Эрүү шүүлтээр хохирсон иргэдийн нэхэмжилсэн нөхөн төлбөр ₮2.1 тэрбумд хүрсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй
2024/06/07
Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм.
Анх 1984 онд эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцыг баталснаас хойш 2002 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн протоколоор Монгол Улс тус конвенцод нэгджээ.
Улмаар 2014 онд нэмэлт протоколд нэгдсэнээс хойш жил бүр уг өдрийг тэмдэглэдэг болсон аж.
Эхэндээ Хүний Эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүнд байсан ч сүүлийн хоёр жилд Эрүү Шүүлтээс Урьдчилсан Сэргийлэх Үндэсний Ажиллагаа буюу хараат бус бие даасан байгууллага болсон. Энэ хүрээнд жил бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг болжээ.
Өмнө нь тэмдэглэлт өдрөө хэлэлцүүлгээ зохион байгуулдаг байсан ч өнөө жил сонгуулийн үетэй давхацсан тул өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" сэдэвт хэлэлцүүлгийг "Novotel Ulaanbaatar" зочид буудлын хурлын танхимд хийлээ.
Энэ талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дэлгэрбаяр "2022 оноос хойш гурав дахь жилдээ энэ хэлэлцүүлгийг хийж байна. Анхны хэлэлцүүлгийг "Эрүү шүүлтийн хохирогчдод сэтгэлзүйн зөвлөгөө өгөх" сэдвээр хийж байсан бол өнгөрсөн жилийн хувьд "Хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд хэрхэн шийдэгдэж байна вэ" сэдвийн хүрээнд хийсэн.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт шүүхээс шийдэгдсэн хэрэгт нөхөн төлбөрийг хэрхэн олгох вэ гэдэгт анхаарч байна.
Манай улсад эрүү шүүлтийн хувь, үнэлгээг бүрэн тогтоох боломжгүй. Учир нь НҮБ-ын конвенц болон сүүлд батлагдсан нэмэлт протоколд "Хүн өөрөө чөлөөтэй зорчих боломжгүй тэр газарт эрүү шүүлт байж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх механизм ажиллуулна" гэсэн дүрэмтэй.
Эрүү шүүлтийг хаана, хэн ч үйлдэх боломжтой. Монгол Улсад өмнө нь эрүү шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор гэсэн дөрвөн субъектийг авч үздэг байсан бол 2017 оны эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн бүх албан хаагч эрүү шүүлт зохион байгуулах боломжтой гэж оруулсан байдаг.
Эрүү шүүлт гэдэг зүйл ихэвчлэн хаалттай орчинд явагддаг. Олон улсад ч тэр, Монголд ч ил гарсан нь их цөөн. Тодруулбал манай улсад бидний мэдэж байгаагаар С.Зориг агсны амь насанд халдсан хэргээр буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг л түмэнд ил болсон. Үүнээс гадна бидний мэдэхгүй маш олон хэрэг байдаг учраас нэгдсэн мэдээлэл байдаггүй.
Бидний хувьд хамгийн их эмзэглэдэг асуудал нь хохирогчтой хүнлэг бус, хэрцгий хандлаа гэсэн гомдол цагдаа болон прокурорын байгууллагад жилд 300-350 бүртгэгддэг.Гэхдээ гурван шатны шүүхэд шийдэгдсэн нь жилд 1-3 тохиолдол бий.
Тухайлбал 2017 оноос хойш хийсэн судалгаанаас үзвэл гурван шатны шүүхээр шийдэгдсэн эрүү шүүлтийн хэрэг:
- 2017 - 1
- 2018 - 2
- 2019 - 0
- 2020 - 2
- 2021 - 1
- 2022 - 1
- 2023 - 3 шийдэгдсэн байна.
Ихэнх тохиолдолд мөрдөн байцаалтын явцад хохирогчид мэдүүлгээ татах замаар замхардаг.
Түүнчлэн бидний санааг зовоож буй асуудал бол шүүхээр шийдэгдсэн хэрэгт хохирогчдод олгох нөхөн төлбөрийг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байдаг. Дээр дурдсан судалгаанаас үзэхэд шүүхээр шийдэгдсэн хэрэгт нэг ч нөхөн төлбөр төлөгдөөгүй. Хохирогчдын нийт нэхэмжилсэн мөнгөн дүн 2.1 тэрбум төгрөгт хүрсэн.
Тиймээс энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь нөхөн төлбөрийн талаар байв. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд ихэвчлэн төрийн албан хаагч нар байдаг. Эдгээр хүний цалин, орлого, амьдрах орчин ямар билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн хэрэгт холбогдсон этгээдийн нийт орлогын тодорхой хувиас нь нөхөн төлбөр төлөхөөр заадаг. Гэтэл ихэнх тохиолдолд эрүү шүүлтийн хэрэгт холбогдсон иргэд ажлаасаа чөлөөлөгдсөн, шинээр ажилд ороход хүндрэл учирдаг тул үүнийг дагаад нөхөн төлбөр төлөх асуудал хойшлогддог" гэж ярилаа.
Зочин · 2024/06/09
TSAGN SEXSY80955877
Зочин · 2024/06/08
AXN XUSNG80955877
Зочин · 2024/06/08
SAWI80955877
Готов · 2024/06/07
Хувьсгалт цэргийн шүүхийн арга барил бүр Вешневский-гээс эхтэй юм чинь МАН засгийн эрх барьж байхад ийм юм байлгүй яахав.