Ченжүүдийн ашиг сонирхлыг нийт иргэдийн асуудлаас илүүд тавих ёсгүй
2024/11/14
Автомашины хотын дугаарыг энэ сарын 8-наас олгохгүй. Энэ нь автомашин борлуулдаг ченжүүдийн хувьд маш муу мэдээ болж байна.
Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд автомашины борлуулалт хараахан муудаагүй гэнэ. Учир нь арваннэгдүгээр сарын 8-наас автомашинд хотын дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг эртнээс урьдчилж мэдсэн учраас импортоор оруулж ирсэн бүх автомашиндаа дугаар авчихсан.
Түүнийгээ автомашинтайгаа зарж, одоохондоо борлуулалт муудах асуудал үүсээгүй байна. Харин цаашдаа хотын дугаарыг хязгаартай олгоод эхэлбэл автомашины борлуулалт эрс муудна гэдгийг автомашины ченжүүд хэлж байгаа юм.
Гэхдээ зөвхөн ченжүүдийн автомашины борлуулалт муу байгаагаас шалтгаалж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийн асуудлыг хөсөр хаях уу гэдэг жинхэнэ асуудал юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амынхаа талаас илүү хувьтай нь тэнцэх тээврийн хэрэгсэл байдаг. Үүнийг хотын нэг өрхөд 1-2 автомашин ногдож байна гэж үзэж болох юм. Энэ тоон дээр нэмээд 2024 оны зөвхөн эхний 10 сарын байдлаар нийслэлд 129 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байгаа юм. Импортоор орж ирэх автомашины тоо жил бүр өсдөг ч ямар нэг хэмжээ хязгаарлалт тогтоодоггүй. Бүр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байсан ч асуудлыг тоолгүй өнгөрөөсөөр ирсэн.
Тэгвэл энэ жилээс л автомашины тоог хязгаарлах, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөвхөн байвал зохих шалгууруудаа хангасан бол автомашинд улсын бүртгэлийн дугаарыг олгох зэрэг асуудлыг ярьж, ажлууд хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүд нэгдсэн стандарттай болно. Импортоор хэмжээ хязгааргүй ямар нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэл орж ирэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын судалгаагаар хөгжил буурай эсвэл хөгжиж буй орнуудад осол аваарт өртсөн тээврийн хэрэгслүүдийн гадаад үзэмжийг өөрчилж, зарж борлуулдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Энэ байдал Монголд үүсэхгүй болно. Цаашлаад тээврийн хэрэгслийн даатгалд хамрагддаг, зөрчлийн торгуулиа төлдөг, төлөх төлбөр нь өндөр бол зөрчил гаргадаггүй хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх асуудал. Улс орны иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай ч хэмжээ хязгааргүй тээврийн хэрэгслийг цэгцлэх асуудал холбогдох юм.
Мэдээж өдөрт хамгийн багадаа 1 цагийг, үүнээс илүү 2-4 цагийг ч түгжрэлд хий дэмий үрж байгаа иргэдээ бодох цаг нь нэгэнт болсон биз ээ. Суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэж үг байдаг. Түгжрэлийн эсрэг ямар ч ажил хийхгүй байснаас боломжит ажлуудыг судалгаатай хэрэгжүүлж, хөрсөн дээр бууж байгаа эсэхийг мэдэхээс нааш түгжрэл буурахгүй нь лавтай.
С.Батаа
Togoo · 2024/11/15
Дамчдын гараас салж байж л ард түмэн амарч улс маань хөгжинө
Зочин · 2024/11/15
MASSAJLI80955877
ЗОЧИН · 2024/11/15
ЗД-ын шийдвэр зөв байжээ, төмрийн хог цуглуулахаа болих хэрэгтэй, 10 жил бас хөгшин машин шүү, 5-8 жилтэй машин оруулвал болох байх
Зочин · 2024/11/15
SADAR SEKSDI80955877
Зочин · 2024/11/15
XALYYTSMAAR SEKSEER BOOBN XXI
Зочин · 2024/11/15
ANUSDI80955877
Зочин · 2024/11/15
DYYDLGN80955877
zochin · 2024/11/15
Суусан цэцэнээс явсан тэнэг дээр...
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/14
HUUCHIN TUMRIIN HOG ORUULAHAA NEN DARUI ZOGSOOO
машины импортийг зогсоох ёстой · 2024/11/14
БУРУУ жолоодлоготой машины импортийг бүр хаах хэрэгтэй.
зочин · 2024/11/14
Бат-Үүл гэгч нөхөр дугаарын хязгаарлалт гээчийг хэрэгжүүлсний үр дүнд бараг өрх бүр 2 машинтай болж түгжрэлийг улам хэмэгдүүлсэн дээ. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд ченжүүд илүү их өртөж, хуучин машиныг Монголд авчирч булшилдаг байсныг зогсоох тул тэд боож үхэх нь аргагүй. Тэдэнд хүний амь нас огт хамаагүй
dorj · 2024/11/14
юун ченж бүх автомашин худалдан авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна Авилгал л ихсэнэ