У.Хүрэлсүх: Монголчууд 2 жилийн хугацаанд 42 сая мод тарьж, ургуулсан
2024/05/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтэд өнөөдөр /2024.05.11/ оролцлоо.
Тэрбээр нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ "Мод тарина гэдэг бол сайхан баярт үйл явдал. Хүн төрөлхтөнд олон бэрхшээл зовлон тулгарч байгаа. Тэр дундаа дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж байна. Бид ирээдүйн эх дэлхийнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовнихгүй бол маш том аюул занал ирсэн гэдгийг эрдэмтэн судлаачид санаалж буй. Өнөөдөр дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ. Хүн амын тоо өсөх тусам олон арван бэрхшээл, сорилт бий болж байна. Зарим нэгийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Үүний нэг нь байгаль дэлхийн эко систем юм. Ард түмэн "Амьдралын эх ус, усны эх мод" гэж ярьдаг. Хаана ус байна тэнд амьдрал байдаг. Хаана мод байна тэнд ус байдаг. Ус, мод хоёр хүйн холбоотой.
Бид 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индер дээрээс хэлж байсныг мэдэж байгаа биз. Бид 10 жилийн хугацаанд тэрбум мод тариад дуусна гэсэн үг биш. Монголчууд бид зуун зуун жил тэрбум тэрбумаар нь мод тарих ёстой.
Манай нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой байдаг. Бид улсынхаа нутаг дэвсгэрийн 50 орчим хувийг ойжуулах ёстой. Ингэж чадвал Монгол Улс үзэсгэлэн төгөлдөр улс болно. Ингэж чадвал хүн аятай тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга бол мод тарих арга гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ ажлыг бид өнөөдөр эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ард иргэд өөр сэтгэлгээтэй болсон. Мод тарьж, эх дэлхийгээ хайрлах ёстой юм байна гэдгийг ард түмнээрээ ухамсарлан ойлгож эхэлсэн. Модыг хоёр аргаар тарьдаг юм байна. Нэгдүгээрт, модыг хүний тархинд, дараа нь газрын хөрсөнд тарих ёстой юм байна. Хүмүүс тархиндаа мод тарьж сурч байна. Бид хамтдаа хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая суулгацтай болсон байна. Хүмүүс хувиараа мод үржүүлж, хортон шавьжийг устгаж, нэг тэрбум мод ургах нөхцөлийг бүрдүүлж чадсан" гэв.
Зочин · 2024/05/13
2 жилд 42 сая юм бол 210 жилд 1 тэрбум мод тарих уу
Zochin · 2024/05/13
Зөвлөх нэртэй хэдэн хүний ярианд итгээд л худлаа авч өгөх юм даа. Манай ерөнхийлөгч.
Зочин · 2024/05/12
GOE XN XUSNG MERGJLN80955877
Бат инженер · 2024/05/12
Ургуулсан юм уу 1 000 000 000-42 000 000=? амжих уу
Зочин · 2024/05/12
GOE XN80955877
Үлмэдэх · 2024/05/11
Энэ чинь хэдэн жилийн өмнө төрийн ордон дотор хүн зодоод байсан танхай амьтан биш үү?
шаалтуур · 2024/05/11
Шаадаг бзда шүү.Махан толгойлсон шаалтуур чинь/
Зочин · 2024/05/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/11
DYRN SERELN80955877
Зочин · 2024/05/11
AXN XUSNG CHLOOTOI S80955877
Зочин · 2024/05/11
SAWI80955877