Урвагчид
2014/11/05
Ерөнхий сайдыг огцруулах асуудал мордохын хазгай гэгчээр эхэлсэн гэхэд болно./Лхагва гарагт буюу өчигдөр/
Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр “огцруулахыг дэмжиж байна” гэсэн кноп дарчихсан юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынх нь бүлгийн дарга товчлуур андуурч дараад суух нь буруу хөл дээрээ боссоных биз. Тиймээс энэ өдрийн анхны “урвагч” байсан гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй.
Харин гэнэт зарлагдсан чуулганы ээлжит бус хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэхэд АН-ын “Шонхор” фракцийн Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ болон МоАХ-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбатаас гадна бие даагч С.Ганбаатар, “Шударга ёс” эвслийн бүлгийн Ц.Оюунбаатар, Ч.Улаан нар хуралдаандаа ирээгүй нь түүнийг огцроход томоохон дэмжлэг болсныг хэн бүхэн харж байсан. Тиймээс энэ өдрийн дараагийн “урвагч”-д “Шонхор” фракцийнхан бултаараа нэгдэн орсон нь Ерөнхий сайдыг “Женко” Х.Баттулгатай хүч хавсран унагахад томоохон түлхэц болчихсон юм.
Тиймээс тэдэнд баяр хүргэх нь зүйн хэрэг биз. Гэвч танхимдаа орж ирээгүй, цөөнхийн бүлгийн саналыг дэмжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “урвагч” гишүүдийг АН-ынхан намаасаа хөөх тухай ярьж эхэлсэн. Гэхдээ цөөнхийн бүлэгт “шагнал” авахад АН-ын зарим гишүүний хүчин чармаайлт нөлөөлсөн нь санал харуултын явцаас харж байгаа байх.
Энд “Ерөнхий сайд” гэх суудлын мөнхийн өрсөлдөгч Х.Баттулгаас эхлээд нэр нь зурайж байгаа юм. Үүний даргаараа Ерөнхий сайдаа байнга баалж, сайдын суудал горилж ирсэн Ж.Батзандангийн нэр тод харагдана. М.Зоригт гишүүний хувьд Ерөнхий сайдыг аль нэг намын эрх ашгийн үүднээс огцруулах бус Дэнзэнгүүдийг өөгшүүлж буй Ерөнхий сайдын үйл хэргийг шүүмжилсэндээ огцруулах кноп дарчихсан гэдэг. Энэ нь хувь улстөрийн хэрэг байх. Гэхдээ л тэр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулахад нэг саналын илүүг нөгөө талд өгсөн нь бас л үнэн.
Р.Бурмаа гишүүний хувьд нам дотроо хамгийн ардчилагч нэгэн. Өөрөөр хэлбэл, ардчиллын үзэл баримтлалдаа үнэн ч явдгийн хувьд Н.Алтанхуягийн талаар хувь хүн талаас нь сонголт хийж, кноп дарсан. Мөн энэ дунд бялуу хүртэлгүй, нам гэхээс илүү хувь улстөрийн амбицийг гаргаж явдаг Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг огцруулахад цөөнхийн гишүүдийн талд орсон нь Н.Алтанхуягт өнөө хэр гомдож явдгийг харуулчихсан юм. Нэг ёсондоо Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан нарын Н.Алтанхуягийг шүүмжлэгчид энэ өдөр ёстой жинхэнэ урвагч царайгаа харуулчихсан нь АН-ынхны дургүйг хүргэж суугаа. Тиймээс тэднийг олны хэл амны бай болсон урвагч гэж нэрлэхэд төвөггүйхэн байдал үүсгэчихлээ. Харин “урвагч”-ийг хэрхэдгийг АН-ынхан одоо л харуулах цаг болжээ. Гэхдээ өчигдрийн хувьд цөөнхий гишүүдийн талд “үйлчилсэн” гишүүд, танхимдаа суугаагүй тэднийг намаас хөөх дүрэмтэй гэдгийг АН-ын зарим нэг улстөрч илэрхийлсэн. Тэгэхээр урвагчдын царай баргар байгаа биз ээ.
Зочин · 2014/11/06
******ын тогооны үлгэрээ болв л доо. Шударга л байцгаая л даа
Зочин · 2014/11/06
хурал таслагчид бол хулчгарууд . ганбаатар арай өөр хэрэг .
Зочин · 2014/11/06
хурал таслагчид бол хулчгарууд . ганбаатар арай өөр хэрэг .
Зочин · 2014/11/06
sain bna shudarga bna tvgjilvvd gebel erx bari****d oorsdoo bsan ene xvmxxs zasaj z**** fej ih hicheesen vnendee altanxcuyag ooroo bolj oichloo oortoo l gomd do
Зочин · 2014/11/06
olonhi baij unchihdg muu l bnda.namaa bodoj,namiin mash olon demjichidiig bodooguin sain bish l dee.
Зочин · 2014/11/06
Мөнхбаясгалаан чи олоон жилийн өмнө яах гэж өөрийнхөө гараар нүүрээ сахлын **********ар зүсэж байснаа санадаг уу.Чи бусдыг урвагчаар нь дуудах болоогүйдээ.
Зочин · 2014/11/06
uhsenii chin Tugjiluud.namaa avarch bgaa humuusiig yun Tugjiltei zuirleed bgaa mal ve.ed nariig namaasaa huuvul AH buren dampuurch buten suirne.teriigee medej bgaa bailgui dee erh bish.yag huuj haragdaach chi *****aa.
Зочин · 2014/11/06
Urvaj ***rvaad bh yu bsiin huuhed shuuhad hurgen zuvluh nz nuhud hamaatan sadantaigaa bugd niilj bgaad idej uuj hulgailan zavshij bgaa huniig ogtsruulah shiidver gargasand tedend buruu uguh hereggui.ted urvagch bish harin shudarga zuil hiilee.ali esvel hamt ulsiin hurungiig idej uultsaad yavah bsiimuu.
Зочин · 2014/11/06
Ene heden urbagchtai, urbagchgui AN daraagiin songuuli d amjilt gargajgui, iimd ene hediig hooj yabuulaad 1 suudal abaad ch bolob tsevershin n deer de! denduu oodgui Tugjiluud.
Зочин · 2014/11/06
АН 14 гишүүнээ намаасаа хөөчих юм бол улс төрийн тавцанд гишгэх зай олдохгүй болох байлгүй дээ. Тиймээс тэд намаасаа хөөж чадахгүй нь тодорхой. Зүгээр худлаа сүржигнэж байгаа юм.
УРВАГЧ МӨНХБАЯС · 2014/11/06
ЯАГААД УРВАГЧ ГЭЖ. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДОРОЙТОЖ БУЙГ ХАРСААР БАЙЖ ЗҮГЭЭР СУУХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ТЭНЭГ МӨНХБАЯСГАЛАНАА. ТОЛГОЙГОО ЭХЛЭЭД ЦЭНЭГЛЭ. ЗҮРХ СЭТГЭЛ ГЭЖ БАС БАЙДАГ ЮМ. ТҮҮНИЙГЭЭ МОНГОЛ БОЛГО ХУЖАА ШЭЭСЭЭ.
УРВАГЧ МӨНХБАЯС · 2014/11/06
ЯАГААД УРВАГЧ ГЭЖ. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ДОРОЙТОЖ БУЙГ ХАРСААР БАЙЖ ЗҮГЭЭР СУУХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ТЭНЭГ МӨНХБАЯСГАЛАНАА. ТОЛГОЙГОО ЭХЛЭЭД ЦЭНЭГЛЭ. ЗҮРХ СЭТГЭЛ ГЭЖ БАС БАЙДАГ ЮМ. ТҮҮНИЙГЭЭ МОНГОЛ БОЛГО ХУЖАА ШЭЭСЭЭ.
Зочин · 2014/11/06
Ардын намынхан угаасаа ингэдэг байхгүй юу, өөрсдөө юм хийдэг юм шиг дудрангууд
Зочин · 2014/11/06
Ардын намынхан угаасаа ингэдэг байхгүй юу, өөрсдөө юм хийдэг юм шиг дудрангууд
Зочин · 2014/11/06
ene alban tu****l erh medliin toloo dain neg l ym duulgana da namiin ner hundee unagaad daraagiin songuulid ta nar goridoh hereggui bolson shuu de ene urbagch humuusee ****uulahgui bol bolohgui alban tu****liin dain zarlaad bga humuust huduu bagiin darga hiilgeech medleg bolobsrol ni ch yg taarana
Зочин · 2014/11/06
AN nam ingeel budaa boldog sh dee , uridniihaa aldaag davtaj bn daa.
Зочин · 2014/11/06
hun chanaraa geesen archaagui luibarchid bh ymaa alban tu****l abah gej aliigaa aldaj abaad neg tanhimd tsug ajillaj bgaad zugtaagaad alga boldog ganhuyag erdene nar ymar archaagui ybtsgui hun chanargui orobdmoor humuus gedgee haruullaa ta nar ch hol ybahgui de
Зочин · 2014/11/06
АН-ндоторх идээ бээрийг зоригтойгоор шахаж чадсан жинхэн ардчилагчид харин хуралдаа ирж суугаагүй хүмүүс бол жинхэн бөөрөнхий аялдан дагалдагч ************ **************лагчид шүүдээ аль хүчтэй байгаа талыг дагадаг тийм л барьцгүй хүмүүсдээ ХАРИН ГАНБААТАР гишүүний хувьд Алтанхуягынхаас илүү иргэдийнхээ эрх ашгын төлөө гадуур гүйх ажил ихтэй байсан байхаа тэртэй тэргүй огцруулах кноп дархад бэлэн явсан хүн шүүдээ харин одоо АН-нхан бусад намаас өө хайж тэдэнд бурууг тохох биш дотроосоо бурууг хайж зөв замдаа орж явах хэрэгтэй бусдыг буруутгаад өөрсдийгөө олж харахгүй харалган явсны гор нь гарч байгаа нь энэ сонгуулиар санал хураадаг машинааро луйвардан гарч ирснээсээ л эхэлж зам чинь хазайж суудал чинь өнцөгдсөн гэдгийг ухаарах цаг болжээ олон иргэдийн ************ыг хүртэх ийм л амаргүй зүйлдээ Ардчилал эхэлснээс хойш өө хайж шүмжилхээс өөр зүйл хийдэггүй байсан нам харин өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэдгийг ойлгодгүй явж байгаад одоо толгойгоо хаглуулж уйлах ч биш инээх ч биш болчихлоо шүү дээ боловсон хүчнээ чадваржуулж диполмат арга барил эзэмшүүлж сайтар бэлдсэнийхээ дараа төр барьсан бол харин сайн байх байсан байх танай нам төр барих яагаач гүй өлгийндөө байгаа ньтод харагдаж байна шүүмжлүүлж сур
до · 2014/11/06
урвагч ч гэх шиг чи хэн бэ үгээ бодож бич
Зочин · 2014/11/06
bitgii iim balaa ym bichij baildaa eh orniig mini hamraar ni gazar hiichleeshdee iim hvmvvsiig ungaah ch bagdah baih shvv
Зочин · 2014/11/06
Хаа тэгээд урвахгүй гээд ЭХ ОРНОО ХАМРААР НЬ ГАЗАР ШААЛГАХ ХЭРЭГ ҮҮ?