Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд нохойд хазуулж ГССҮТ-д хандах нь нэмэгджээ
2024/06/15
Сүүлийн үед нохойд хазуулах иргэдийн тоо буурахгүй байгаа гэв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар 5-10 хүн нохойд хазуулсан гэх шалтгаанаар хандан үйлчилгээ авч байна гэнэ. Нохойд хазуулсан иргэдийн дийлэнхийг хүүхдүүд эзэлж байгаа аж.
Хүүхдүүд ихэвчлэн хичээл сургуульдаа явж байхдаа нохойд хазуулсан байдаг. Нохойд хазуулсан гэх шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханддаг 5-10 хүний хоёр нь заавал хэвтэн эмчлүүлдэг. Гудамжны золбин нохой, хашаандаа уяагүй нохой, гэртээ тэжээдэг үүлдрийн нохдын аль нь ч аюул учруулах боломжтой.
Нохой нь хүүхдийн ясыг хуга хазсан, булчин болон зөөлөн эдийг тэр чигт нь хуулсан, толгойг нь хазсан тохиолдол ч бий аж.
Нохой болон хүний хазсан шарх нь хамгийн бохир шарх. Тиймээс том хэмжээний шарх үүссэн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн хөл болон мөчнөөсөө хазуулсан байдалтай ирдэг. Улирлын хувьд хавар, намрын улиралд нохойнд хазуулсан гэх шалтгаанаар илүү олон хүн ирдэг. Энэ нь нохойны ороо орсон үетэй холбоотой гэв.
Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.
Зочин · 2024/06/17
nohinii asuudaliig yaraltau huulichilahgui bol zambaraagaa aldaa shuu
Зочин · 2024/06/16
НОХОЙН ЭЗНИЙГ ХАТУУ ШИЙТГЭ НОХОЙ НЬ УСТГА. ЕР НЬ НОХОЙ ТЭЖЭЭГЧИД БОЛОН НОХОЙНЫ ЭХНЭР НӨХӨР БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ЯГ НОХОЙ ШИГ НЬ БУУД
Зочин · 2024/06/16
НИЙСЛЭЛД НОХОЙ БАЙЛГАХАА БОЛЬ МАЛ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ БАЙЖ НОХОЙ ОЛНООР БАЙЛГАХ ХЭРЭГГҮЙ. МӨН ХҮҮХЭД ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ ЭЛИЙ БАЛАЙ НӨХДҮҮД НОХОЙ ТЭВРЭЭЛ ҮНЭСЭЭЛ ӨВӨРТӨЛЖ УНТААД МӨН Ч ЭРВААТАХ ЮМАА. ЕР НЬ ХҮМҮҮСИЙН СЭТЭХҮЙ АРАЙ БИШ БОЛЖЭЭ. ТИЙМ УЧРААС НОХОЙТОЙГОО СУУСАН АВГАЙ ХҮҮХНҮҮД, ЭРЧҮҮД ХҮН НОХОЙГООРОО АЙЛГАХ БАРИУЛАХ СОНИРХОЛ МАШ ӨНДӨР БАЙГАА ТУЛ ХОШУУВЧ ХИЙХГҮЙ ГАДУУР АВЧ ЯВАА НӨХДҮҮДЭД МАШ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
Зочин · 2024/06/15
SAWI80955877
зочин · 2024/06/15
хулгайч болон золбингуудаасаа салах юмсан
Зочин · 2024/06/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/15
AXN SERELN80955877EZEMDULI
Зочин · 2024/06/15
XALYYTSMR SHLGNA80955877