УИХ-ын гишүүдийн наадамчин олондоо дэвшүүлсэн мэндчилгээ
2014/07/11
Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нар, хур тэгширсэн сайхан өдөр нээлтээ хийлээ. Наадамчин олны сэтгэл тэнүүн сайхан наадаж байна. Морин жилийн наадмын нээлтэнд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд сэтгэгдлээ хуваалцаж, түмэн олондоо наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Нар хур тэгширсэн их сайхан монгол наадам эхэлж байна. Сэтгэл өөдрөг бөхчүүд хүчтэй морь хурдтай, харваачид маань цэцэн. Жил жилийн наадам нэг зүйлээр ялгардаг. Энэ жилийн наадмын онцлог бол үндэсний, бидний бахархадаг орчин цагийн хийж бүтээж байгаа зүйлүүдийг маань манай үндэсний компаниуд жагсаалаараа харууллаа. Зочин гийчин их байна. Дэлгэр сайхан монгол наадам дэнж хотойтол сайхан эхэллээ. Одоо хурдан морьдоо очиж сонирхож үзнэ. Монгол улсын ерөнхийлөгчийн зоогонд оролцоно. Түмэн олон маань сайхан наадаарай.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сайхан зун болж байна. Энэ жилийн наадмаар 100 гаруй сумдын ой тохиож байгаа. Тийм болохоор монгол орон даяар наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэх нээ. Миний хувьд бас их онцлог наадам болж байна. Анх удаагаа наадмаар нум сум харваж байгаа. Эрийн гурван наадмынхаа нэг төрөл болох сураа сурталчилж байгаа зүйл л дээ. Монгол түмэн минь сайхан баярлаарай.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар: Өвөрхангай 9 сумын ой тохиож байгаа. Албан ёсоор томилогдож зохих сумдад очиж баярын мэндчилгээ дэвшүүлнэ.
-Та хэний дээлийн захыг мушгиж байна?
-Залуучуудыг дээшээ цол ахиасаа гэж бодож байна. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга боллоо их баяртай байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг монголчууддаа дэвшүүлье. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнх шигээ өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Өнөөдөр монголчуудын маань нийгэм эдийн засгийн амьдрал төдийлөн сайнгүй байгаа ч гэсэн монголчууд маань сэтгэл зүрхээрээ баяр наадмаа тэмдэглэж байгаад баяртай байна. Маргааш хүй долоо худаг явна. Ард түмнийхээ нэгэн адил соёолонгийн тоосондоо дарагдана.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Нар, хур тэгширсэн сайхан өдөр тохиож байна. Энэ жилийн наадмын нээлт сайхан бэлэгдэлтэй сайхан наадам эхэллээ. Монгол улсын хэмжээнд их олон сумдын тэгш ой болж байна. Соёолнгийн тоосондоо даруулна. Мөн сүүлийн давааны бөхчүүдийнхээ барилдааныг үзнэ. Өвөрын сайхан нутгаас минь шинэ цолтнууд төрөх байх. Наадамчин олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Дэлхийд ганцхан байдаг наадмаараа их бахархдаг. Зөвхөн монголчууд бид өөрсдөө наадаад өнгөрөх биш дэлхийн бүх хүмүүс манай наадмыг онцгойлон сонирхдог байхаар зохицуулвал их сайхан санагдлаа, эдийн засгийн хувьд ч гэсэн. Баяр баясгалан авахаасаа илүү эдийн засгийн хувьд ч гэсэн нэмэгдэнэ. Нийт монголчууд минь сайхан наадаарай.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол орон даяар байгаль цаг агаар сайхан байна. Зон олны маань сэтгэл тэнүүн, наадамчин олон өргөн дэлгэр сайхан наадаж байна. Бүх монголчууддаа баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сайхан наадаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ жилийн баяр наадам үнэхээр сайхан болж байна. Таван их аварга барилдаж байгаа. Үндэсний баяр наадам маань сайхан болох шинжтэй. Сайхан наадаарай.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Бүх хүмүүстээ баярын мэндчилгээг дэвшүүлж байна. Морин жилийн наадам сайхан болж байна. Соёлын наадам болно түүнийхээ нээлт рүү явна.
М.Мөнхзул
Х.Даваа
А.Баярмаа
gucci outlet · 2014/10/22
I really enjoy seeing, There are such a h***le using these awful captcha codes. And so pleased that place doesnt make use of it! It is possible to barely examine all of them!gucci outlet http://coverglue.com
cheap jordans · 2014/10/15
I turn out hearing Groove***rk although.my family a number of groove***rk!!cheap jordans http://www.survocom.com/jordans.php
Зочин · 2014/07/14
: like
onigoo · 2014/07/13
Delhid 2 tom bodlogo baidag genee. 1-r amerik bodlogo, 2-r angli bodlogo genee. Amerik bodlogo ni neg ulsiin ard irgediig hoorond ni bailduulj ashigt maltmaliig ni mash hyamd uneer zuudug genee. Angli bodlogo ni heliig ustgaj angli hel bolgood holbooton ulsaaraa damjuulj ( koloni baisan ulsuud orno australi birm geh met) ashigt maltmaliig ni mash yamd uneer zuudug . Usegnuud hoorondoo uneeldej genee. Mongol uls 20 jiliin daraa aprik bolno geed uneeldej garchee. 1997 ond ih hurlaas mongol ulsiig niigem ediin zasagiin hugjuuleh 20 jiliin tuluvluguu baidag genee.
Sanaa · 2014/07/12
gadaa talbai deer ni erxem gishvvd geshgej vzsen bol yy...ardyyd chin pyrigsan shoroon dotor orox zaigvi jijig talbaid goroilood toosond daruulaad ongrox shiv.....
Зочин · 2014/07/12
Худлаа наадуул чинь. Ажилгүй, ядуусаа яах юм бол. Өөрсдөө баярлаад, гангараад нэг л биш ээ.
Зочин · 2014/07/12
Зочин · 2014/07/11
МУРУЙ АМТАЙ МУУХАЙ ЦАРАЙТАЙ СОДБААТАР ТЭНЭГ ОДОО ЗАЙЛАА МАН-ЫНХАНЫХАА ТОЛГОЙГ ЭРГҮҮЛ ЗА ТА НАР 2016 ОНЫ СОНГУУЛЬД АЛАЛЦАЖ БАЙГАА ГЭСЭН БАЙХАА ГОРЬД