Генсекийн суудлаа орхиж байсан З.Энхболд намын дарга болж чадах уу?
2014/11/13
Засаг төр солигдох энэ мөчид дараагийн Ерөнхий сайдыг тойрсон элдэв маргаан, шуугиан намжаагүй байтал УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаар “Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ” гэж мэдэгдсэн нь олныг цочирдуулав. Саяхан тэрбээр “Та дараачийн Ерөнхий сайд болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй ээ, би Ерөнхий сайд болохгүй” гэж хариулж байснаас үзэхэд, түүний сэтгэлийн гүнд жил хагасын настай, хэл амтай Ерөнхий сайдын ажлаас илүү жижигхэн биед нь ахадсан АН-ын дарга болох том хүслээ биелүүлэх нь хавьгүй дээр гэж ойлгогдохоор байна.
Ийнхүү ирэх 12 дугаар сарын 08-нд болох АН-ын ээлжит бус Их хурлаар тус намын гишүүд шинэхэн даргаа сонгох нь нэгэнт тодорхой болжээ. Ерөнхий сайдын суудлаас огцорсон Н.Алтанхуяг даргын хувьд мэдээж хэрэг хугацаа нь дуусаад удаж буй тул дахин намын даргад нэр дэвшихгүй нь тодорхой ажээ. Харин З.Энхболд шиг “Би намын дарга болмоор байна” гэдгээ ил тод, олон нийтэд шулуун шударга гэгч нь мэдэгдсэн хүн түүнээс өөр байхгүй ч Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Х.Баттулга нар мөн зүгээр суухгүй бололтой. Мэдээж хэрэг тэдний нэрийг ч гэсэн намын даргад дэвшүүлж л таарна. Чингэхлээр энэхүү намын даргын төлөөх “дайн” “Шонхор” фракц, МоАХ болон Нийслэлийн АН, “Алтан гадас” фракцийн хооронд ширүүхэн өрнөх нь тодорхой байна.
Тэгвэл АН-ын даргад өөрийгөө нэр дэвшүүлсэн УИХ-ын дарга З.Энхболд гэж хэн бэ? Түүнийг бид хэр зэрэг мэдэх билээ? Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан Т.Хасбаатарыг тус аймгаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын эсрэг тавьж УИХ-ын сонгуульд намынхаа хоёр нөхрийг унагах операцийг удирдсан гэх яриа сонгуулийн дараахан өвсөнд ассан түймэр шиг тархаж байсныг уншигч та лав санаж байгаа байх. Түүх сөхвөл, тэртээ 1999 онд Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтад ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид ГОК-ийн хувьчлалтай холбоотой зохиомол захианы хэргийг тохож түүнийг суудлаас нь унагаж байсан билээ. Энэхүү хэргийг тухайн үед ТӨХ-ны дарга байсан З.Энхболд гардан удирдсан ч гэх яриа бий.
Тэгвэл өнөөдөр намынхаа эв нэгдлийг бодож, ардчилалд хайртай, шударга хүний дүр эсгэсэн тэрбээр 2000-2001 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг жил хүрэхгүй хугацаанд хашиж байгаад “тархиа цэнэглэх” нэрээр АНУ-г зорьсон билээ. Хэрэвзээ тэрбээр намдаа хайртай нэгэн байсан бол 2004 оны УИХ-ын сонгуульд ялуулахын төлөө эртнээс ажиллах учиртай байлаа. Гэвч өнөөдөр хаяж одсон суудлаа санасан уу, яасан бүр намын дарга болохоор улайрч буй нь АН-ын шинэ залуу лидерүүдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг кноп дарсан тэрбээр цагтаа Р.Гончигдорж, Б.Баабар, С.Баярцогт нартай МСДН хэмээх АН-д ууссан намын найз нөхөд байснаа мартсан бололтой. Өдгөө тэрбээр аль хэдийнэ “Алтан гадас”-аас зайгаа барьж, С.Эрдэнэ сайдын тэргүүлдэг “Шонхор” фракцад харьяалагдах болсон нь хэнд ч нууц биш. Үүнээс гадна уг фракцаа бэхжүүлэх үүднээс “Женко” Х.Баттулгын “баруун гар” байсан Д.Ганбат гишүүн болон МҮАН-ын Д.Батцогт нарыг өөрийнхөө фракцад урвуулж чадсан нь намын дарга болоход тодорхой нэмэлт хүч шаардлагатай байснаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү нэгэн цагт генсекийн суудлаа хөсөр хаясан тэрбээр АН-ын дарга боллоо гэхэд, арай ирэх УИХ-ын сонгуулиас өмнө ажлаа өгнө гэж мэдэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.
С.Баяр
З.Энхболд · 2014/11/15
Маш буруу юм хийж байна. Намыг сүйрүүллээ. Амбиийц ихтэй энэ нѳхѳрт сэтгэл ханана гэж юм алга.2016 онд АН будаа болов оо.
nnn · 2014/11/15
Enkhbold ikh bur zasgiin gazriig suiruullee. Odoo Saikhanbilegiig 1 sariin daraa namiin ikh hurlaas namiin darga ni eronkhii said bna gesen sanal garguulaad zasgaa unagaad ooroo eronkhii said bolno gesen tootsootoi boloh bh. Harin 2016 ond AN unah magadlal ni mash ondor bolloo.
zochin · 2014/11/13
Enkhbold namiin darga hiij chadah lider.demjij bna.bid bvgd sanakaa ugnuu
zochin · 2014/11/13
Enkhbold namiin darga hiij chadah lider.demjij bna.bid bvgd sanakaa ugnuu
saraa · 2014/11/13
enkhbold dargaa tanii tavisan zangad chin dendyy davarch baina shyy. ger bylee bygdiig ni darga bolgocon. enkhboldiig bi medne geh wm ynen wm uu.
sartuul · 2014/11/13
shudarga tsarai gargachihaad dandaa ***iin wm hiij baidag gar daa.