УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн платформ ашиглалтад орлоо
2024/06/05
Сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгон хүргэх зорилгоор нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн платформ болох election2024.mn цахим хуудас ашиглалтад орлоо.
Уг цахим хуудсанд нэр дэвшигчдийн дараах мэдээ мэдээллийг харуулна. Үүнд:
- Нэр дэвшигчийн профайл зураг бүхий тусдаа цахим хуудас
- Намтар, түүх
- Боловсрол
- Хөрөнгө орлогын мэдээлэл
- Мөрийн хөтөлбөр
- Мэдээ, мэдээллүүд /тойргийн, нэр дэвшигчийн/
Нэр дэвшигчид тухайн цахим хуудсанд өөрсдийн мэдээллийг байршуулснаар дараах давуу талуудтай.
- Нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн сан тул олон нийт сонгогчдын хандалт өндөр
- Нэр дэвшигч өөрийн мэдээллийг бүрэн агуулсан танилцуулга хуудас /profile/-тай болно.
- Бүх төрлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэх боломжтой.
- Сошиал хуудас болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн харуулах боломжтой.
- Нэр дэвшигч тусдаа цахим хуудас хийлгэх зардлыг хэмнэнэ.
- Сонгогчид аль тойрогт эсвэл жагсаалтаар ямар нэр дэвшигчид байгааг хялбар, ойлгомжтой байдлаар ашиглах боломжтой.
- Нам, тойрог, жагсаалт, нэр дэвшигч гэх мэтээр дэлгэрэнгүй ангилалтай.
Хуулийн хугацааны дагуу буюу 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс албан ёсоор баталгаажсан нэр дэвшигчдийн мэдээлэлтэйгээр цахим хуудас ажиллаж эхэлнэ. Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн урьдчилсан мэдээлэл буюу олон нийтийн сүлжээ, цахим орчинд байгаа мэдээллийн хүрээнд мэдээллийг байршуулсан байна.
Нэр дэвшигчид тухайн цахим хуудсанд хандан холбоо барих хаягаар дамжуулан өөрсдийн мэдээллийг шинэчлүүлэх, хамтран ажиллах боломжтой.
Цахим хуудсанд ЭНД ДАРЖ хандана уу.
Зочин · 2024/06/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/05
SAWI80955877