Д.Бат-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулиар гудамжаар дүүрэн хөглөрсөн олон сурталчилгааны самбар гарахгүй
2024/05/19
Сонгуулийн Ерөнхий Хороо төв талбай дээр асар ажиллуулж, сургалтын саналын хуудсыг бөглүүлж байна.
Энэ үеэр хар хайрцаг иргэдийн саналыг шударгаар тоолдоггүй, тохирчихсон саналыг гаргаад ирдэг гэх асуудлын тухайд СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн Ерөнхий Хороо энэ удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 25 нам, эвслийн төлөөлөлтэй энэ асуудлаар уулзсан. СЕХ-нд нуух юм юу ч байдаггүй.
Саналын хуудсан дээр тэмдэглэсэн тэмдэглэгээ алга болж, өөр газраас гарч ирдэг, хар хайрцаг дотор хоёр хүн сууж байдаг гэх яриа байдаг. Тиймээс турших, шалгах зүйлийг бүгдийг шалгах тухай нам, эвслийнхэнд хоёр удаа бичиг явуулсан.
Санал тоолох төхөөрөмжийг лацдаж бэлэн болгосон үед бодит саналын хуудсан дээр туршилт хийх ажлыг нам, эвслийнхэнд байнга зохион байгуулдаг.
Санал тоолох машин дотор юу байдгийг үзүүлэхээр эд ангиудыг задалж тавьсан байна" гэв.
Сонгуулийн сурталчилгааны самбарын тухайд: Эрх зүйн орчныг сонгогчдод ээлтэй болгож, нэгдсэн самбартай болгож байгаа.
Өөрөөр хэлбэл сонгогч гудамжинд байгаа олон самбараас биш тодорхой цэгт буй нэг самбараас тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ нь нөгөө талаас нэр дэвшигчдийн зардлыг хэмнэх сайн талтай.
Хороонд дөрөв, аймгийн төвд тав, сумдад хоёр сурталчилгааны самбар байршина. Энэ удаагийн сонгуулиар өмнөх сонгуулийнх шиг гудамжаар дүүрэн хөглөрсөн олон сурталчилгааны самбар гарахгүй.
Зочин · 2024/05/19
TSAGN GOE XIILGI S80955877
Зочин · 2024/05/19
SEXSDI 46DSH SEKSYG AXN80955877
Зочин · 2024/05/19
XALYYTSMR UILCHLI80955877
Зочин · 2024/05/19
DYYDLGN80955877
Зочин · 2024/05/19
SAWI80955877