Монголчуудын үсийг Халимагууд халимаг болгожээ
2014/10/25
Ардын хувьсгал ялсны дараа Монголд “соёлын үрийг тарихаар” ирсэн оросууд дотор халимаг үндэстнүүд цөөнгүй байжээ.
Тэд гаргууд сайн үсчингүүд байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсийг жижиглэн тайрч, засдаг байснаас тайрмал засалтыг “халимаг” хэмээн нэрлэх болсон байна. Соёлын хувьсгалаас өмнө Монголчууд эр эмгүй урт гэзэгтэй, уламжлалт зан заншилтай холбоотойгоор үсэндээ мэс хүргэхийг цээрлэдэг байсан юм. Харин Монгол дахь соёлын хувьсгалыг гардан гүйцэтгэсэн орос сургагчид энэхүү цээрлэх ёсыг халж орчин үеийн хөгжил рүү хөтөлсөн гэдэг. Гэхдээ тэдний зарим нь хэт хувьсгалжин, үндэсний уламжлалт соёлыг уландаа гишгиж, хувь хүний эрхэнд халдан хүчээр үсийг засаж, хусаж байсан баримтууд түүхэнд үлджээ. Юутай ч үс засалтын нэг хэлбэр болох “халимаг” гэх үгний гарал нь үс зассан эзэн болох Халимагчуудтай холбоотой нь хэл шинжлэлийн сонин баримт юм.
Зочин · 2014/10/26
ХАЛИМАГУУД БОЛ МОНГОЛЫН ТАСАРСАН МАХ, ҮСЭРСЭН ЦУС. 400 -Д ЖИЛИЙН ӨМНӨ ЭРТНИЙ ТҮҮХ АТИЛЛА, ХҮННҮЧҮҮДИЙН МӨРӨӨР БАРУУНЫГ ЗОРЬСОН ХАЛИМАГУУДЫГ ОРОСУУД ИХ Ч ХЯДСАН, ЗОВООСОН, БАС ОРОСОО АВРАХЫН ТУЛД ИХ Ч АШИГЛАСАН ДАА. ОРОСУУД МОНГОЛД КОМММУНИСТ ХУВЬСГАЛ ХИЙХДЭЭ ЭНЭ ХЭРЭГТ ЦУС НЭГТЭЙГ НЬ БОДОЖ ОРОСЖСОН ХАЛИМАГУУДЫГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН.
Зочин · 2014/10/26