Энэ оны тавдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний системд UBCARD аппликэйшнийг нэвтрүүлээд буй. Өнөөдрийн байдлаар уг аппликэйшнийг 990 мянга гаруй хүн ашигладаг болжээ.

Харин өмнө нь ашиглаж байсан UB smart bus аппликэйшнийг ирэх сарын 1-нээс хэрэглээнээс хасах гэж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Нийтийн тээвэрт иргэд 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог болоод байгаа бөгөөд UBCARD аппликэйшнээс гадна биет картаар үйлчилж байгаа билээ.

UBCARD аппликэйшнтэй холбоотой мэдээллийг 70151289 утсаар лавлах боломжтой байна.

Нийслэлийн 2026 оны төсвөөс нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системд ₮865.5 саяыг зарцуулах төсөвтэй байна.