Телеграмаар залилуулсан тохиолдолд хохирлоо барагдуулах боломжгүй
2024/12/07
Өчигдөр (2024.12.05) Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.
-Цахим гэмт хэргүүдийн онцлог, ямар арга барилаар гэмт хэргийг үйлдэж байна вэ?
-Цахим гэмт хэрэг гэдэг нь хохирогч болон холбогдогч этгээдүүд биеэр уулзалгүй цахим хэрэгслүүдийг ашиглан хоорондоо харилцан хохирогч тал мөнгө шилжүүлснээр хохирон үлдэж байгааг хэлдэг. Монгол Улсад романс чат, онлайн захиалга, онлайн мөрийтэй тоглоом, ажлын зар, том компанийн логог ашиглаж зар тавих зэрэг иргэдийн амар аргаар мөнгө олох гэсэн итгэл дээр суурилсан цахим залилангийн үйлдлүүд өргөн тархаж байна. Эдгээр залиланг үйлдэхдээ эхлээд цахим хэрэгслүүд болох фэйсбүүк, инстаграм, тик ток-д зар тавьж байршуулан бүүст хийлгэж дараа нь зарын дагуу холбогдсон иргэдэд заавал телеграм аппликэйшнээр дамжуулан ажил хийж орлого олох боломжтой гэж иргэдийн тархийг угааж телеграм групп чатад нэгдүүлэн хувийн мэдээллүүдийг авах гэх мэт шат дараалалтайгаар хийдэг. Иймээс телеграм платформ цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хэрэгсэл болчихоод байна.
-Залилангийн хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ ойролцоогоор хэд байна вэ?
-Сүүлийн дөрвөн сарын хугацаанд телеграмыг ашиглан үйлдсэн 619 гэмт хэрэг бүртгэгдэж 10.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хэрэг бүр дээр харилцан адилгүй хохирогчид хохирсон. Мөн телеграмаар залилуулсан тохиолдолд хохирлоо барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихээд байна.
-Залилагчид залилсан мөнгөө хэрхэн дамжуулж ул мөрөө баллаж байна вэ?
-Телеграм платформыг ашиглан үйлдэгдэж байгаа залилангуудын мөнгө монгол данс руу орж байгаа мэт боловч тухайн монгол данс эзэмшигч нь цагийн ажил хийж байгаа иргэн байдаг. Хохирогч монгол хүний данс руу мөнгө шилжүүлэх үед тухайн данс эзэмшигч 2-3 минутын дотор дахиад өөр төрлийн данс руу гүйлгээ хийх ёстой. Ингэж гүйлгээ хийснээр монгол данс эзэмшигч 100-500 мянган төгрөгийн цалин авдаг. Ерөнхийдөө монгол хүний дансыг ашиглаж залилангаа үйлддэг гэсэн үг. Дараагийн шилжүүлж байгаа данснууд нь олон улсын криптовалютын данс болон олон улсын мөрийтэй тоглоомын данснууд руу шилжүүлж ул мөрөө баллаж байна.
-Өөрийнх данс руу орсон тэр их хэмжээний мөнгийг яагаад заавал цааш нь шилжүүлнэ гэж?
-Залилагчид данс эзэмшигч рүү холбогдож маш сайн сэнхрүүлж чаддаг. Жишээ нь, манай компани алтны уурхайтай, бид татвараас зайлсхийхийн тулд тань руу өдөр тутмын ашгаа хийе, та над руу тэр мөнгийг шилжүүлбэл би танд тодорхой хэмжээний цалин, урамшуулал өгье гэж тохиролцдог. Нөгөө талаас их хэмжээний мөнгө данс руу чинь оруулах гэж байгаа учир миний заасан хугацаанд эргүүлж гаргахгүй тохиолдол гарч магадгүй, тиймээс чамаас хувийн мэдээлэл болон баталгаа авъя гэж шаарддаг. Эхний ээлжинд иргэд хувийн мэдээллээ өгснөөр багахан хэмжээний мөнгөн шилжүүлэг хийн туршиж дараа нь их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийгдэх болсон үед дансаа ашиглуулж байгаа иргэдээс өөрийн биеийг ил гаргасан зургаа явуул гэх мэтчилэн шаардлага тавьж иргэн тухайн шаардлагыг биелүүлснээр гарцгүй байдалд орж мөнгийг залилагчийн хэлсэн данс руу хийхээс өөр аргагүй болдог. Ингэснээр дансаа ашиглуулж байгаа иргэд ч бас хохирогч болох боломжтой болдог.
-Үйлдэгдээд байгаа цахим залилангийн цаана олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүд байна гэсэн үг үү?
-Монголд болж байгаа цахим гэмт хэргүүд олон улсын хэмжээнд хэдийнэ хүрчихсэн. Олон улсын хэмжээний мөнгө угаах хэрэг болчихсон. Одоогийн байдлаар манай улсын цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоогдоод шийдвэрлэгдсэн нэг ч хэрэг байхгүй байна. Учир нь залилангаас олсон бүх мөнгө гадаад руу гарчихдаг учир залилангийн хэрэг үйлдэж байгаа этгээдийг олж тогтоож чадахгүй болчихоод байна. Гарч байгаа мөнгөн урсгалуудыг тооцоолж үзэхэд Номхон далайн Ази тивийн улсууд руу ихэвчлэн шилжүүлэгдэж байгаа нь тогтоогдсон.
-Хэрэв иргэд цахим залиланд өртсөнөө мэдвэл хаана, хэнд хандах ёстой вэ?
-Цагдаагийн байгууллагын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар монголбанк болон арилжааны банкнуудтай хамтарч шуурхай ажиллагааны хэлтэс байгуулсан. Энэ нь цахим гэмт хэргийг шуурхай таслан зогсоох үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Иргэд залилуулснаа мэдсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэх хэрэгтэй. Таны мэдээллийг авсан цагдаагийн албан хаагч яаралтай кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэсэгтэй холбоод өгнө. Түүний дараа шуурхай ажиллагааны хэлтэс арилжааны болон монгол банк руу мэдэгдсэнээр тухайн данснаас мөнгө гарахаас нь өмнө царцаалт буюу барилт хийх боломжтой болсон. Ингэж барилт хийж царцаасан мөнгөө мөрдөн шалгах явцад таны залилуулсан мөнгө мөн эсэхийг тогтоож, буцаан олголт хийдэг. Яг энэ ажиллагааны хүрээнд 1.8 тэрбум төгрөгийг хохирогчдод буцаан олгосон.
-Тэгвэл 102 дугаар луу залгаад л болоо гэж үү. Ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж өргөдөл, мэдүүлэг өгөх хэрэгтэй юу?
-Иргэд үүнд дээр ихэвчлэн буруу ойлголттой байдаг. Цагдаагийн 102 тусгай дугаарын утас нь гэмт хэрэг зөрчилтэй холбоотой бүх дуудлага мэдээллийг хүлээж авдаг. Тиймээс ямар нэгэн зүйлийн хохирол гарсан тохиолдолд нэн яаралтай 102 дугаарт холбогдож дараа нь өөрт ойр байрлах цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж заавал мэдүүлэг өгөх ёстой. Ингэж байж таны мэдүүлсэн хэрэг цааш мөрдөгдөх боломжтой болно. Мэдүүлэг өгөөгүй тохиолдолд тухайн царцаасан дансыг 24 цагийн хугацаанд хэвийн байдалд шилжүүлнэ.
-Залилагчдад ашиглуулж байсан дансыг яадаг вэ. Залилагч өмнө нь дансаа ашиглуулж байсан иргэнтэй дахин холбогдож залилангаа цааш үргэлжлүүлж байсан тохиолдол гарч байсан уу?
-Тийм тохиолдол одоогоор илрээгүй байна. Залилагч тухайн дансаар залилан мэхлэх үйл ажиллагаагаа явуулж байсан нь илэрсэн тохиолдолд тухайн дансыг бүрмөсөн хаах арга хэмжээ авдаг.
-Цахим гэмт хэрэгтэй холбогдох хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?
-Залилах гэмт хэрэгт эрүүгийн хуулийн 17.3-т заасан зүйл ангийн дагуу шийтгэл, хариуцлага оногдуулаад явж байна. Харин цахим залилантай холбоотой тусгай зүйл заалт байхгүй.
-Иргэд цахим залилангаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юу вэ?
-Хамгийн найдвартай арга бол мэдээлэл авч байгаа цахим хаягийг нягталж үзэх, мөн телеграмыг хувийн болон албан хэрэгцээнд ашигладаггүй бол шууд утаснаасаа устгаж телеграм хаяг нээхгүй байх явдал. Яагаад зар байршуулсан аккаунтуудыг шалгах шаардлагатай вэ гэхээр тэдгээр хаягууд богинохон хугацаанд ашиглаж байгаа, байршуулсан мэдээлэл болон нүүр зураг, дагагч, найз байхгүй хаягууд байдаг. Мөн эдгээр хаягийг блоклох хэрэгтэй. Өндөр цалин амласан зарууд дээр дарангуут холбоос линк гарч ирдэг. Ийм линк гарч байвал таныг залилангийн гэмт хэргийн хохирогч болгох гээд байна гэсэн үг. Томоохон компаниудын логотой байршуулсан зар байвал тухайн компанийн өөрийнх нь хаяг аккаунт руу орж шалга. Эдгээр алхмуудыг хийснээр цахим залилангаас бага ч гэсэн урьдчилан сэргийлэх боломжтой.
-Сошиал орчинд залилангийн шинжтэй хэд хэдэн зар бүүст хийгдсэн байгааг харсан. Үүний эсрэг Meta-тaй хамтарч ажиллах талаар ямар нэг санал, шаардлага өгсөн үү?
-Бид энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлт болон материалуудаа өгчихсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байна.
-Танай байгууллага цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас иргэд рүү чиглэсэн цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг авч байна. Жишээ нь, контент бүтээгчидтэй хамтарч контент, рийл, постер хийж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагын пэйж хуудаснуудаар дамжуулан цахим гэмт хэргүүдтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг өдөр болгон цаг алдалгүй хүргэж байгаа.
Б.Баярмаа
Зочин · 2024/12/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/07
2ERCHUUDD DYRR80955877
Зочин · 2024/12/07
SEKSYGR VANAGN80955877SEKSDMR
Зочин · 2024/12/07
TANILTSD80955877MERGJLN
Зочин · 2024/12/07
SHAALTSX DYRTAI80955877
Зочин · 2024/12/07
TSAGN UILCHLGG80955877VANAGLMR
Зочин · 2024/12/07
TSAGN SEKSYGR VANXANDI80955877