлтэй нам ямар байр сууринаас хандах ёстой юм яаж иргэдийн хөндөгдсөн, хохирсон эрх ашгийн төлөө ажиллахыг бодитоор нь харуулахын төлөө энэ удаагийн сонгуульд оролцож байна. Сонгуулийн 13 тойрог 78 мандаттай байгаа хуулиндаа нийцүүлэн нэр дэвшигч нараа зохион байгуулна. Иргэд, сонсогчид мэдээллийг хангалттай авч байгаа байх гэж найдаж байна. Шинэ хүн бараг танигдаж амжихгүй боломжгүй сонгуулийн тогтолцоог эрх баригч нам хийсэн. Манай нам сонсогч нартаа мэдээллийг зөв олгох тал дээр илүү ажиллах болно.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: Манай нам батламжаа гардан авлаа. Манай нам хүчирхэг монголыг бүтээхийн төлөө ард түмнээрээ шийдүүлнэ гэсэн уриатай энэ удаагийн сонгуульд оролцоно. Цаашдаа улс төрийн намуудыг хариуцлагатай хуулийн хүрээнд, бие биетэйгээ эелдэг, ёс зүйн хэм хэмжээтэй өрсөлдөхийг уриалж байна. Монголын ард түмэн 34 жил алдсан. Тийм учраас алдсан боломжоо эргүүлж авахын тулд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Шинэ нэгдсэн эвсэл намын Ц.Гантулга: Монголын уламжлалын нэгдсэн Шинэ намын Шинэ нэгдсэн эвсэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардан авлаа. 2020 оны сонгуульд Шинэ нам Шинэ эвсэл нэртэйгээр монгол улсын 76 тойргоос 69 тойрогт өрсөлдөж 241 мянга гаруй санал авсан ч УИХ-д суудал авч чадаагүй. Ялагдсан цагаасаа хойш завсаргүйгээр академик түвшинд үйл ажиллагаагаа явуулж монгол улсын 60 гаруй эрдэмтдийг 5 салбар шинжлэх ухааны суурьд консвекцид нэгтгэж улмаар Боловсрол, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Хууль-Эрхзүй, Эдийн засгийн салбарт идэвхийлэн ажиллаж Тэргүүнгүй төр, Шинэ мөнгөний бодлого, Шинэ хувьсгал гэсэн бүтээлүүдийг хийж монгол улсыг эдийн засаг, улс төрд шинэчлэлт өөрчлөлт авчрах онол, номыг гаргасан. 2024 оны сонгуульд Шинэ нэгдсэн эсвэл маань Шинэ хөгжлийн эдийн засаг, Шинэ мөнгөний бодлого, Шинэ төр буюу үндсэн хуулийн өөрчлөлтийг авчрах гурван уриатай. Дотор нь дахиад гурван хэсэг болгоод 9 том салбар шинжлэх ухаанд хувааж 81 заалттай мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Өргөн баг бүрэлдэхүүнтэй бид өрсөлдөхөөр батламжаа СЕХ-оос авлаа. Шударгаар өрсөлдөхийг хүсье. Ямар ч хулгайчгүй, ардаа улс төрийн хүчингүй нэр дэвшигчийг шинжлэх ухаанч, мэргэжлийн хүмүүсийг илгээж байна. Үнэн бодиттой, шударга сонголтоо хийгээрэй. Монгол улсаа сэхээтэн, эрдэмтэн суурилсан баг хамт олныг бид нэр дэвшүүлж байгаа.
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Батламжаа дөнгөж сая гардаж авлаа. Намын тухай монголын ард түмэн нийтээрээ буруу ташаа ойлголттой байдаг. Эрх барьж байгаа зарим намуудын буруу үйл ажиллагаанаас болж нам гэдэг зүйлийг дайсан шиг ойлгодог. Энэ буруу ойлголтыг халах зорилгоор манай нам ажилладаг. Мэдлэгтэй иргэн Монголын баялаг гэдэг зарчимтай. Нам гэдэг бол үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг хэлдэг. Ашиг олох зорилгоор нэгдсэн хүмүүсийг компани гэдэг. Эх орноо хөгжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг улс төрийн нам гэж нэрлэдэг. Энэ удаагийн сонгуульдаа өрсөлдөх эвсэл, намууддаа амжилт хүсэж шударгаар өрсөлдөхийг хүсье. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд 21 аймагт, 330 суманд сургалтын ажлуудыг маш их хийсэн. Үйлдлээрээ бүх зүйлээ үзүүлэх ёстой. Ард түмнийхээ төлөө аж амьдрал руу нь орох цаг болсон. Бид иргэдийнхээ төлөө хүчтэй өрсөлдөх болно. Ардчилал гэдэг бол оролцох эрх юм аа гэдгийг дахин дахин хэлье. Ардчилал гэдэг бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх учраас хуульчилж авсан эрхээ хамгаалахын төлөө ард түмэн маш их мэдээлэлтэй байж идэвхтэй байгаарай. Аль улс төрийн нам бидний ирээдүйн төлөө ажиллаж чадах вэ гэдгийг хариуцлагатай судалж оролцоорой. Мөнгөгүй сонгууль явж болдог гэдгийг бид харуулна. Дэмжиж байгаа хүндээ чин сэтгэлээсээ саналаа өгчихөд мөнгө орохгүй. Нэр дэвшигч нар би мөнгөгүй юм чинь дэвшиж гарч ирж чадахгүй гээд байх юм. Бид бүгдээрээ нэгдэж байж нэр дэвшиж байгаа нэгнээ ад үзэхгүй очиж дэмжихийг уриалж байна.
Зочин · 2024/05/03
ZYGAA XIILGI80955877
Зочин · 2024/05/03
Дандаа хулхи хулгай хийж, улс орныг цөлмөх гэсэн бүлэг дээрэмчид л байна. Монгол орныг дампуурлаас аварч хулгайч нарыг илрүүлж, ард түмний цалин тэтгэврийг мэдэгдэхүйц нэм чадсан намын төлөөлөгчийн хэлсэн үг хаана байна вэ?. Бас Монгол орыг цөлмөж дэлхийд дампуурлаа аваачих хүртэл доройтуулж валютын нөөцийг цөлмөсөн ардчилсан намын төлөөний хүний хэлсэн үг хаана байна вэ?
Зочин · 2024/05/02
SHAALTSI80955877
Зочин · 2024/05/02
TANILTSI 80955877
Зочин · 2024/05/02
44DSH XALYYTSMR XALYYN80955877
Зочин · 2024/05/02
SEXSDI80955877UILCHLI