МАН-АН дамнасан сөрөг хүчин УИХ-д бүрэлдэж байна
2014/12/17
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д Засгийн газарт хамтран ажиллах урилга явуулснаар УИХ сөрөг хүчингүй шахам болоод буй билээ.
АН, МАН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН Засгийн газарт хамтарсан тул бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар л албан ёсоор сөрөг хүчин болоод байгаа.
Гэсэн ч МАН-АН-гийн Засгийн газар бүрэлдсэн тохиолдолд мөн л МАН-АН дамнасан сөрөг хүчин үүсдэг "зүй тогтолтой".
2008 оны 10-р сараас-2012 оны 1 сар хүртэл оршин тогтносон МАН-АН-гийн Засгийн газрын үед МАН-АН дамнасан сөрөг хүчин нэгдсэн зохион байгуулалтанд орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Уг бүлэгт Д.Тэрбишдагва, Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат, Н.Батбаяр, Д.Ганхуяг нар багтдаг байсан бөгөөд тэд Төв Халхын Нам, Монголын төлөө Нам зэргийг ч байгуулахаар төлөвлөж байсан тухай эх сурвалжууд өгүүлдэг.
Тэгвэл энэ удаад ч МАН-АН дамнасан бүлэглэлд аанай л Н.Батбаяр багтаж буй бөгөөд мөн Ч.Хүрэлбаатар, Д.Арвин, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг нар одоогоор багтаад буй ажээ. Харин одоогоор тэд нэгдсэн зохион байгуулалтанд хараахан ороогүй байгаа бөгөөд үүний тулд давын өмнө 10 орчим гишүүнтэй болохыг зорьж буй гэнэ.
Э.Мягмар
Зочин · 2014/12/18
Za ene ch unen bol estoi ***lihgui nohod bainadaa! Arvin, Hurelbaatar nar neg haalgaar bagtah uu?!
Зочин · 2014/12/18
Манангийн эсрэг манан
Зочин · 2014/12/18
he tses hend heregtei gej balai abgai arbin bas ytu ch bilee de segsiitel icheesee
Зочин · 2014/12/18
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2014/12/18
yahnav dee, ineedtei yum, alban tu****lgui uldegsed, kkkkkkkkkk