Хуулийн салбарын шинэчлэл прокурорын байгууллага дээр зогсох учиргүй

Хэдэн жилийн өмнө эрх  мэдэлтнүүдэд зөөлөн, энгийн иргэдэд хатуу үйлчилдэг  байсан хууль шүүхийн салбарын үйл ажиллагаагаа энэ салбарт шинэчлэлийг эхлүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдоржийн  “буянаар”  эрх мэдэлтэн иргэдэд тэгш үйлчилж эхлэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны хаврын чуулганы нээлтэнд оролцохдоо доорх үгийг хэлж, хууль шүүхийн салбарынхан мөнгөний өмнө хүчгүйдэж байсан явдлыг таслан зогсооно гэдгээ дурьдаж байсан. Түүний хэлсэн: “…. мөнгөөр шийдүүлдэг хэрэг жишээ авах хэмжээнд хүртэл цөөрч байна. Цөөхөн ч гэлээ энэ хэрэг мэдээж тодорхой хуульчтай, тодорхой хүнтэй холбоотой асуудал…, дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид Монголын нийгэмд өрнөсөн шударга ёсны хувьсгалыг зогсооно гэвэл санааны гарз…” гэсэн үгэнд дурьдагдаж байгаа  мөнгөний өмнө хуулийг хүчгүйдүүлдэг хүмүүс хэн вэ?

Мэдээжийн  хэрэг энгийн иргэд лав биш, тэгэхлээр эрх мэдэлтнүүд болон, тэдний гар хөл болдог хууль шүүхийн ажилтнуудын Ерөнхийлөгч маань   ингэж хэлсэн болж таарна. Ийм хүмүүс  шүүх прокурорын салбарт ажиллаж, хуулийг эрх мэдэлтнүүдийн талд үйлчлүүлж байгаа учраас хуулийн салбарын шинэчлэл зарим талаар мухардаж байна.

Үүний улмаас  сүүлийн жилд энэ салбарын шинэчлэл эргээд бахь байдагтаа ойртох болжээ. Салбартаа шинэчлэлийг хийх гэсэн Хууль зүйн сайд нь  шинэчлэлийг эсэргүүцэж, хуучин байдалдаа байх сонирхолтой  салбарынхаа  эрх  мэдэлтнүүдийн тавьсан “өгөөш”-д орооцолдож нэр нүүрээ барж, шинэчлэлийн асуудал ч зогсонги байдалд орлоо.

Хууль шүүх  прокурорын  салбарт шударга ёсны гэрэл гэгээ сүүмийх төдий бүртэлзээд эргээд бөхөхөд хүрлээ. Цагаан дээр хараар бичигдсэн хуулийг энгийн  иргэд зөрчсөн бол өчиггүй ял гэм хүртдэг атлаа эрх мэдэлтнүүд зөрчвөл хууль завшин, ял зэмгүй үлддэг байдал одоо ч гэсэн үргэлжилж байна.

otgon“Цагаан захтай” эрх мэдэлтнүүдийн  төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа завшсан, авлига хахуульд орооцолдсон, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн байгууллагыг хуурч, залилан мэхэлж луйвардсан, хууль  зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан талаарх дуулиант  хэргийн талаар хангалттай хэмжээний  мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүлчид ажил үүргийнхээ дагуу олон нийтэд ил болгодогч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эцэслэн тогтоохын оронд  эргээд  тухайн сэтгүүлчийг “намнах” ажлыг илүүд үзэж байна. Сэтгүүлчийг зодох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, цагдаа шүүхээр дарамтлах, эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэг тулгах зэргээр  тэдний  хэвлэн нийтлэх эрхийг хаан боомилон тухайн хэргийн мөрийг баллуурдах, сэтгүүлчийг залхаах, олон нийтэд сэтгүүлч буруутай мэт  хандлагыг төрүүлэх гэж оролдох байдал газар авлаа.

P1500169

Сэтгүүлчийн ажлын тухай Монгол улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчийн ажил сэтгүүлчийн ажилтай төстэй” гэж хэлсэн байдаг. Ерөнхийлөгч маань үүнийгээ тайлбарлахдаа: “Ерөнхийлөгчийн ажлын цаана бол би зүгээр төрийн ажил гэдэг утгаар нь хэлсэн юм. Тэгээд сэтгүүлч  ч бай, төрийн албан хаагч ч бай бий болж байгаа сайн юмыг дэмжиж явах ёстой. Сайн юманд зөөлөн, ээлтэй байх ёстойСаар юманд хатуу байх ёстой. Тэгэхээр төрийн ажил ч, сэтгүүлчийн ажил ч хоёр талтай хэцүү ажил юм даа. Зарим нэг мэргэжил, ажил бол сайн хичээгээд яваад байхад дандаа сайн сайхан зүйлээр хучуулаад яваад байж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн ажил ч бай, сэтгүүлчийн ажил ч бай муу муухайтай хутгалддаг, тэрийг барьж авдаг, тэрний хойноос хөөцөлддөг. Тэр муу юмыг газар авахуулахгүй байх чиглэлээр асуудал босгож тавьж, тэмцэж явж байдгаараа бол ойролцоо юм даа гэж би мэдэрсэн. Дотроос нь мэдэрсэн миний мэдрэмж юм даа. Тэр утгаар нь л би тэгж хэлсэн юм” гэжээ.   http://ganchimeg.niitlelch.mn/

Үнэндээ ч тийм. Сэтгүүлчид хүний мууг үзэх хүсэлтэйгээ баримт дэлгэн мэдээллэдэггүй. Харин тэд эрх мэдэлтнүүдийн  хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрдэггүй учраас, тэр буруу үйлдэл нь нийгэмд хор уршигтай болохоор түүнийг дахин гаргуулж газар авахуулахгүйн тухайд үзгээ барьж, үгээ нийтлэдэг. Ингэж хэвлэн нийтлэснийхээ төлөө сэтгүүлчид хэдий болтол хавчин гадуурхагдах ёстой вэ?

Үнэн бодит мэдээллийг шалгаж тогтоохын оронд түүнийг тэгэсгээд намжаахыг  хичээдэг хууль шүүхийн салбарынхан, тэр тусмаа цагдаа, прокурор, шүүхийн зарим ажилтнууд авлигад өртсөн байх магадлал өндөр.

Pa2011031145Дуулиант хэргийн мөрөөр  орсон мөрдөн байцаагч ажилдаа шударгаар хандаад, хангалттай баримт мэдээлэл цуглуулаад асуудлыг эмхлэн  хуулийн дагуу  прокурорт шилжүүлэхэд тэд  эл хэргийг “хав дарж”, “шалгах шаардлагагүй” гэсэн хоёрхон үгээр бүхнийг аргалж байгаа явдал цөөнгүй гарах болжээ. Прокурорын албан тушаалтан тухайн  хэргийг “шалгах шаардлагагүй” гэж хариулт өгдөг ажилтнуудаа өөрсдийг шалгаад үзэхэд гэмгүй байх хэмээн Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав танаа уламжилья. Магадгүй тэдний хэлж буй “шалгах  шаардлагагүй” гэсэн хоёхон үгний цаана эрх мэдэлтнүүдээс авлига авж, хэргийг будлиантуулдаг прокурорууд байга юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна.

АТГ ч гэсэн хуулийн дагуу авлигад өртсөн гэх албан тушаалтны хэрэг дээр ажиллан мөрдөн байцаалт явуулж,  шалгаж тоогоод  тухайн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлдэг. Харин  прокурорын байгууллагаас авлигатай холбоотойгоор хэдэн хүн шийтгэгдсэн нь тодорхой биш байна. Тиймээс Ерөнхий прокурор Д.Дорлигжав та прокурорын бүх шатны байгууллагын шийдвэрийг /төрийн нууцад хамаарахаас бусад/  цахим хэлбэрээр олон нийтэд ил болгох асуудлыг  УИХ-аар оруулан шийдвэрлүүлж өгөөч гэж  таниас хүсэх байна. Ингэж  гэмээнэ  эрх мэдэлтнүүдтэй холбоотой дуулиант хэргийг  хэн гэдэг прокурор, хэрхэн  хэрхэн шийдвэрлэж байгаа нь хэн бүхэнд  хардлага сэрдлэг төрүүлэхгүй ил тодорхой болох болно.

Товчхондоо бол шүүхийн шинэчлэл цагдаагийн байгууллага, шүүхийн тогцолцооны байгууллагуудад  их бага хэмжээгээр  хэрэгжиж эхлэсэн бол харин прокурорын байгууллагад салбарын шинэчлэлийн “салхи” огт ороогүй хэвээр байна. Энэ байгууллагад эхлүүлэх шинэчлэлийг  Монгол улсын Ерөнхий  Прокурор Д.Дорлигжав таныг  хэрэгжүүлж чадна хэмээн олон нийт хүлээж байна.

Хуулийн салбарын шинэчлэл прокурорын байгууллага дээр зогсох учиргүй, цаашид үргэлжлэх ёстой. Үүний тулд  энэ байгууллагын  удирдлага, бүтэц тогтолцооноос эхлээд, прокурорын мэдээлэл нээлттэй байх асуудлыг УИХ  хэлэлцэн шийдвэрлэх шаардлага тулгарахыг ч үгүйсгэхгүй.

Ц.Мөнх