Н.Алтанхуягаас болоод АН-ын ҮЗХ хоёр хуваагдлаа
2014/10/31
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АН-ын даргын албан тушаалаа сайн дураараа өгөх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн гурван өдөр үргэлжлэн түгж байна.
Гэвч тэрээр энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэнгүй. АН-ын бүлэг шийдвэр гаргаж чадахгүй бас л хэдэн өдөр дамнан сунжирч байна. Учир нь АН-ын бүлгийн хурал завсарлага авлаа. Эргэж хуралдана гэж хэвлэлийнхэнд мэдээлээд дахиж орсонгүй. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ойлголцож нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаагийн илрэл л дээ. Мөн МАН-ын бүлэгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг УИХ-ын төрийн байгууллатын байнгын хороо хэлэлцэх гэж бөөн юм боллоо. Уг асуудлаар “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан. Дараа нь хуулийн хугацаа дуусчихаад байхад төрийн байгуулалтын байнгын хороо хуралдалгүй хоёр хонов. Эцэст нь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авав. Ингээд Н.Алтанхуягийг хэлэлцэх гэж 12 хоногоор асуудал сунжирч байна.
Үүнтэй зэрэгцээд АН-ын ҮЗХ энэ амралтын өдөрүүд хуралдана гэсэн яриа гарсан. Гэтэл одоо болтол ҮЗХ-ны хурлын зарыг албан ёсоор зарласангүй. Гишүүд нь ҮЗХ-ны хурал болж магадгүй гэж хүлээгээстэй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол хэрэв АН-ын ҮЗХ хуралдах юм бол намын дарга Н.Алтанхуягт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс ҮЗХ-ны гишүүдийн нэг хэсэг нь Н.Алтанхуягийг хамгаалах ажилдаа бэлтгэж байгаа бол нөгөө хэсэг огцоруулах үндэслэлүүдээ тайлбарлах ажилтай болжээ. Өөрөөр хэлбэл АН-ын ҮЗХ-ны гишүүд Н.Алтанхуягаас болоод хоёр хэсэгт хуваагдчихжээ.
АН-ын ҮЗХ-ны гишүүд дараах үндэслэлээр Н.Алтанхуягийг хамгаалахаар бэлтгэж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
• Н.Алтанхуяг 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд намаа ялуулсан
• 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аа ялуулсан
• АН-ыг анх удаа гурван сонгууль дараалан ялуулсан
• Н.Алтанхуягийг огцор гэж шаардаж байгаа Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрыг төрийн өндөрлөгт суулгаж, эрх мэдэлтэй болгосон
• Н.Алтанхуягийг огцоруулахаар МАН-ынхантай нийлсэн Ж.Батзанданг 7 сарын 1-ний хэрэгээс мулталсан
• АН-ын эв нэгдэлийг хамгийн их хангаж ажиллаж байгаа.
• 2016 оны сонгуульд намаа дахин ялуулж чадна
• Н.Энхбаяртай хамгийн ойр байж МАН-ын саналыг хуваах аргачлалыг боловсруулсаар ирсэн зэрэг аж.
Харин түүнийг заавал АН-ын даргаа өгөх ёстой гэж үзэж байгаа хүмүүс дараах үндэслэлүүдийг зөрүүлэн бэлдсэн сураг гарлаа.
• Н.Алтанхуяг өнгөрсөн гурван сонгуульд сайндаа ялалт байгуулаагүй. МАН-ын санал хуваагдсан.
• Э.Бат-Үүл нийслэлийн ялалтыг авчирсан, Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж хувийн нэр хүндээрээ ялалт байгуулсан
• Н.Алтанхуяг хүчтэй удирдагч болж төлөвшиж чадаагүй
• Н.Алтанхуяг зөвхөн Увсынхныгаа л ажилд оруулсан
• Шинэчлэл нэрээр Засгийн газрынхаа олон сайдыг золиосонд явуулсан
• Улс орны эдийн засгийг унагасан
• Эдийн засгийн дампуу бодлогыг явуулсан
• Ард түмнийг ядууруулсан
• Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй
• Овжин, зальжин аргаар ажилладаг. Том бодлого гаргадаггүй
• Улс орны хөгжлийг биш хувийн эрх ашгаа боддог
• Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчид АН-ын нэр хүндийг унагаж дуусгалаа.
• Төрсөн охин, хүргэн, зөвлөх, туслахууд нь олон гэмт хэрэгт холбогдон шалгагдсан
• Улс орныг өр зээлд оруулсан. Тэгээд бидний тавьсан өрийг үр хүүхдүүд минь төлчихнө гэж ард түмний дургүйцлийг төрүүлсэн
• Задгай, бодлогогүй яриатай
• Хөрөнгө оруулагчдыг үргээсэн
• Оюутолгой, Тавантолгойг гацаанд оруулсан
• Ард түмний дунд АН-ын нэр хүндийг унагасан
• Н.Алтанхуягаас болоод ард түмэн АН-ыг их шүүмжилдэг болсон
• МАН-ынхан илэрхий сайн ажиллах болсон. Ард түмэн тэднийг дэмжиж эхэллээ
• МАХН-тай эвсэж өрсөлдөгч МАН-ын олон жилийн итгэлийг алдсан. МАН-ынхан хожим эрх барихдаа манай намд итгэхгүй. Харин ч манай намынхныг олноор нь шалгах нөхцөлийг бүрдүүлсэн. Улс орны хөгжлөө бодсон бол МАН-тай эвсэх нь дээр байсан. Эвсэж нэгдсэн “Шударга ёс” эвсэл нь дандаа итгэл алдсаар ирсэн. Ийм л явуургүй хүмүүстэй ханилсан гэх мэт олон зүйлээр буруутгах бололтой.
Ийнхүү АН-ын ҮЗХ-нй гишүүд хурлын товоо хүлээж хэлэх үгээ бэлдэж, хэрүүлийн үндэслэлээ гаргацгааж байна. Бас бие биерүүгээ утас цохиж, дэмжих дэмжихгүй ухуулгаа хоёр талдаа эрчимтэй явуулж эхэллээ. Ийм нөхцөлд хуралдах ҮЗХ-ны сонин хачин ихээхэн дуулиан дагуулах нь тодорхой боллоо. Ажиглагчдын үзэж байгаагаар бол Н.Алтанхуягийг ҮЗХ хамгаалж АН-ын дарга хэвээр нь үлдээх байх. Учир нь тэрээр ҮЗХ-ныхоо ихэнх хүмүүсийг өөрийн гэгдэх дуулгавартай нөхдөөр дүүргэсэн гэнэ. Хэрэв тийм бол их л сунжирах байх. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ажлаа өг гэж шахаж байгаа бол асуудал их өргөн хүрээг хамарч, ҮЗХ-ны хурлын дараа ч гэсэн засаглалын тэмцэл өрнөсөөр байж мэдэх нөхцөл үүслээ.
Зочин · 2014/11/07
эсрэг кноп дарсан 8 гишүүнийг АН-аас хөөеөө ахиад Монголын улс төрд бүү үзэгдэг зайлуулбал таарна
Зочин · 2014/11/02
Алтанхуяг миньдээ алтанхуяг минь зайлалдаа тэхүү
Зочин · 2014/11/02
Altanhuyg chi salsan ehneriinhee hurgu****ig duurgedeg shigee bidnii hurgu****ig duurgeedeheech.chadahgui bol **** za.chamaar bid dutahgui chamaas iluu sain n zunduu bna ******.
Зочин · 2014/11/01
Altanhuyg chadahgui bol suudlaa ug l duu
Бодол · 2014/11/01
Заавал тэр сандал ширээнйи хойноос зууралдаад байдаг нь ямар учиртай юм бол хамаатан садан нь ажил торол албан ту******лгуй болно гэж айгаад байгаа юм уу ??
Зочин · 2014/11/01
Ер юм боддог сэтгэдэг юм бол ууруу огцрох ургудлуу угчих хэрэгтэй тэгэх юм бол нэр хунд усну шуу дээ
Зочин · 2014/11/01
vgvi ene odoo xurdan ****asach de vxsendee zuuraldaad baidag bnaa
Зочин · 2014/11/01
Монголоор дүүрэн хошин шогийн тоглолт.Алтанхуягийн продакшн гэж бий болж байгаа юм уу даа Дотроосоо бие биенээ халуун усаар түлэх вийдээ.Ямарч байсан сайхан зүйл болохгүй нь тодорхой байна.Хошин шог үздэг хүмүүс л хэцүү байна даа.
DGMGG · 2014/11/01
АЛТАНХУЯГ АН-ЫГ ОЛОНХИ БОЛГОЖ ЧАДААГҮЙ, ИРГЭДЭЭ ЮУЧ МЭДЭХГҮЙ ГЭЖ ДОРОМЖИДОГ, ХУУЛЬ ЗӨРЧДӨГ, УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН, УЛСЫГ ӨРӨНД БАРИГДУУЛСАН, БОНДЫН МӨНГИЙГ БҮРТГЭЛД ТУСГАЛГҮЙ ЗАРЦУУЛСАН, АРД ТҮМНЭЭ ДОТООДЫН ЧИХЭР, ГУРАЛААС ӨӨР ЗҮЙЛИЙГ ИДЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ДАРАМТАЛДАГ, ХУДАЛЧ, ОЛОН АМТАЙ, ЧАДАМЖГҮЙ, АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ЗЭРЭГТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ИРГЭД ЯАХАД Ч БЭЛЭН БАЙГАА ШҮҮ. БАС АН-ЫГ МАХН-Д НИЙЛҮҮЛСЭН ЯЛТАЙ.
Зочин · 2014/11/01
Novsh end zuvhun suudliin dain nam nertei ***iin tuhai l yarij bna.Getel uvul bolj 50-saya ***** yaaj ond oruulah ene ih uaduural uvchiluliig yaaj hurdan buuruulj ard tumnii amidraliig deeshiluuleh Mongol ulsiin ustengui hugjil yarih eostoi atal jalga dovnii heruuleesbts**** hetrehgui iim dampuu erunhii said Mongoliin tuuhend urid ni baigaagui oilgomjtoi zuil deer ingej tsag aldah hereg alga shinchlelt uurchilultiig yag Japan uls shig hair nairgui hiij shiidemgii baihiig urialj bna.