“Авлига хороолол” -н асуудлыг мэдэх эрх мэдэлтэн байхгүй болжээ
2024/08/28
"Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр одоог хүртэл албажаагүй. Учир нь шүүх дээр маргаантай байгаа тус асуудал одоог хүртэл эрхзүйн хүрээнд маргаантай хэвээр байгаа. Хэдийгээр буулгах эсэх нь тодорхой болоогүй ч тус барилгын ажил үргэлжилсээр байгаа юм.
Энэ барилгын асуудлаар мэдэх эрх мэдэлтэн байхгшй байгааг өчигдөр болсон УИХ-н чуулганы хуралдаан харууллаа. Учир нь УИХ-н гишүүн Г.Дамдинням энэ асуудлаар хэд хэдэн албаны тушаалтнуудаас тодруулга авахын хүссэн ч тодорхой хариулт өгөх хүн олдоогүй.
УИХ-н гишүүн Г.Дамдинням энэ талаар ярихдаа, Улаанбаатар хотын үер усны асуудал сүүлийн жилүүдэд хэцүү байгаа. Үүнтэй холбоотойгоор би өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдөр “Авлига хороолол” гэгдсэн нэг газрын асуудал байна. Энэ бол Монгол Улс хуульгүй, дүрэмгүй юм шиг даналзаж байгаа газар. Газрын наймаа, авлигын тод бэлгэ тэмдэг болчихсныг бүгд мэдэж байгаа.
Үүнийг Засгийн газар, Хотын дарга нь шийдвэр гаргаад зогсоох ёстой. Хэн техникийн нөхцөлийг нь өгчихсөн юм. Бүгдийнх нь нэр ил байгаа шүү дээ. Түүнийг нь ил болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) чуулган дээр энэ талаар асуухаар бие бие рүүгээ чихээд “мэдэхгүй” гээд сууж байна. Хотын даргынх нь гаргасан шийдвэр заавал шүүх дээр очиж унаж байх ямар хэрэгтэй юм. Унахгүйгээр Хотын даргын захирамж гаргаж болно шүү дээ.Хот байгуулалт, барилга, орон суужлуулалтын яам нь яагаад үүнийг явуулаад байгаа юм, яагаад дуугардаггүй юм. Бид авлига, шударга ёс яриад байгаа бол энэ ард түмнийг доромжлоод байгаа хорооллыг зогсоох ёстой. Хотын газрын наймаа төгсгөл болох нэг цэг нь үүнийг гэж би үзээд байгаа юм. Хоёр жил гаруй энэ асуудал дээр дуугарч байна.
Одоо бараг барилгын ажил нь дуусч байгаа юм шиг байна. Ер нь хууль, дүрэмгүй юм шиг аашилсан л газар байгаа шүү дээ. Харин хуультай, эзэнтэй улс юм бол үүнийгээ харуулах цаг нь болсон. Үүн дээр Засгийн газар, Хотын зүгээс ажиллах ёстой. Би ч үүнийг нэхнэ, ярина.
Хэн зөвшөөрөл өгч газрыг нь өгсөн юм. Хэн зөвшөөрч, тог, ус, дулааныг нь өгөх юм гээд ярих зүйл бий. Голын ай савд байгаа учраас хотод үерийн эрсдэл учруулсан.
Хоёрдугаарт, төмөр замын дэргэд байгаа. Тийм болохоор яагаад ч барилга барьж болохгүй газар. Хуулиа хэрэв барьж ажиллах юм бол ийм л юм
Зочин · 2024/08/28
ARDIIN NAMIIN GISHUUN DARGA NARIIN HULGAI HIISEN NUURSNII MUNGUUR BOSOJ BGAA NUGUU DANHAN TOLGOIT SAIN MEDNE DEE
зочин · 2024/08/28
Яагаав нэг шүгэлдээд байсан данх юу болсон вэ
Зочин · 2024/08/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/28
Яг ийм хортой хороолол дахиад баригдана бид хулгайч нараа даруулаад боломж олгоод бгаашд
иргэн · 2024/08/28
гадаад улс оронд гол усны эрэг дээр гоё сайхан байшин барилга бариад олон жил амьдраад ирсэн жишиг зөндөө л байдаг даа. үер ус их болох үед хамгаалалтын нөхцөлөө бүрдүүлсэн байхад болно . Хүний хөдөлмөр хөрөнгийг зүгээр л тасдаад цавчаад байж болохгүй ээ. Тийм айхтар сүрхий юм бол газны дэлбэрэлтэд өртсөн байшинг нь бариад өгчихөө, хүний барилга нурааж байхаар .
Зочин · 2024/08/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/28
XUCHINDUULI80955877SEXSEER
Зочин · 2024/08/28
ANUSDI80955877
Авюа · 2024/08/28
Наад Акватай Аквагүй үер болвол болдгоороо л болно. Хүний хөрөнгийг устгах гээд улайрах хэрэггүй. Анхнаасаа хот авилгаар ч бай барилга барих зөвшөөрөл өгдөг нь буруу. Одоо үерээс хамгаалах өөр шийдлийг энэ барилга барьсан компанитай хамтраад олох хэрэгтэй.