Ц.Элбэгдорж: Ардчилал бол хүрэх зогсоол биш, үл төгсөх үйл явц
2014/12/06
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн баярын хурал өчигдөр болсон. Уг хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уншиж сонсгосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ:
Эрхэм хүндэт иргэд ээ,
Хүндэт зочид оо,
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойг тэмдэглэж байгаа Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэхэд гар бие оролцож буй иргэд болон эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэн дээдэлдэг хүн бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Монголчууд өнө эртнээс эрх чөлөөний онцгой мэдрэмжтэй байсныхаа хүчээр баялаг түүхийг бүтээсэн ард түмэн. Хана хэрэм, хавчлага дарангуйлал бүхнийг монголчууд засан тохинуулж ирсэн. Ухаант өвөг дээдсийнхээ зарлиг сургаал, билиг оюуныг бид мөнхөд дээдлэн шүтэж, даган биширч, ёсчлон биелүүлж ирсэн. Ардчилсан хөдөлгөөн бол эрх чөлөөний эзэн, эртний түүхт монголчуудын хувь заяаны салшгүй хэсэг юм. Гурван цагийн хэлхээнд үл тасрах учиртай эрх чөлөөний төлөө бид цагийн цагт тэмцэж ирсэн.
Ардчилсан хөдөлгөөнөөр бид эрх, эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан. Бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олж авсан юм. Ардчилал бол хүрэх зогсоол биш, үл төгсөх үйл явц. Нэг асуудлыг шийдвэрлэхэд дараагийн асуудлын хариуг нэхэж байдаг нийгэм. Бүтээн цогцлоосон 25 жил бидэнд ололт амжилт, ухаарал эгээрэл, урам зориг бүгдийг нь өгсөн.
Ардчилал бол бидний сонголт, сорилт, боломж, оролцоо, хариуцлага юм. Бид оролцоо, хариуцлагыг эрх, эрх чөлөө шиг өдөр тутам, цаг хором тутам санаж, эрхэмлэж явах цагт ирлээ. Эндээс бидний дараагийн зорилтууд урган гарна. Өнөөдөр Монголд бүтээлч чанар, бүтээгдэхүүний чанар, манлайлагч чанар үгүйлэгдэж байна. Үүнийг бий болгох гэж шууд ардчилал, иргэний оролцоо, орон нутгийн эрх мэдэл, ухаалаг төр, хариуцлага тооцох эрх зүйн орчин, шударга ёсны тухай онцгойлон ярьж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд нь асуудлыг бүх талаас харсан сайн хууль батлан гаргах, төрийн албан хаагчид нь шударга, хүмүүнлэг сайн засаглалыг бий болгох, хүн бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэх, бүтээлч байх сэтгэл зүйг төлөвшүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр монголчууд зорьж байгаа, бий болгох гэж тэмцэж байгаа энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэсэн ардчиллын эрхэм зүтгэлтнүүд та бүхний үүрэг, нөлөө урьдын адил их байгааг онцлон хэлмээр байна. Залуу үе маань өсөж өндийж байна. Гэхдээ тэдний ихэнх нь ардчилсан хөдөлгөөний жилүүдэд болон түүнээс хойш мэндэлсэн, энэ тухай уншсан, сонссон хүмүүс. Ардчиллын ололт, бэрхшээл сорилтыг тэдэнд ойлгуулах, хамтран ажиллах, дэмжих, зөвлөх, манлайлах хүмүүс бол та нар юм.
Би ардчиллын төлөө зүтгэсэн мянга мянган иргэд, журмын нөхдөөрөө бахархдаг, бас хайрладаг. Монголын ардчилал бол бүс нутагтаа үлгэр дууриал болж байгааг дэлхий хүлээн зөвшөөрч буйг Та бүхэн анзаарч байгаа биз ээ. Харин бид энэ үнэлгээг дааж явах учиртай. Дааж ч чадна гэдэгт би итгэж байна.
Амжилтаа ахиулж, урагшаа тэмүүлэн, 25 жилийн түүхийг улам бүр зузаатган, илүү эрчээр их амжилт руу тэмүүлээрэй.
Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг монгол хүний үйлс бүхэн бүтэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Улаанбаатар хот, Төрийн ордон
2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэжээ.
Ard · 2014/12/08
News.mn deercomment bichheer gardaggui boljdee. Ter ni dandaa no toi baiguullgagiin talaar yum bichheer gargahaa baichihaj jisheen ni Monos geh met hulhi em zardag talaar ni bichheer. Ardchilsan nam uneheeriin uram hugalj bn daa zasagiin gazriin tomilgoogii ni harhaar uneheeriin shivshig boljinoo yandaa odoo bid!
Зочин · 2014/12/07
арай биш ээ · 2014/12/07
янкуудын тэжээсэн САЙХАН БАЯР ЭЛБЭГ гөлөг хотондоо золбин цуглуулж найр хийчэхээд монгол банхар гээд ******ах юм яана даа
баярцогт уу даа · 2014/12/07
Сая до********ын авсанд угаар нь үндсээр нь багтаагаад зайлуулаад эх орныг минь цэвэрлээд өгөөч томоос том П... баярцогтоос20 000 хувьсагчтай 9 сар байцаагдаад 9 эрүү давсан овоо ****************** сүнс *************хурлийз даа go home chiina mongolia эх орныг минь зарсан явдаг үхдэл china-mongolia баяршогт доо
энхтөр · 2014/12/07
Одоо үргэлж цэцэрхэж байдаг аа больдоо улс орны үнэн нүүр царайг яаж нүдээрээ хараагүй мэт худал ярьж чадаж байна аа.Өөрийн чинь сонгуулт хугацаанд улс орон хоёр талцаж хэрүүл хийсээр АН олуулаа болсоноор хуулийг яаж гажуудуулаж Оюу-Толгойг гадныханд өгөхөөр улайрагч Баярцогт яаж төрийн эрх мэдэл рүү зүтгэж байгааг мэдсээр байж дэмжиж байгаа чинь чиний нөгөө хэлж байгаа шудрага явдал чинь энэ үү ???
Зочин · 2014/12/07
huurhiiduuu ichih bulchirhaigui huzuugui naaduulaa vaad ****aad uguuch
Зочин · 2014/12/07
76 gaa nugu 2 tagjakaa avaad uuriin turul negt hujaanuudaa avaad mongoloos zaiiiil ugui bol *****iig jine hushgulnushu
Зочин · 2014/12/07
ардчилалын баяр тэмдэглэж ард түмнээ доромжлох хэрэггүй дээ, эрхэм ерөнхийлөгчөө, өнөөдөр шударга ёсыг төр засаг, их хурлын гишүүд тань уландаа гишгэж, амандаа ардчилал ярьж, ар хударгаар нь ашиг, сонирхол, эрх мэдэл, луйвраа ярьж, үхэхдээ нүцгэн авсанд орохоо мартаж, үхэн хатан улайран сандал суудлын төлөө тэмцэлдэж байна, шинэчлэлийн засгийн газар гэнээ, өөрсдөө ашиг сонирхолтой, ажилд оруулж буй ар өврийн хаалга, ах дүү танил тал нь авилга авах, ашиг олох зорилгоор ажилд орж байхад яаж төр засгийг шинэчилж, төрийн албыг авилгаас ангид байлгах гэж байгаа гэж, зүгээр л аман дээрээ сайхан үг ярьж, ард түмний толгойг **********лээд ар хударгаар нь идэж уух л сонирхол дүүрэн улс. АРД ТҮМЭНД НҮД, ЧИХ БИЙ, ТЭД СОХОР, ДҮЛИЙ БИШ, 25 ЖИЛИЙН ӨМНӨХ ШИГ ЯВДАЛ ДАВТАГДАХГҮЙ ГЭХ ГАЗАР АЛГА, ТЭД БУХИМДАЖ, АРГА ЧАРГА ХАЙЖ БАЙНА, ДАРААГИЙН СОНГУУЛЬ БОЛДОГИЙГ МАРТААД Л ӨНӨӨДРӨӨРӨӨ ИДЭЖ УУХАА УРЬТАЛ БОЛГОЖ БАЙНА ДАА, ЭНЭ ЯНЗААРАА БОЛ ТА БҮГД ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГАРЧ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАА
Зочин · 2014/12/07
Huzuugui ***** uhej dald or