Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы төрийн албанд ажиллаж байгаагүй нь шүүхээр тогтоогджээ
2014/09/01
Орон нутгийн 2012 оны сонгуулиар Баянхонгор аймагт АН ялалт байгуулж 2010 оноос аймгийн АН-ын даргаар ажиллаж буй Д.Жаргалсайханыг ИТХ аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт өргөн барьж томилуулсан.
Энэ томилгоо нь хууль бус томилгоо болохыг аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг удаа дараалан анхааруулж байсан боловч АН бүлэг олонхоороо хүч түрэн шийдвэрлэсэн.
Д.Жаргалсайхан нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх наад захын хамгийн ойлгомжтой шалгуур болох төрийн албанд гурван жил ажиллаагүй, төрийн ажлын туршлагагүй нэгэн билээ. Дээрхитэй ижил жишээ Төв аймаг, Дорнод аймгуудад бас гарсан ба энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг алдаагаа ойлгож өөрийн шийдвэрийг өөрчилсөн билээ.
Харин Д.Жаргалсайхан зальт арга хэрэглэн Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэн шалгаж байсан асуудлыг цаг хожих үүднээс өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан эсэхийг тогтоолгохоор анх 2013 оны 12 сард Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх бүтэн дөрвөн сарын турш хэлэлцэлгүй дарж 2014 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцсэн ч шүүх хуралдаанд Д.Жаргалсайхан өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж гомдлыг өөрт нь буцаасан тул Үндсэн хуулийн Цэц хэргийг сэргээсэн байна.
Гэтэл Д.Жаргалсайхан дахин цаг хожихоор 2014 оны 06 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхэд хүсэлт гаргажээ. Мөн хоёр ч удаагийн шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд гомдол гаргасан нэхэмжлэх нь үндэслэлгүй байсан учраас 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 09.00 цагаас Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд Хүсэлт гаргагч: Дамдинсүрэнгийн Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцжээ.
Сум дундын 3 дугаар шүүхийн ШИЙДВЭР-ээс тоймлон хүргэвэл:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Жаргалсайханыг 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1-д "Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ" гэж заасан ба Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад ажиллаж байсан Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргын ажил, алба нь төрийн албанд хамаарахгүй болно...
... Д.Жаргалсайханы 2010-2013 онуудад Баянхонгор аймгийн Ардчилсан намын орон тооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах линкээр Баянхонгор аймгийн шүүхээс факсаар авсан шийдвэрийн бүрэн эхийг үзнэ үү?
Дээрхи шүүхийн шийдвэрээс харахад Баянхонгор аймгийн ИТХ, дарга Д.Ширмэн болон ИТХ дахь АН-ын бүлэг төрийн албаны шалгуур хангаагүй Д.Жаргалсайхан гэгчийг аймгийн Засаг даргаар томилуулахаар олонхоороо хүч түрсэн буруу шийдвэрээр МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягыг хууран мэхлэж хууль бус шийдвэр гаргуулсан нь тодорхой байна. Ийнхүү хууль бус Засаг дарга Д.Жаргалсайханы гаргасан шийдвэрүүд бүгд хууль бус шийдвэр байсан гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна.
Д.Жаргалсайхан нь дараагийнхаа зальт аргаа боловсруулж хугацаа хожихоор улайран хөөцөлдөж яваа нь Баянхонгор аймгийн ард түмнийг цаашид ч басамжлан доромжилж болно гэж үзэж байгаа бололтой.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуудалд анхаарлаа хандуулж холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ гэдэгт аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг найдаж байна.
Баянхонгор аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг
Зочин · 2014/09/03
H****aa yum be jiriin shydraga irgen hvn turiin alband orj bolohgvi gesen vgvv arai dendnee turiin alband ajilj bga hvn deesh garch boldog bysad n tegeed ysahiin eh orniihoo tuluu yuch hj bolohgvi gej bgan bn
Зочин · 2014/09/02
Ajil hj bga negnee goochilhoo bolildoo ardiin namiin tsergvvdee ardchilsan nam hiiheereel neg bolj bn altanhuyg batvvl 2 l ballaad bgaa ****oos niiteer amidarch bga hotoo har 20 jil ta nuhdvvd yu hiisiin hywiin hewshliinh n hh yumaa hiisen ta nariin hsen ajil gewel awilgal awch bayjsan uur yuch hiigeeggvi hydlaa gewel hiisen yumaa helchih iim zamiig iim bhad n iim bologson gedegch yumuu hel am hh geed bgaa bol yls turjilgvigeer ard tvmend tailgandaa
Зочин · 2014/09/02
Ер нь 2-ын хооронд гурвын дундах юм ярихаа боль, Төрийн албанд ажиллаагүй ч ажил хийж чадаж байгаа хүндээ бүү атаарх, та нар ч хий ж болох л байсан шүү
Богд · 2014/09/02
МАН-ыхан Баян**********рыг яаж ****** шороо,******** ********тэй нь **********ж хөгжилөөр хоцрогдуулж ард түмэнийг хагүлан доромжилож хоцрогдолд хүрэглээ ичээч.Хөх толгойн оройд МАН-хан саргар төмөр байрлуулж Түйн голын амыг таслаж Адгын цагааныг ширгээж,Орогыг хатааж,газар ээжийг яаж л ******аллаа даа.Одоо аймгийнхаа төвийг хардаа ********нуудаа жинхэн ажил,бүтээн босголт ид өрнөж байна.хэн ажиллаж байна тэр хүнд төрд ажилсан жил ямар хэрэгтэй юм.Орхон