УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тус хуулийн төсөлтэй холбоотой дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Хүн гүтгэх гэдэг бол хувь сэтгүүлчийн ёс зүйгээр тодорхойлогддог.

Ёс зүйн хэчнээн код гаргаад бардаггүй, нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг. Швед улс дэлхий дээр хамгийн алдартай хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай. Бүх мэдээлэл нь нээлттэй. Үндэсний аюулгүй байдал, онцгой чухал мэдээлэл л хаалттай. Мэдээлэл хэр нээлттэй байна сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө нээгдэнэ. 

Өөрөө дампуурах эрх чөлөөг хэвлэл мэдээлэлд өгөх ёстой. Би гурван байгууллагыг дампууруулж байсан, хэвлэлийн эрх чөлөөг хангалттай эдэлсэн. Сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл болсон эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь сайн. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу гэдгийг тодорхойлсон. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь татвар төлдөг байх ёстой. Хэдэн компьютер тавиад бичлэг хийдэг нөхөд нийлж суудгийг мэргэжлийн байгууллага гэж хэлэхгүй. 

Орон нутгийн хамтын ажиллагааны байгууллага гэж байгаа нь буруу. Төрийн болон орон өмчит байгууллага өөрийн үйл ажиллагааг сурталчлахаар тендер зарлана гэж байгаа нь зөв. Нийтэд ил тодоор санхүүжүүлэлтийг олж авах боломж нээгдэнэ. Харин Засгийн газраас үнэ төлбөр, агуулгыг тогтооно гэж байгаа нь буцаад цензур тогтоож байна. Энэ хуулийг дахиж сайн базмаар байна. 

Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж байгууллага бий. Дандаа худал шийдвэр гаргадаг, аль нэг хүний нөлөөнд орчихдог. Гүтгэсэн гээд шийдвэр гаргачихдаг. Таван жилийн дараа гүтгээгүй болох нь АНУ-ын ерөнхий прокуророор тодорхойлуулж байсан хүн нь би өөрөө байна. Намайг хүн гүтгэсэн гэх шийдвэр гаргаж байсан. Гэтэл АНУ-ын ерөнхий прокурор мэдээлэл хийх үеэр би цагаадаж байгаа. 

Мэдээлэл авах эрх чөлөөг нээгээд өг, ажилд нь бүү саад бол. Улсын нууцаа аваад үлд, тэр цагт хүн гүтгэх эрх чөлөө нь хаагдана. Хүн гүтгэдэг байгууллага угаасаа дампуурдаг. Мэдээллээ өгөхгүй байвал хүн гүтгэх байдал бий болдог. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бямбын ярилцлага" гэж нэвтрүүлэг хийгээд байгаа. Үүнийг хэвлэл мэдээллийн редакц гэж үзэх үү, хамтын хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэх үү. Энэ нэвтрүүлгээр хүн гүтгэвэл яах вэ" хэмээн ярив. 

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй. Бид ийм зүйлээс ялгах гээд байна. Хувь хүн редакцтай, хариуцлагатайгаар сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа бол сэтгүүл зүйн байгууллага гэдгээр хамгаалагдана. Хувь өөрөө ямар нэгэн байдлаар контент хийгээд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа бол энэ хуулийн хүрээнд хамгаалагдахгүй" гэж хариулав.