Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэн 960 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Тодруулбал, Монгол улсын Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд торгуулийн шийтгэвэр ногдуулсан байна. Тэрбээр ШӨХТГ-ын гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч тус газраас оногдуулсан торгуулийг төлжээ.

Х.Даваа