Сонгууль 2024: Өрсөлдөгч хоёр намын мөрийн хөтөлбөрийн "онцлох" амлалтууд
2024/06/11
2024 оны УИХ-ын СОНГУУЛЬ болоход 18 хоног үлдээд байна. Улс төрийн хоёр томоохон өрсөлдөгч нам МОНГОЛ АРДЫН НАМ болон АРДЧИЛСАН НАМ мөрийн хөтөлбөртөө олон сайхан амлалт, ажлыг тусгажээ.
Өнөө жилийн сонгуулийн онцлог нь УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд энэ удаа сонгуулийн холимог тогтолцоо ашиглана. 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгож явагдана.
АН мөрийн хөтөлбөртөө
БҮТЭН МОНГОЛ
БҮРЭН АРДЧИЛАЛ
9+90+900”
ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
НЭГ. БҮТЭН МОНГОЛ
ХОЁР. СЭРСЭН МОНГОЛ
ГУРАВ. ӨМЧТЭЙ МОНГОЛ
ДӨРӨВ. БҮТЭЭЛЧ МОНГОЛ
ТАВ. ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ
ЗУРГАА. ТӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ
ДОЛОО. ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ МОНГОЛ
НАЙМ. ШУДАРГА МОНГОЛ
ЕС. ДЭЛХИЙН МОНГОЛ хэмээн ерөнхийлөн тусгажээ.
МАН мөрийн хөтөлбөртөө
НЭГ: Эдийн засгийн Өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого
ХОЁР: Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого
ГУРАВ: Хөгжлийг хөтлөх хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих Реформ
ДӨРӨВ: Шударга, иргэдийн оролцоонд тулгуурласан цахим засаглал
ТАВ: Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан төрийн бүтээмжийн дахин инженерчлэл
ЗУРГАА: Хүн ба Хүрээлэн буй орчин
ДОЛОО: Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлого
НАЙМ: Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хот
ЕС: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Олон улсын нөхцөл байдал гэж ерөнхийлөн тусгажээ.
-Онцлох заалтууд-
МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. Инфляцын түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогоо үргэлжүүлнэ. Нүүрсний экспортыг 100.0 сая тоннд хүргэнэ. Байгалийн баялагийг “Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлж, “Ирээдүйн өв сан”-д ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, “Хөгжлийн сан”-гаар томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.
Татвар: Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулна. Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулна. Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлүүлнэ. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.
АН:
- ДНБ-ий 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ.
- Үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.
- Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
- Шаардлага хангаагүй ЗГ-ын сангуудыг татан буулгана.
Татвар: Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулна. НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ. Боловсролын тэтгэлэгт зарцуулсан ААН-ийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд НДШ ногдуулахгүй.
МАН: Уул уурхай, баялагийн сан: Хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ. Оюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчсөн зөвшөөрлийг хүчингүй болгоно. Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна.
- Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;
- Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;
- Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;
- Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;
- Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;
- Жонш боловсруулах цогцолбор;
- Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.
АН: Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргана. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ. Цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулна. Байгалийн баялаг, АМНАТ-ийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна. Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.
МАН: Эрчим хүч:
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахаар тусгажээ.
- Эрдэнэбүрэнгийн УЦС 90 МВт
- Бөөрөлжүүтийн ЦС 300 МВт
- “ДЦС 4” ТӨХК-ийн хүчин чадлыг 70 МВт
- Багануурын ЦС 400 МВт
- Тавантолгойн ЦС 450 МВт
- Шивээ Овоогийн ЦС 200 МВт тус тус ашиглалтад оруулна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлж, экспортлох зорилт тавьжээ.
АН: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно гэж тусгажээ.
Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно.
Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна. Үүнд:
- Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;
- Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;
- Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур.
Эрчим хүчний инженер, техникийн ажилтныг салбартаа хүрэлцэхүйц тоонд бэлтгэн, сургалтын байгууллагын чанарыг сайжруулна. Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.
МАН: Эрүүл Мэнд
Монгол улсад эмчлэгдэхгүй боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэх үзүүлэхийг нэмэгдүүлнэ.
- Элэг бүтэн монгол
- Эрүүл шүд
- Умайн хүзүүн хавдаргүй Монгол зэрэг хөтөлбөрүүдээ цааш үргэлжлүүлнэ
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан төрөлжсөн эмнэлэг барина. Тухайлбал,
- Эд, эс суулгах төв
- Хавдар судлалын Үндэсний төв-2
- Зүрх судасны Үндэсний төв
- Өвчний хяналт сэргийлэлтийн дэд төв зэргийг барьж байгуулна хэмээн тусгажээ.
АН Уламжлалт анагаах ухааны өв санд тулгуурлан дэлхийд өрсөлдөх эрүүл мэндийн бүтээгдэхүүн бий болгож, экспортод гаргана. Мөн Цахим эмнэлгийн системийг хэрэгжүүлж Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлнэ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.
- Оношийн хамааралтай 708 бүлэгт суурилсан санхүүжилтийн тогтолцоог эрс сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана
- Хүүхдийн шинжилгээ, эмчилгээ болон шүдний өвчлөл, согог гажиг, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлнэ
- Төрийн эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгээр, гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
ХАЛАМЖ
МАН: Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
- Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
- 5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ.
- "Цалинтай эх, эцэг"-ийг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгүй болгоно.
АН:
- “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
- Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
- Бага орлоготой, ядуу айл өрхүүдэд хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Нийтийг хамарсан гамшигт өртөгчдөд үзүүлэх халамжийн тусламж, үйлчилгээг бий болгоно.
Dd · 2024/06/11
Mandalgoviin 200MW-narnii stantsiin delgetsuud aimgiin tuveesee tom hot boloh baih daa tsereg huraaguurgui narnii stants baidag gej uu? Ailiin delgets ch akkumlyatortai shuu dee Tom buten baiguulalt bolgoh zaluus yum biz deeDTsS turbin gesentei adil bus uu
Зочин · 2024/06/11
XUSLEER SEXSYG80955877
батаа · 2024/06/11
АН одоо бүтэн монгол гэж юу яриад байнаа би МАН-г уриаг нь ойлгосноороо дэмжнээ
Зочин · 2024/06/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/11
TANILTSI80955877
Зочин · 2024/06/11
80955877
Зочин · 2024/06/11
DYYDLGN MERGJLN EZEMDGCH80955876
Зочин · 2024/06/11
GOE SHAALGN80955877
Зочин · 2024/06/11
SEXSDI ER XUNTEI DOODXN80955877