Н.Энхбаяр МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?
2014/08/05
Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 7-р сарын 26-28-ы өдрүүдэд ирэхээр албан ёсоор төлөвлөж байсан ч гэнэтхэн больсон билээ.
Үүний дараахан Г.Шийлэгдамба тэргүүтэй МАХН-ын удирдлагууд Сөүл хотыг яаралтай зорьж, намын даргатайгаа уулзахаар явсан юм.
Энэ үетэй зэрэгцэн МАХН-ын байрыг битүүмжилж, санхүүгийн шалгалт хийх гэж буй тухай яриа Төрийн ордноор хүчтэй яригдсан.
Энэ нь ч оргүй биш бөгөөд Н.Энхбаярыг Монголд ирмэгц Төрийн ордны хажууд орших "Улаанбаатар таймс" сонин, түүний газартай холбоотой асуудлаар дахин хэрэг үүсгэн шалгах нь бараг тодорхой болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Тэгвэл энэ отоо, анааны эсрэг нүүдэл хийхийн тулд Н.Энхбаяр нэгэн шийдэлд хүрээд буй аж.
Тодруулбал МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, албан ёсоор улс төрийн амьдралаас гарах гэнэ.
Харин МАХН-ын шинэ даргаар олны танил бус, улс төрд цоо шинэ нэгэн залууг тавихаар бэлтгэсэн хэмээн эх сурвалж өгүүлж буй юм.
Б.Саруул
Зочин · 2014/08/09
Mongold.heregtei.hvn.shvv.zorigtoi.baina.shvv.ard.tvmen.demjine.shvv
Зочин · 2014/08/09
Boli.ene.hvniig.taiwan.
Зочин · 2014/08/07
Элийдорж үхээсэй
Зочин · 2014/08/06
Yostoi zuv shiideld hurchee. Bayar hurgeye! Tani galt tereg yavaad ugsun shuu. Ungursunn 20 jild odoogiin baidald hurgesen gol hunii neg ni ene
Зочин · 2014/08/06
Энэ хүн ч монгол төрд хэрэгтэй хүндээ. Дэлхийд нөлөө бүхий эрхэм шүү дээ. Монголыг хямрал өрнөөс салгаж чадах ганц хүн
Зочин · 2014/08/06
ene huniig yaagaad bugd daramtlaad bugd ene hunees aigaad bdgiin ug ni ene uyed heregtei mundag hun shde
Зочин · 2014/08/06
tiim baih uchirgui mongoliin ard tumen ih udirdagchaa huleej bgaa ene ih urnuus enhbayar l gargaj chadna yahaaraa ingej neg hunees aij olon udaa shorongoor ailgaj uls turuus ****uulah gj orolddog bn aa ail bgaa humuus uursduu bugd no-toi uchraas l ene hunii muug uzeh geed bgaam bish uu
Зочин · 2014/08/06
Битгий ш а а , монголын төлөө ганц шударга тэмцсэн хүн бол энхбаяр, их өрнөөс та нарыг салгаж өгөө биздээ, арчаагүйгээсээ болоод луйварчдаар дахиад их өрний тулам болцгоосон биздээ та нар.