Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.

Тэрбээр “Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна.

 

Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй маргаан үүсгэсэн олон асуудал бий. С.Баярцогт таныг халз мэтгэлцээнд урьж байна.

 

Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцъя. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ” гэж бичсэн байна.

Сангийн сайд асан С.Баярцогт нь 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байсан юм. Одоо тэрбээр сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөхөөр горилж байна.

 

сонин mn