БНХАУ-ын дарга Си Зиньпинийг угтах ёслол Чингисийн талбайд болно
2014/08/20
БНХАУ-ын дарга Си Зиньпин эхнэр Пөн Ли-Юаньний хамтаар манай улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд болсон юм.
Түүнийг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авлаа. Айлчлал хоёр өдөр үргэлжлэнэ.
Хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юань нарыг угтах ёслол 16,00 цагт болно.Үүний дараа 16.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээр дууссаны дараа буюу 17.45 цагт хоёр улсын хооронд хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.
Харин 18.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх юм.
Хоёр тал энэхүү хэлэлцээрээс их зүйлийг хүлээж байна. Монгол Улсын хувьд транзит тээврийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гол анхаарал хандуулан ажилласан юм. Энэ нь ч нааштайгаар шийдэгдэж хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй хэлэлцээр байгуулахаар төлөвлөсний дотор транзит тээвэр багтаж гэрээнд гарын үсэг зурагдахаар төлөвлөгдөөд байна. Тэгвэл Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс Хятадад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх, авлигатай тэмцэхэд хоёр тал хамтран ажиллах зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг энэхүү айлчлалын үеэр хөндөнө гэсэн мэдээлэл бий.
Тэрбээр монгол улсад хийж байгаа энэ удаагийн төрийн айчлал нь 11 жилийн дараа тохиож байна.
Зочин · 2014/08/21