Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн халуухан өрдүүд үргэлжилсээр... Намууд мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэх талаараа тусгахаа мартаагүй байна. 

Бид өмнө нь Намуудын мөрийн хөтөлбөртэй танилц,  Өрсөлдөгч хоёр намын мөрийн хөтөлбөрийн "онцлох" амлалтуудАН & МАН хүүхэд, залуучуудад "юу амлав"  талаар хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаад "Авлигатай тэмцэх намуудын амлалт"-ыг онцлон хүргэе.

Монгол Ардын Нам

 "Авлигыг дагнасан шүүх" байгуулна гэжээ

  • Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн “5Ш” ажиллагааг үргэлжлүүлнэ.
  • Авлигачдын төр, нийгэмд учруулсан хохирлыг эргэн төлүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шууд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Дэлхийн 27 улсад авлигын дагнасан шүүх ажилладаг. Энэхүү заалтын хүрээнд өнөөгийн эрх баригчид авлигын хэргээр дагнасан шүүгч, прокуроруудыг мэргэшүүлж, бэлдэх нь зөв гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн 5Ш ажиллагааны дүнд Хөгжлийн банкны хэргийг шалгаж, олон нийтийн өмнө нээлтэй сонсгол зохион байгуулснаар зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн. Нүүрсний хулгай-г илрүүлэн, сонсгол явуулсан. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр сураад зээлээ төлөөгүй байхад албан тушаалтнууд болон тэдний үр хүүхдүүдийн нэрийг олны өмнө зарлаж, иргэдийн шахалтад оруулснаар олон жил дарагдсан асуудлыг шийдвэрлэх эхлэл тавигдсан.
  • Авлигатай тэмцэх ажлын хүрээнд сүүлийн гурван жилд 7054 гэмт хэрэг илрүүлж, 1156-г шүүхэд шилжүүлжээ. Үүнээс анхан, дунд шатны шүүхээс 680 хэргийг шийдвэрлэжээ.

Ардчилсан нам

"Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулна"

“Аюулгүй Монгол”  хэсэг болон 8.1.2. Нийтийн шударга ёс хэсэгтээ дараах байдлаар тусгаж өгчээ.

  • “Авлигын эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хууль зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох уялдуулан хянадаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах механизмыг сайжруулна.
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ. 
  • Сонгуулийн авлига, улс төрийн намаар дамжин төрд орж ирэх авлигын тойргийг таслан зогсоох арга хэмжээ авч, авлигын эсрэг улс төрийн шинэ соёл үүсгэнэ. Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх хуулийг батлуулна.
  • Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан хөгжлийг дэмжсэн, авлигаас ангид ажиллах чадавхтай засаглал, хүн бүр эрхэлсэн ажил, албан тушаалаас үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга шүүхийн тогтолцоо, мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.

Үндэсний эвсэл

Бизнес дэх төрийн оролцоог тэглэнэ

  • Авлигын индекс 5 байр ухарвал Гүйцэтгэх засаглал огцрох үндэслэл гэж үзнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эрүүл төсөвтэй байхын тулд төсвийн үр ашигтай зохицуулалтыг өрийн зохистой удирдлагатай хослуулна.
  • Төсвийн зардлыг үндэсний тэргүүлэх зорилтуудтай уялдуулж, оновчтой болгох, төсвийн үрэлгэн байдлыг халах, хөрөнгө оруулалтын өндөр үр нөлөөтэй төслүүдэд төвлөрүүлнэ.
  • Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Бизнесийн, ТББ-ын ххийж чадаж байгаа ажлыг төр хийхгүй байх. Шилжүүлэх, аутсорсинг хийх замаар бизнес дэх төрийн оролцоог тэглэнэ.

ХҮН НАМ

Улстөрчдийн дарамтаас ангижруулна хэмээжээ

  • Авлигыг устгах, засаглалыг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль мөрдүүлэх, өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ.
  • Шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах зорилготой шинэчлэлийг эдийн засаг, эрх зүйн хувьд уялдаатайгаар хийнэ.
  • Төрийн албыг улс төрийн нам, улстөрчдийн дарамтаас ангижруулж, бүтэц зохион байгуулалтын хувьд оновчтой боломжит доод түвшинд хүргэж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Яамдын тоог 10-аас хэтрүүлэхгүй, агентлагийн тоог өнөөгийнхөөс гурав дахин бууруулна.

Иргэдийн оролцооны нэгдэл нам

Авлига хулгайгаас ангид хариуцлагатай засаглал тогтоохын төлөө ажиллана гэжээ

  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг Авлигын эсрэг хуулийн үйлчлэх субьектийн хувь эзэшилтэй аливаа бизнест татварын хөнгөлөлт үзүүлэхийг хориглоно.
  • УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг Авлигын эсрэг хуулийн үйлчлэх субьект, төрийн сонгуульт болон орон тооны ажил эрхэлж байх хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалтыг зуучлах, оруулсан хөрөнгө оруулалтаас хувь эзэмших, аливаа ААН-ээс өөрт нь хувь эзэмших буюу хамаарал бүхий хамаарал бүхий этгээдэд хувь эзэмшүүлэхийг хуулиар хориглоно.
  • Авлига хулгайгаас ангид хариуцлагатай засаглал тогтоохын төлөө ажиллах болно

СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ 

Монгол улсыг авлигаас ангижруулна гэж тусгажээ

  • Монгол улсыг авлигаас ангижруулна. Төрийн албыг улс төрийн хүлээснээс чөлөөлж, улс төрийн зорилгоор наймаалцах, улстөрийн томилгоо, хууль бусаар төрийн албан хаагчийг халах байдлыг таслан зогсооход анхаарна.
  • Мэргэжлийн ур чадвар бүхий ёс зүйтэй төрийн албан хаагчийг төрийн албанд тогтвортой ажиллах боломжийг хангана.