“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
3 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн.
Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчиллөө.
Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбай нийтийн эзэмшилд шилжинэ.
Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шийдэв. Уг захирамж гарсантай холбогдуулан “Од театр" ХХК-д зохих журмын дагуу мэдэгдэж, мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.
Зочин · 10 минутын өмнө
3595 m2 бүгдийг нийтийн эзэмшилд шилжүүлж ногоон байгууламж болох хэрэгтэй
Зочин · 25 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXNO ALNI SEXSDI80955877TSAGN SEKSYGR