АН-ын дарга З.Энхболд МАН-ынхантай Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсний учир
2014/11/26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо дэлхийн дайдад тунхагласны 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Өмнө нь, Улс тунхагласны баяр гэж тэмдэглэж нийтээр амардаг байв.
Гэвч цөөхөн Монголчууд бид хоёр гурван намд хуваагдаад талцдаг болсноос олон зүйл урвуугаараа эхэлж, түүнийгээ ухаарч байна уу гэмээр зүйлийг өчигдрийн үйл явдлаас харж болохоор байв. Товчхондоо бол анзаарагдамгүй зүйл. Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ийм гарчигтай мэдээлэл өчигдөр сайтуудад өнжсөн, өнөөдөр өдөр тутмын сонингуудаар иймэрхүү утгаар л өртөөлөх байх. Намаас болж улстөржилтөөр хийрхэж Монголчууд, нийгэм хоёр талцаад байна. Чингисийн төрсөн өдөр, Их Монгол Улс байгуулагдсан ойтой холбоотой үйл явдлыг АН, Ардын хувьсгал түүнээс хойшхи бүтээн байгуулалтыг МАН өмчирхөж үзэж тарна. Үүнийх нь ойрын жишээ 2012 оноос улам хурцдсан. Учир нь, өчигдөр тохиосон Улс тунхагласны баярыг тэмдэглэлт өдөр болгоод оронд “ардчилсан” Чингис”-ийн төрсөн өдрийг “Монгол бахархалын өдөр” нэрийн доор шургуулсан. Д.Сүхбаатарын талбайг “Чингис”-ийн талбай болгон нэрийг нь өөрчилж, АН-ынхан ялалтын уухайгаа хадааж, МАН-ынхан улам урвайсан даа. Нийслэлчүүд ч нэг хэсэгтээ будилсан. “Чингис”-ийн талбай дээр Д.Сүхбаатарын хөшөөний хажууд уулзъя гээд.... Одоо ч дасч байх шиг.
МАН, МАХН-ынхан Улс тунхагласны баярын өдөр Д.Сүхбаатарын хөшөөнийн хоёр талаас цувж ирээд, цэцэг өргөөд, чимээгүйхэн буцдаг инээдтэй дүрх төрх харагдсаар. Улс тунхагласны баярын өдөр зохиогддог үндэсний бөхийн барилдааныг МАН нь МАХН-ынхандаа инж болгож таслан өгсөн юм даг уу. Тэд нар нь бөхийн барилдаанаа зохиож харагдах. Энэ жил Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөд АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга З.Энхболдтой хамт зогсч байсан нь өчигдрийн “содон” үзэгдэл байв. Үүнийг харсан өөнтөгч хэсэг нь АН, МАН хамтарч Засгийн газар байгуулах нь тодорхой болжээ гэх байх. Гэхдээ Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй. Бидэнд тусгаар тогтнол нэг шүү гэж хэлэх шиг санагдсан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг дээ.
Зочин · 2014/11/28
neeree enxbold uxaantai bna bidend eb negdel l chuxal ternees ter nam mam bol yostoi yarshig l bna ...yxsen baluuni chingis xaani tursun udur be aabiinxaa tursun udruu ch medexgyi xebtej umxii sal***ainuud..
Зочин · 2014/11/28
talarhaj baina
Зочин · 2014/11/28
ulger duirailtai dur zurag boljee yamai daa
Зочин · 2014/11/27
3, enhboldod talarhaj baina jinhene mongol er hun shuu eh oron ard olnihoo tusin tuld eb negdeltei ajillaj baigaad ni bayarlalaa sudsaar ni mongol cus guij bui mongol hun burt ene eder ih bayarin eder boldog hediigeer ene edriig tusgaar togtnolin gej helehii ni horison ch baharhlin ch ggene uu hachin ul oilgoh ym bolgoson ch minii mongolin tuuhiin uneniig yamar ch hujaa ballyyrdaj chadahgui menh tengeriin dor minii terj essen eh oron mongol uurd mandan badrah bolno
Зочин · 2014/11/27
Enhbold judagtai bsan ar tumendee handaj ug helsneeree rating ni usuh baih
Зочин · 2014/11/27
saihan heljee ard tumnii l umch bid ali alin ruu ch nulimah erhgui
Зочин · 2014/11/27
saihan heljee ard tumnii l umch bid ali alin ruu ch nulimah erhgui
Зочин · 2014/11/27
Chingis xaan, Svxbaatar nar bol ene muu *****iin 2 namiin ali aliniix ni ch omch bish MONGOLIIN ARD TVMNII OMCH, MONGOLIIN TVVX yum shuu...
Зочин · 2014/11/27
Alialagch Elbegdorj yaagaad ****** bna ve. Mongol uls delhiid tusgaar togtnoloo zarlasan odor chimeegui ****** bna gedeg esvel urd zugiig gar baihaa. Tuuhiig balartuulah sonirhol naad jungaad chini baigaa yum bish uu.
Зочин · 2014/11/27
ugui yahavee bas ayataihan l haragdaj bn.uul ni adilhan mongolchuud yum bol tegeh l heregtei
Зочин · 2014/11/27
Z.Enhbold sain bna busad n bur ***** malnuud erguu zuileg gej helhed bagadna.Ene tusgaar togtnoliig bidnii obog deedes haluun ami buleen tsusaaraa abch irsen ene bol tusgaar Mongol ulsiin bayar shu
Зочин · 2014/11/27
З.Энхболд сайн байна. Улс орны эрх ашгийн төлөө хийж байгаа ажил байх. Тусгаар тогтнолын өдрөөр Ерөнхийлөгч үг хэлээгүй байхад ард түмэндээ хандаж байр хүргэсэн шүү. Үүнд баяртай байна.
Зочин · 2014/11/27
mongold odoo undesnii evlrel heregtei