Ч.Сайханбилэг томилогдсон өдрөө хамгийн түрүүнд МАН -ыг засагтаа урьжээ
2014/11/21
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар 45 настай Ч.Сайханбилэг томилогдов. Тэр ажлаа хүлээж авахдаа "аль болох хурдан гэсэн цаг хугацааны хэмжээсээр ажиллах" -аа андгайлан тангарагласан.
Ажлаа хүлээн авсан өдрөө Засгийн газраа хуралдуулав. Бас зарим шийдвэрүүдийг ч гаргаж амжсан байна.
Хамгийн түрүүнд МАН -ыг өөрийн Засгийн газартаа орох урилгыг ажлаа хүлээж авсан өдрөө илгээжээ. Тэр аль болох хурдан гэсэн цаг хугацааны хэмжээсээр ажлаа эхэлжээ.
Сонирхолтой нь МАН -ынхан түүний хамгийн түрүүний урилгад яаж хандах нь тодорхойгүй аж. Бодвол өөрсдийн яриад байсан бодлогын асуудлаар хэрхэн ойлгоцлох, зөвшилцөхөөс бүх зүйл шалтгаалах байх. АН -д бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг гэж бий. Харин МАН -д тийм ажлын хэсэг байдаг эсэх нь тодорхойгүй. Удирдлагын хүрээнд ярилцаад бүлэг, Бага хурлаараа хэлэлцээд шийдвэрлэх биз дээ.
АН дахь эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол эхлээд МАН -тай ойлгоцлож зөвшилцөх ёстой. Тэгээд дараа нь "Шударга ёс" эвсэл, ИЗНН -уудтай ярилцах төлөвлөгөөтэй гэнэ. Хэдийгээр АН -ын ҮЗХ бүх намуудтай зөвшилцөхийг үүрэг өгсөн ч түүнийг Ч.Сайханбилэг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй. Хэрэв МАН -тай бодлогын зөвшилцөл хийж чадвал "Шударга ёс"-гүйгээр цааш явна гэсэн үг л дээ. Ийм тохиролцоог УИХ -ын гишүүн С.Баярцогтыг хийж эхэлсэн гэж эх сурвалж тайлбарлав. Үнэн бол АН, МАН -ын хоорондын гол гүүр зуучлагч нь С.Баярцогт байх аж. Өмнө С.Баярцогт АН, МАН хоёр хамтрах ёстой гэж нэг биш удаа мэдэгдсэн. Тийм бодлого гаргаж байсан. Одоо түүнийгээ ажил хэрэг болгох түүхэн цагийн өмнө ирлээ.
Өчигдөр орой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН -ын дарга З.Энхболд, С.Баярцогт тэргүүтэй хүмүүс шинэ Засгийн газрын бүтэцийн талаар товчхон ярилцсан сураг байна. Ерөнхий зургаа гаргаад эхэлсэн бололтой. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны баярыг тэмдэглэнгээ шинэ Засгийн бүтэцээ ярьж хөөрөлджээ.
Ирэх долоо хоногт МАН -ын хариу тодорхой болно. Бас бусад намуудтай харилцах бодлого гарна. Засгийн газрын шинэ бүтэц батлагдана. Иймэрхүү байдлаар ирэх долоо хоногийн ажил хөврөх нь тодорхой боллоо. Харин сайд нараа томилж арай л амжихгүй гэж ажиглагч тайлбарлаж байна.
hermes clutch bags · 2014/11/26
hermes birkin designer bags Ч.Сайханбилэг томилогдсон өдрөө хамгийн түрүүнд МАН -ыг засагтаа урьжээhermes clutch bags http://www.acgsummerschool.com/hermes-handbags/hermes-clutch-bags-bags-hermes.html
【アディピュア】内田篤人のサッカースパイク アディダス アディピュア 11プロ adidas adiPure 11Pro TRX FG 黒… · 2014/11/26
マーキュリアル 最新 Ч.Сайханбилэг томилогдсон өдрөө хамгийн түрүүнд МАН -ыг засагтаа урьжээ【アディピュア】内田篤人のサッカースパイク アディダス アディピュア 11プロ adidas adiPure 11Pro TRX FG 黒… http://soccerbuy.jp/catalog/products/index?products_id=55
Зочин · 2014/11/23
vgee zow bicheed daraa ni olon ym yartsgaa ok
Бө · 2014/11/22
MAXH ii Batbayar Shiilegdamba nar said boloh tohiroo hiigdej ene zasag burdlee
Зочин · 2014/11/22
Хохин махнинам ман д жийгдэх гэж
Зочин · 2014/11/22
ene mayagaaraa man yalval hurelsuh bolohnee bolitsgooldoo
Зочин · 2014/11/22
Bolio ta nar ta nar uls terchid bishee yakanguya Bayartsogt