Тайландуудын сармагчинд зориулсан фестиваль
2014/12/02
Тайландууд жил бүрийн нэг өдрийг сармагчинд зориулан жимс, ногоо тэргүүтнийг бэлддэг байна. Сармагчний бурхан тэнгэр цэргүүдийн хамт буг чөтгөрөөс хамгаалсан гэх домогноос үүдэн ийнхүү сармагчинд хүнс бэлтгэдэг байна. Өнөөдөр энэ уламжлалыг дэлхий дахинд мэддэг болсон болохоор жил бүрийн фестивалиар олон мянган жуулчин ирдэг байна.