Сонгууль болоход 10 хоног үлдээд байна. Сурталчилгаа ид өрнөж буй эдгээр өдрүүдэд улс төрийн нөлөө бүхий хоёр нам мөрийн хөтөлбөртөө хүүхэд, залуучуудад юу амлаж хэрхэн ажиллахаа тусгасныг онцлон хүргэж байна.

Үндэсний статистикийн хороо 2021-2022 оны хооронд улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг хийжээ. Тус судалгаанд манай улсад хөдөлмөр эрхэлдэг 5-17 насны 138.5 мянган хүүхэд байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын хэмжээнд 16.3 хувьтай байгаа аж.

Үүнээс хот суурин газарт хөдөлмөр эрхэлж буй нь 10.2 хувийг эзэлж байгаа бол хөдөө орон нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт илүү өндөр буюу 30 хувьтай байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдүүдийн 42 хувь буюу 58.2 мянга нь аюултай ажил эрхэлж байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь манай улсад зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Түүнчлэн хөвгүүд охидыг бодвол  ажил хийх хандлага их байдаг байна. 

Бидний ирээдүй болсон тэдэнд улс төрийн хоёр хүчин мөрийн хөтөлбөртөө дараах байдлаар дурджээ.

АРДЧИЛСАН НАМ: 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН НАСНЫ ХҮҮХДҮҮД 

  • Хүүхэд хөгжлийн чиглэлээрх байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандарт хэрэгжүүлнэ. 1.9.3. Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар дүүрэг бүрт бага насны хүүхэд нэг км радиус дотор цэцэрлэг, сургуульдаа хүрэх боломжийг бүрдүүлнэ.
  • Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх замаар хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулна.
  • Өрх, суманд үзүүлэх 0-5 насны хүүхдийн тусламж, үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих “эрүүл, чийрэг хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

МОНГОЛ АРДЫН НАМ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД

  • Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Сургуулийн автобусаар үйлчилж, хүүхэд сургуульдаа аюулгүй ирж, буцах нөхцөлийг бүрдүүлнэ. 
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын “цөм” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр, орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, гэр бүлийн оролцоог өргөжүүлнэ. 
  • Дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тогтмол хэрэгжүүлнэ.
  • Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, тэдний санаа бодлыг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах зорилгоор насны онцлогт тохирсон нийгмийн үйл ажиллагаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг дэмжинэ.
  • Хүүхдэд тулгарч буй дээрэлхэх, үе тэнгийнхэний дарамт, шахалт болон эрүүл мэнд, сэтгэцийн бусад сорилт, бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийг цахим дарамт, мөлжлөг, зохисгүй контент зэрэг цахим гэмт хэрэг, аюулаас хамгаалах үйл ажиллагаа, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулна.

ОЮУТАН 

  • Оюутны сургалтын зээлийн тогтолцоог сайжруулна.
  • Оюутан, сурагчид зайнаас дэлхийн шилдэг сургуулиудад сонгосон мэргэжлээрээ суралцах эрх зүйн орчин, техникийн болон санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ.
  • Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах оюутны идэвхи, санаачилгыг дэмжиж ажиллана.
  • Гадаадад суралцаж, ажиллаж байгаа болон эх орондоо эргэн ирж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Мэргэжлийн боловсролын сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн шинэ ангиуд нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.
  • Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Иргэд ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх хөтөлбөр хэрэгжүүлж, 7 хоногийн цалингийн системийн зарчмаар төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ.
  • Дэлхийн томоохон их сургуулийн хөтөлбөрөөр академик англи хэлийг богино хугацаанд эрчимтэй сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

МОНГОЛ АРДЫН НАМ

ЗАЛУУЧУУД

  • Залуучуудын хөгжлийн бодлогын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бие даасан институт байгуулна. Залуучуудын хөгжлийн “Сommunity center” байгуулж, чөлөөт цагаа өнгөрөөх, хамтдаа хөгжих, суралцах орчныг бүрдүүлнэ.
  • Залуучууд боловсрол эзэмшихэд туслах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэг олгож буй аж ахуйн нэгж, хувь хүнийг урамшуулах, дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. 
  • Орон нутагт ажиллаж буй залуучуудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монголын цахиурын хөндий буюу технологийн шийдэл ашиглаж, нийгэмд тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж буй хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулна.

МОНГОЛ АРДЫН НАМ