Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр: Сонгуулийн сурталчилгаанд улс төрийнхэн анхаараад чухам завгүй явна. 

Ээлжит УИХ-ын сонгууль болоход ч нохой дуу тун ойртлоо. Улс төрийн сэнтийд залрах гэсэн нөхдүүдийн дотор улайран зүтгэж буй хэсэг ч байна. Томсгосон тойргоор сонгууль явагдах энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөнөө улс төрчид хөдөө орон нутагт хурга, ишиг үнсэж үнгэлээд эхлүүлсэн. Харин хотод скүүтер хүртэл унаж эгэл түмэнтэйгээ шүү хэмээн хайр зарлаад байсан "СОНГУУЛИЙН СИНДРОМ" цувааг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш бас л хэсэг улс төрчид үргэлжлүүлж явна аа.  Ичээнээсээ гарсан улс төрчдийн СОНГУУЛИЙН синдром-3

Сонгуульд оролцож буй намууд олон л сайхан зүйлсийг амлаж. Харин АН & МАН хүүхэд, залуучуудад "юу амлав" 

Нийгэм: Зуны улирал ирсэнтэй холбогдуулж гол усанд амиа алдах харамсалтай явдал гарав. 

Энэ сарын 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Тухайн амь хохирсон иргэнийг нийгмийн сүлжээнд намын ухуулагч гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэд ухауулагчийн ажил хийж байсан биш бөгөөд 12 дугаар ангиа төгссөн хүү таван найзуудтайгаа явж байгаад усанд осолдсон байжээ. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар хиймэл нуур руу шумбах гэж ороод осолдсон байх магадлалтай хэмээсэн. Одоо бол шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. 

Иймд иргэд та бүхэн  Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх, Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,  Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй.  

Бид өмнө нь Намуудын мөрийн хөтөлбөртэй танилц,  Өрсөлдөгч хоёр намын мөрийн хөтөлбөрийн "онцлох" амлалтуудАН & МАН хүүхэд, залуучуудад "юу амлав"  талаар хүргэсэн билээ. Сонгуулийн шоу: Авлигачтай тэмцэх лоозонгоо намууд умартаагүй байна

Жолоочийн бие муудаж, машинтайгаа замаас гарсан осол гарав

Олны нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудлын урд өнөөдөр /2024.06.19/ зам тээврийн ноцтой осол гарсан юм.

Ослын газрын ойр орчимд байсан иргэдийн хэлж буйгаар төв замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолоочийн бие гэнэт муудаж, таталт өгсний улмаас машин барих чадваргүй болсон гэв.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд жолоочид яаралтай тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж, эмнэлэг рүү авч явсан байна.

Эдийн засаг: Махны үнэ 4.2 хувь, гурилан бүтээгдэхүүний үнэ 15.7 хувиар өсжээ

Инфляц энэ оны тавдугаар сарын байдлаар  5.7 хувьтай байна. Өмнөх оны мөн үед инфляц 11.3 хувьтай байсан. Инфляц тогтвортой байх нь  хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээний ялангуяа импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалдаг. Хэдийгээр инфляц өмнөх оны мөн үеэс  буурсан ч бодит байдалд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буураагүй өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар  сард ийнхүү 5.7 хувь гарсны 2.0 /34.7 хувь /  нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Улсын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа эзэлдэг. Тэгвэл энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ. Улаанбаатар хотод хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 94 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 60 бараа, үйлчилгээний үнэ буурч, 250 барааны үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Мах, махан бүтээгдэхүүний  үнэ 4.2 хувь, гурил, гурилан  бүтээгдэхүүний  үнэ 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний үнийн индексийн сагсны төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, үнэн зөв байдлыг хангах үүднээс хэрэглээний сагс, жинг таван жилд нэг удаа шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсан дах импортын бүрээгдэхүүний үнийн тогтворгүй байдал инфляцад нөлөөлдөг гэсэн үг. Бодит байдалд инфляц буурсан ч барааны үнэ дагаад буурах зүй тогтолтой.

Гэвч 94 барааны үнэ нэмэгдсэн нь зах зээлд баялаг бүтээх хэмжээний мөнгө нийлүүлэгдээгүй, өөрөөр хэлбэл, халамжийн шинжтэй бэлэн мөнгөний нийлүүлэлт / сонгуулийн амлалт, хөтөлбөртэй холбоотой/ давамгай байгаагаас үүдэлтэйг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн инфляц болон дээрх хэрэглээний сагсан дахь 94 барааны үнэд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ /35.2 хувь/ мах, гурил болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж  хувиар/55.1 хувь/ өссөн  нь нөлөөлжээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас гарсан зардлын үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг сагсанд оруулдаг. Тэгвэл энэ оны  тавдугаар сард суудлын болон ачааны  автомашины худалдан авалт импортын 84.7 хувийг бүрдүүлж байна. Тэр дундаа суудлын машины буюу хэрэглээний сагсанд багтдаг “Приус” машины худалдан авалт сүүлийн хоёр жилд хоёр дахин өсжээ. Энэ нь өрхийн нийт зардлын 0.2 хувиас хэтэрсэн аж.

Нөгөөтэйгүүр, худалдан авалтын болон борлуулалтын гээд нэгж бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох арга хэрэгслийг улам нарийн тодорхой болгох шаардлага ч байгаа аж. Тухайлбал, Үндэсний статистикийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг ямар дэлгүүрээс авах вэ гэдгээ зөв сонгох. Учир нь шинэ дэлгүүр ихэвчлэн худалдан авагчдаа татахын тулд зарим бүтээгдэхүүний үнийг байнгын тогтмол ажиллагаатай дэлгүүрийн үнээс буулгасан тохиолдол байдаг. Тиймээс шинэ дэлгүүрээс үнийн судалгаа авахгүй байх. Мөн чанартай бараа мэдээж илүү үнэтэй байна. Тэгвэл чанарыг нь харгалзахгүйгээр тухайн бүтээгдэхүүний үнэ өссөн гэж тооцож болохгүй зэрэг олон үзүүлэлт инфляц тогтворгүй байхад нөлөөлсөөр байна.

Спорт: М.Бадарчид унасан бөхчүүдэд цолыг нь нөхөж олгов

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас баяр наадамд ес давсан амжилтыг нь хүчингүйд тооцож, улсын цолыг нь хураах шийдвэр гаргасан.

М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нэр бүхий бөхчүүдэд цол, чимэг олголоо.

Тухайлбал, есийн даваанд өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол, наймын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангайд “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан, зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш улсын харцага, тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин цол тус тус хүртлээ.

Соёл урлаг: "Asian Folk" азийн наадмын шилдгийн шилдгээр хэл хуурч Б.Батням шалгарлаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш маш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн наадмын шилдгээр Монгол Улсын оролцогч, хэл хуурч Б.Батням шалгарч алтан цомын эзэн боллоо.

Харин мөнгөн цомын эзнээр Индонез улсын “Лаб Арт” хамтлаг, хүрэл цомын эзнээр Узбекстан улсын оролцогч Муминова Оёхон нар тодорлоо. Харин нэгдүгээр байр болон шүүгчдийн нэрэмжит “Шилдэг авьяас” шагналаар Индонез улсын “Жагуанк” хамтлаг, Монгол Улсын “Донж” чуулга, Малайз улсын “Кайваяан” хамтлаг хамтлаг шалгарлаа. Мөн “Кайваяан” хамтлагийн авьяаслаг хүүхдүүд шүүгсдийн нэрэмжит “Шилдэг залуу авьяас” шагналыг хүртсэн юм.

Харин хоёрдугаар байранд ӨМӨЗО-ны уран бүтээлч Журам, Жамбаа, Гон Вен Бин, Чи бөх болон “Барга дууны чуулга”, БНСУ-аас ирж оролцсон “Шайн дэнс” хамтлаг, Исламын бүгд найрамдах Иран улсын оролцогч Ионес Чоламзадех Алам нар шалгарсан бол гэтгаар байранд ӨМӨЗО-ны “Хэчү манлай”, “тал нутгийн ээж мод”, “Цоор дууны хамтлаг”, “Буурал аялгуу” хамтлагууд, мөн Цагаанхүү болон Шүрэнцэцэг нарын хослол, Ерөөл, Тайван, Наран, Баясаа, Баясгалан, Түмэнбаяр, Нарантуяа, Үүрийнтуяа нарын уран бүтээлчид тодорлоо. Гар урлалын төрлөөр оролцсон БНСУ, БНЭУ, Япон улсын оролцогчдод мөн батламж гардууллаа.